Жийптэй баячуудын бардамнал дунд унаач хүүхэд хохирсоор, эрх нь зөрчигдсөөр байх уу

Бяцхан охины амиар зольж одоо л нэг хүүхдийн, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нийгэм цочроо аваад буй. Эл дуулиан намжиж амжаагүй иргэд, иргэний хөдөлгөөнүүдээс төр засаг болон холбогдох байгууллагуудад мэдэгдэл хүргүүлж, хүүхдийн хүчирхийллийн эсрэг цуглаан зохион байгуулж буйтай зэрэгцэн мөн л хүүхдийн эрх зөрчигдсөн хэрэг явдал гарсаар. Хамгийн саяхны жишээ бол  баячуудын зугаа цэнгэл болсон Дүнжингарав-2015 уралдаанд гарсан хэрэг явдал юм.

Морь, жийпний уралдаан аль нь болох нь мэдэгдэхгүй нэгэн бичлэгээс хүүхэд мориноос унах, хойноос ирсэн морьдод гишгүүлэх, замаас нь гарах гэж ух хумгүй гүйж яваа дүр зураг даанчиг эмгэнэлтэй.

 

Хурдан морины уралдаан бус хурдан жийпний уралдаан гэж хэлж болох “Дүнжингарав-2015” уралдаанаас 11 хүүхэд мориноос унасан талаар Хүүхдийн төлөө үндэсний газрын хариуцсан албан тушаалтан мэдээлэл өглөө. Мориноос унасан хүүхдийн биеийн байдлыг тодруулахад “бэртэж гэмтсэн хүүхэд байхгүй гэсэн мэдээлэл байна” гэв.

11025683_776565029098843_6984343758672426322_nДээрхи зүрх зүсэгдэм дүр зураг, бичлэгнээс харахад ингэж мориноос унаад, хойноос ирж буй морины хөлд дайрагдаж байгаа хүүхэд огт бэртэл авахгүй байж чадахгүй л болов уу?

Тэр бүү хэл олон нийтийн цахим сүлжээгээр нэг хүүхэд нас барсан талаар, хэн хариуцлага хүлээх талаар шуугиад эхэлж. Энэ талаар тодруулахад “одоогоор Дүнжингарав хурдаас хүүхэд нас барсан зүйл байхгүй. Тийм мэдээлэл ирээгүй. Бид аймгуудын мэдээллийг нэгтгэж байна” гэсэн хариулт өглөө.

11040773_713620392087853_269822354_n

11026655_713620402087852_58202545_nХаврын хурд нэртэйгээр ингэж хүүхэд, морь аль алиныг тамлах уралдаанууд энд тэндгүй болсоор. Том жийп хөлөглөсөн эрхэм баячууд нь морьтойгоо зэрэгцэж тоос манаруулан уралдсаар.

Одоо залгуулаад говийн, хангайн бүсийн гээд хаврын уралдаанууд хөвөрнө. Энэ бүхний цаана хэдэн хүүхэд бэртэх вэ айдас хөвөрсөөр л.

Хүүхдээ бодож, жилдээ улсынхаа баяр наадмаар ганц л морь уралдуулдаг сэтгэлтэй, жудагтай, дүрэм журамтай, хариуцлагатай болчихвол…

 10998813_848503611883984_1629519504810370116_n

Г.Эрдэм

Ugluu-logo20

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …