Нийгэм

December, 2013

  • 5 December

    Он солигдох мөчид нийслэлийн дөрвөн цэгт ёслолын буудлага болно

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, “Нийслэлийн шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах төсвийг батлах тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсэг байгуулах ажлын хэсгийн дарга Ц.Энхцэнгэл танилцууллаа. Нийслэлийн шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсгээс баярын хөтөлбөрийн дагуу 12 сарын 15-ны өдөр болох төв талбайн сүлд модны …

  • 5 December

    Архинд донтолтоос гарсан нийслэл, орон нутгийн төлөөлөл 100 иргэн чуулж байна

    “Архи тамхины шалтгаан эмгэг судлалын төв”, “Эрүүл идэвхтэй амьдрал” ТББ-аас санаачилж, Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагатай хамтран Төрийн ордны А танхимд “Архины хор хөнөөлийг бууруулахад бүх нийтийн оролцоо” үндэсний чуулганыг зохион байгуулж байна. Чуулганд архины нөлөөллөөс гарч чадсан нийслэлийн болон хөдөө орон нутгийн төлөөлөл бүхий 100 хүн  оролцож байгаа бөгөөд тэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон зургаан яамны сайд …

  • 5 December

    Азийн хөгжлийн банкнаас шинээр 89 сургууль, цэцэрлэг барих санхүүжилт олгоно

    Азийн хөгжлийн банкнаас ирэх жил шинээр 89 ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг барих санхүүжилт олгохоор болжээ. Тодруулал, БШУЯ-ны сайд Л.Гантөмөр Азийн хөгжлийн банкны дэд захиралтай уулзаж, хөдөө орон нутаг, нийслэлд 89 сургууль, цэцэрлэг нэмж байгуулах ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүсэлт тависны дагуу уг хүсэлтийг хүлээн авч хэрэгжүүлхээр болсон байна. Дашрамд дурьдахад, 2013 онд боловсрол, шинжлэх ухааны салбарт 100 орчим барилга шинээр …

  • 4 December

    Нийслэл дэх нөөцийн махны бүрдүүлэлт 61,5 хувьтай байна

    Өнөөдөр Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал ахлуулсан албаныхан нөөцийн мах хүлээн авч буй агуулахуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, мах бэлтгэгчдэд заавар зөвлөмж өглөө. Энэ сарын 25-нд худалдаалагдах ёстой “нөөцийн махны бэлтгэл хэт удаан, санхүүжилт тасарсан, дөнгөж 25 хүрэхгүй хувийг бэлтгээд байгаа” гэх мэдээлэл гараад байсан учир тус шалгалтыг хийсэн байна. Албаныхан “Баатарууд тэнгэр” …

  • 4 December

    Дахин төлөвлөлтийн 2-р ээлжийн 8 байршлын зураг төслийг боловсруулна

    Нийслэлийн Засаг дарга “Гэр хорооллын хоёрдугаар ээлжийн дахин төлөвлөлтийн тухай”  А/1044 тоот Захирамж гаргалаа. Захирамжийн дагуу  Гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр батлагдсан 2-р ээлжийн 8 байршлын нэгж талбарт хамрагдсан газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэд, аж ахуйн нэгжийн судалгааг 2013 оны 12 дугаар сарын 05-ны дотор гаргахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, Гэр хорооллын орон сууцжуулах төсөл ОНӨҮГ-т үүрэг болголоо.  Мөн тухайн …

  • 4 December

    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг ирэх оноос үнэгүй тараана

    УИХ-ын Тамгын газраас эрхлэн гаргадаг долоо хоног тутмын хэвлэл “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг  2014 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн  үнэ төлбөргүй тараахаар болсон тухай УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Төрийн мэдэээлэл” эмхэтгэлийн Зөвлөлийн дарга Б.Болдбаатар мэдэгдэв. Тус эмхэтгэлийг иргэдэд үнэгүй тараах нь “эмхэтгэлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн хууль тогтоомжийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, тайлбарлан таниулах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих …

  • 4 December

    Даатгалаа дамжуулдаг, өвлүүлдэг болъё

    -Зөвхөн өөрийнхөө төлөө бус гэр бүл, аав ээж, хань ижил, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө амьдардаг араншин үеэс үед дамжсаар байх нь үнэн болохоор нийгмийн даатгал болон ЭМД-д зориулж буй мөнгийг ойр дотныхондоо дамжуулдаг, бүр цаашлаад өвлүүлдэг болгох цаг болжээ. Харин үүнийг зориглон дуугарах эрх мэдэлтэн, хууль санаачлагч одоогоор алга байна- Анх ажил хийж, 12 мянган төгрөгийн цалинтай байх үеэсээ …

  • 4 December

    Өнөөдөр нөөцийн махны бэлтгэл ажилын явцтай танилцана

    Өнөөдөр 12:15 цагаас Офицерүүдийн ордны зүүн урд байрлах “Тэнгэр” худалдааны төвийн агуулахаас эхлэн нөөцийн махны бэлтгэл ажилтай танилцан, мах бэлтгэгчдэд хэрхэн ажиллах талаар  чиг үүрэг өгөх гэж байна. Уг ажлыг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал ахлан явуулах аж. Нөөцийн махны худалдаа энэ сарын 25-аас эхлэх боловч шаардлагатай махны нөөц одоогоор 50 хувьд ч хүрээгүй байгаа …

  • 3 December

    Нийслэлийн дугаартай тээврийн хэрэгсэл товчоодод хураамж төлөхгүй

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13-р хуралдаан 2013 оны 11 сарын 28-ны өдөр болж, Улаанбаатар хотын зам ашигласны татвартай болох талаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Нийслэлийн авто замын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Авто замын тухай хуулийн дагуу орон нутгийн зам ашигласны төлбөрийг нийслэлийн авто зам хэрэглэгчдээс 2014 оны 1 сарын 1-нээс эхлэн авахаар боллоо. Монгол улсын нийслэл Улаанбаатар …

  • 3 December

    2014 онд “5А” зорилтын хүрээнд 338 ажлыг Улаанбаатарт хэрэгжүүлнэ

    Өнгөрсөн долоо хоногт хуралдсан /XI.28/ нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 онд дэвшүүлсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 оны нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилт”-ыг баталсан билээ. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын төслийг Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний  …

  • 3 December

    Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна

    Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Жил бүрийн 12-р сарын гурваны өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас нэгдсэн нэг уриан дор тэмдэглэхийг гишүүн орнууддаа уриалдаг юм. Энэ жилийн хувьд “Бүх нийтийг хамруулсан хүртээмжтэй нийгэм бий болгоход саад бэрхшээлийг арилгая” уран дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Харин манай орны хувьд өнөөдөр Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд албаны хүмүүс хэвлэлийн …

  • 2 December

    Вашингтон хот дахь үрчлэгдсэн Монгол хүүхдүүдийг эргэжээ

    Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Тамгын хэлтсийн дарга Д.Амарсайхан, Харьяатын хэлтсийн дарга Т.Хангэрэл, мөн хэлтсийн Хүүхэд үрчлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхгэрэл нар гадаадын иргэдэд үрчлэгдсэн Монгол Улсын харьяат хүүхдүүдийн амьдрал, нөхцөл байдалтай танилцахаар АНУ-ын Вашингтон хотод 11 дүгээр сарын 15-24-ний өдрүүдэд албан томилолтоор ажиллалаа. Томилолтын хүрээнд “Холт олон улсын байгууллага” төрийн бус байгууллагын Монгол ба Солонгос хөтөлбөрийн захирал Паул …

  • 2 December

    Багш нарын мөнгөн урамшууллыг 12 шалгуур үзүүлэлтээр олгодог болно

    Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчдад улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа. Уг журмыг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх бөгөөд одоо мөрдөгдөж байгаа журмаас шалгуур үзүүлэлт, үнэлгээг илүү бодитой болгожээ. Тодруулбал, “нэгж хичээлийн хөтөлбөрийн төлөвлөлт, боловсруулалт, сургалтын хэрэглэгдэхүүний боловсруулалт, сургалтын байгууллагын сургалтын төлөвлөгөө, хичээлийн …

  • 2 December

    Улаанбаатарын утаанаас болж өдөрт 4-5 хүн нас барж байна

            Монгол үндэстэн мөхлийн ирмэгт иржээ. Бусдад эзлэгдэж биш, хорлогдож биш, ердөө л хар утаанаас болоод тэр. Нэг ёсондоо  өөрсдөө л өөрсдийгөө устгах аюул тарьж байна гэсэн үг. Нийт хүн амынх нь талаас илүү хувь  нийслэлд шавчихсан гэдэг утгаар нь ингэж хэлэхэд үнэхээр хатуудсан болохгүй. Үүнд төр засаг, ард иргэд хоёулаа буруутай. Гэхдээ  2 сая 700 гаруйхан иргэнийхээ  аж амьдралыг …

November, 2013

  • 29 November

    Зайсангийн “Seoul Royal County” хотхоны бохир нь хальж хальтиргаа үүсгэжээ

    Хүйтний улирал ирэхтэй зэрэгцэн нийслэл хотод олон асуудал ундарч эхэлдэг. Тухайлбал, утаа, хальтиргаа гулгаа, ханиад томуу гэхчилэн тоочиж барахааргүй. Хүйтний эрч чангарч, цас орж хальтиргаа гулгаа аль хэдийнэ үүсчихээд байна. Цэвэрлээгүй цас мөснөөс болж иргэд эрүүл мэндээрээ хохирч үлддэг. Үүнээс үүдэн иргэд хөнгөн, хүнд хэлбэрээр гэмтэж эмнэлгийн ачаалал ч нэмэгддэг. Цас мөсөө цэвэрлээгүй аж ахуйн нэгж, албан байгууллагуудад хариуцлага тооцох …