Нийгэм

January, 2015

  • 4 January

    Цаг агаарын мэдээллийг цахимжуулжээ

    БНСУ-ын КОЙКА байгууллагын буцалтгүй тусламжаар “Монгол орны уур амьсгалын түүхэн мэдээ баримтыг цахимжуулах, архивын орчин үеийн систем бий болгох нь” төсөл Цаг уур, орчны шинжилгээний газар /ЦУОШГ/-ын Байгаль орчин, ус цаг уурын мэдээллийн архивт хэрэгжжээ. Архивын үйл ажиллагаанд орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх, олон жилийн түүхэн баримт мэдээг үрэгдэж устах эрсдлээс хамгаалах, эрэлт ихтэй баримтын цахим хувийг бий болгох, …

  • 4 January

    Цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлнэ

    Шинэ оны ажлын эхний өдөр буюу өнөөдрөөс Нийслэлийн хэмжээнд  цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл эхэлж байна. Энэхүү бүртгэлд 60 хүртлэх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагч, цэрэгжсэн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын албан хаагчид хамрагдах юм. Тэд өөрсдийн оршин сууж буй хороон дээрээ очиж …

  • 3 January

    Шинэ иргэнээ цахимаар бүртгэдэг болно

    УБЕГ иргэний бүртгэлийн үйлчилгээг цахимжуулахтай холбоотойгоор шинээр төрсөн хүүхдийг бүртгүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Эцэг эх нь өөрийн биеэр бүртгэлийн байгууллагад биечлэн ирэх боломжгүй бол  хүсэлт болон хүүхэд төрснийг нотлох баримт бичгийг тус газарт цахимаар илгээх, улсын бүртгэгч баримт бичгийг шалган, хүүхдийн төрснийг бүртгэж, иргэнд гэрчилгээг шуудангаар хүргүүлэх юм. Энэхүү үйлчилгээ нэвтрүүлснээр  олон төрлийн ач холбогдлыг …

  • 1 January

    Шинэ жилийн үдшийн “ул мөр”

    Монголчууд шинэ жилийн баярыг өргөн цар хүрээтэй тэмдэглэж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Дэлхийн бусад орны жишгээр нийслэл хотынхоо төв талбайд оргилуун дарсаа буудуулж, урлаг соёлын үйл ажиллагаагаа харж цэнгэн, ёслолын сүрт буудлагыг харж баясан морилон ирж буй шинэ оноо тоолон хүлээж авсаар хэдэн жил өнгөрсөн ч нийслэлчүүд их хотын соёлоо үл умартан “хэтрүүлэн цэнгэх” нь элбэг. Жил жилийн найр наадмын …

  • 1 January

    Өнөөдөр худалдааны захууд ажиллахгүй

    Шинэ жилийн баярын амралт үргэлжилж байна. Өнөөдөр зах, худалдааны төвүүд ажиллахгүй байгаа юм байна. “Нарантуул” зах, “Бөмбөгөр” худалдааны төв, “Баянгол” худалдааны төв, “Меркури”, “Саруул” төвүүдийн ажиллахгүй байгаа юм. Зарим нэг томоохон сүлжээ дэлгүүрүүд доорх цагийн хуваарийн дагуу ажиллана. “Улсын их дэлгүүр” 08:30-22:00, “Номин” их дэлгүүр 08:30-22:00, “Мах мall” 10:00-21:00, “Grand plaza” 09:00-21:00, “Минж плаза” 10:00-22:00, “Наран mall” 10:00-22:00 цагуудад ажиллах …

  • 1 January

    400 жилийн түүхтэй “Бурхан багшийн шүтээн”- Монголд бий

    Монгол Улсын тусгаар тогтнолоо тунхагласан 103 дахь жилийн ойн өдөр буюу энэ сарын 29-нд УИХ-ын дарга З.Энхболд Богд хааны ордон музейд зочилсон. Энэ үеэр тус музейд шүтэгдэн залагдаж байдаг “Бурхан багшийн шүд”-ийг УИХ-ын гишүүн Д.Арвин, Г.Уянга болон эрдэмтэн судлаачид, албаны зочдод үзүүлсэн юм. Энэ шүд нь МЭӨ 624-544 онд хамаарах бөгөөд ясан суурьтай, цайвар шаргал өнгийн соёо хэлбэртэй юм. “Бурхан …

  • 1 January

    МҮОНРТ-ын Үндэсний зөвлөл хуралдана

    Өнөөдөр 13:00 цагт МҮОНРТ-ын Үндэсний зөвлөлийн ээлжит хурал зарлагдсан байна. Энэ удаагийн хурлаар МҮОНРТ-д үүсээд байгаа нөхцөл байдал болоод Ерөнхий захирал М.Наранбаатар, MM агентлагын захирал н.Батзаяа нарын асуудлыг хэлэлцэнэ гэсэн албан бус мэдээлэл байна.

  • 1 January

    Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Энэ жил нэгдүгээр сарын 2-ны өдөр баасан гаригт тохиож байгаа тул Засгийн газрын хуралдаанаар нэгдүгээр сарын 2-ныг амралтын өдөр болгон, нэгдүгээр сарын 10 буюу ирэх долоо хоногийн бямба гаригийг ажлын өдөр болгохоор шийдвэрлэсэн билээ. Тиймээс бүх нийтийн амралтын өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод мөрддөг дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн нэгдүгээр сарын 3, 4-ний өдөр ч иргэд дугаарын хязгаарлалтгүй зорчих юм. Харин нэгдүгээр …

  • 1 January

    100 айлд байшин шатжээ

    Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид өнгөрсөн  шөнө гал түймрийн 14 дуудлага, аврах ажиллагааны  гурван  дуудлага хүлээн авчээ.  Гал түймрийн дуудлагуудын тухайд ахуйн хүрээний галын дуудлагууд байсан байна. Өнөөдөр өглөө 08.00 цагт ээлж солигдсоноос хойш тус төвд 100 айл орчимд айлын байшин шатсан дуудлагын  дагуу  шуурхай ажиллаж галыг унтраасан байна. Тиймээс иргэдэд хүйтэн сэрүүний улиралд галын аюулгүй байдлыг ханган галлагаа …

  • 1 January

    Эх орончийг сүүлчийн замд нь үдэхүй

    “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, эх орныхоо төлөө тэмцэгч С. Дашцэрэн нь хүнд өвчний улмаас 2014 оны 12 сарын 30-ны өдөр тэнгэрийн орноо одож, хамтран зүтгэгчид, анд нөхөд бидэнд нөхөж баршгүй гарз, уй гашуу тохиолоо. С. Дашцэрэн нь Монгол эх орныхоо төлөө, Монгол газар шорооныхоо төлөө эцсийн мөч хүртлээ тэмцэж, эцэг өвгөдөөс өвлөгдөн ирсэн уул ус, нутаг бэлчээрээ эх …

  • 1 January

    Шинэ он солигдох мөчид гал түймрийн дуудлага 14 гарчээ

    Өнгөрөгч 31-ны шөнө НОБГ-т галын 14, аврах тусламжийн 3 дуудлага ирснийг ОБГ-ынхан шуурхай ажиллаж иргэдийн аюулгүй байдлыг хангасан байна. Энэхүү гарсан гал түймрийн дийлэнх хувь нь ахуйн хүрээнээс гарсан болохыг тогтоосон бөгөөд иргэдийг галын аюулгүй ажиллагааг хангаж байхыг анхаарууллаа. ЧОЙ

  • 1 January

    36 сарын цалин үгүй болвол орон нутагт ажиллах хүнгүй болно

    Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гаргахад нь олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээг багасгахыг Засгийн газар санал болгосон билээ. Жилдээ 100 гаруй тэрбум төгрөгийг энэ тусламжинд төсөвлөдөг юм байна. Харин 2015 онд энэ мөнгийг багасгаснаар 13 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гаргана хэмээн тооцоолоод байгаа. Хуультай хамтатган гаргасан журмаар төрийн албанд 26 ба түүнээс дээш жил ажилласан бол төрийн албан хаагчийн сүүлийн …

  • 1 January

    2015 оноо төв талбайдаа угтан авлаа

    Эх орны дөрвөн зүг, найман зовхист шинэ жилийн баярын түрлэг эгшиглэж Монголчууд 2014 оноо түүхийн хуудсанд залж, 2015 оноо угтан авлаа. Улиран одсон 2014 он Монгол түмний хувьд ололт амжилт арвин их байж, дэлхийн оюун ухаан, урлаг, спорт, аялал жуулчлал, шинжлэх ухаан зэрэг бүхий л тавцанд Монгол хүн нэрээ гаргаж чадсан билээ. Улс орны хувьд засаг төр солигдсон, эдийн засаг …

  • 1 January

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

    Эрдэнэт хот. Уулын баяжуулах үйлдвэр Эрхэм хүндэт ард иргэд ээ, Гучин гурван жилийн өмнө ажлын гараагаа эхэлж байсан төрөлх үйлдвэрээсээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна Эрдэнэт үйлдвэр бол манай мөнхийн найрамдлын бэлгэдэл Монголын ард түмнийг бүтээлч үйлсэд уриалан дуудагч гайхамшигт бүтээн байгуулалт билээ. Монголчууд бидний бүтээн босгох эрин үе ирж байна. Өнгөрсөн богино хугацаанд улс орны хэмжээнд олон …