Ус цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 10 дугаар сарын 20-ны өдөр баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 21-ний өдөр ихэнх нутгаар цас орж, салхи 20-ний өдөр баруун болон төвийн нутгаар, 21-ний өдөр ихэнх нутгаар 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Иймд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор Цаг агаарын урьдчилан сэргийлэх …
Нийгэм
October, 2013
-
18 October
Доржийн гудамжны гэрэлтүүлгийг бүрэн асаажээ
Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт нийт 28 000 гаруй гэрэлтүүлэг байдаг ч зам барилгын ажилтай холбоотойгоор гэрэлтүүлгийн 83,7 хувь нь л асаж байгааг албаныхан хэллээ. Хотын гэрэлтүүлгийн ашиглалт, бүрэн бүтэн байдлыг 7 компани хариуцан ажилладаг бөгөөд ажлын гүйцэтгэлд нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хяналт тавьдаг юм. Автозамыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, явган зорчигчийн замыг цогцоор …
-
18 October
2-р ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ
Нийслэлийн 2013 оны 2-р ээлжийн цэрэг татлагын нээлтийн ажиллагаа Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль дээр эхэллээ. Хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн 18-25 насны эрэгтэйчүүдийг цэргийн жинхэнэ албанд татдаг бөгөөд зарлан дуудах хуудас авсан цэргийн жинхэнэ албанд татагдагчид нь тогтоосон өдөр, цаг хугацаанд цэрэг татлагын байранд болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй байдаг. Энэ жилийн хувьд цэргийн жинхэнэ алба хаагаагүй …
-
17 October
Улаанбаатар хотын 99 цэгт ҮНЭГҮЙ WiFi цэгийг байгууллаа
Утасгүй интернэтийн үйлчилгээ эрхлэгч Кевико компани, Нийслэлийн мэдээлэл технологийн газар хамтран Улаанбаатар хотын 99 цэгт ҮНЭГҮЙ WiFi цэгийг байгууллаа. Та бүхэн Сөүлийн гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Бага тойруу, Налайх дүүргийн соёлын төвийн урд талбай болон Нийслэлийн бүх цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ҮНЭГҮЙ WiFi-д холбогдох юм. Дээрхи дурьдсан газруудад та өөрийн ухаалаг гар утас, таблет, нөүтбүүк зэрэг WiFi дэмждэг төхөөрөмжүүдээ ашиглан ямар нэгэн хэрэглээ, хугацааны хязгаарлалтгүйгээр хүссэн үедээ …
-
17 October
Энэ сарын 21-ээс эхлэн ихэнх нутгаар эрс хүйтэрнэ
2013 оны 10 дугаар сарын 18-наас 10 дүгаар сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 18-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, 20-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 18-нд говь талын нутгаар, 20-нд баруун болон төвийн нутгаар, 21-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 …
-
17 October
Маргааш нийслэлийн захирагчийн ажлын албаны нээлттэй хаалганы өдөрлөг болно
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Ажлаа танилцуулах нээлттэй хаалганы өдөр”-ийг 2013 оны 10-р сарын 18-нд 10.00-14.00 цагийн хооронд Хангарьд ордны 1 дүгээр давхарт зохион байгуулахаар боллоо. Энэ үеэр хэлтсүүд энэ онд хийсэн томоохон ажлуудын талаар мэдээлэл өгч, иргэдэд нээлттэй үйлчлэх юм. Мөн нээлттэй хаалганы өдрөөр иргэн та худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгох журам, “Ахмадын орон сууц” хөтөлбөр гэх мэт …
-
17 October
Гурван эгнээтэй замын 1-р эгнээнд хашлага байрлуулж эхэлжээ
Нийслэлийн ИТХ-ын Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс 3 эгнээтэй авто замын 1 дүгээр эгнээг нийтийн тээврийн автобус зорчиход зориулж туршилтын журмаар хашлага байрлуулж эхэлжээ. Одоогоор “Техник импорт” ХХК-ны урдаас “Гермес” төвийн уулзвар хооронд 2 метрийн урттай автозамын 140 ширхэг хашлагыг 2,7 метрийн зайтайгаар байрлуулсан …
-
17 October
Жижиг дунд, үйлдвэрийг хөгжүүлэх сан иргэдэд нээлттэй ажиллана
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гаргасан зээл, төслийн сонгон шалгаруулалт, яамнаас баримталж буй бодлогын талаар өнөөдөр Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга, ЖДҮХГ-ын дарга Б.Бат-Амгалан, ЖДҮХС-ийн захирал Б.Баттүвшин нарын албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга “Төрөөс олгож байгаа хөнгөлөлттэй зээлийг ЖДҮ эрхлэгчид их сонирхдог. Үүнтэй холбоотой санал гомдол манай яаманд их ирдэг. Энэ сангийн …
-
16 October
1-р эгнээнд байрлуулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлснээр автозамын зохиомол түгжрэл багасдаг
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж журамлах алба замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашин ашиглан 2013 оны 10-р сарын 15-ны байдлаар нийт 55 автомашин зөөж шилжүүлсэн байна. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж лацдан автомашиныг зөөж шилжүүлдэг. Ингэснээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслээс болж …
-
16 October
Д.Нацагдоржийн хөшөөг нүүлгэж байна
Одоогоос 30 гаруй минутын өмнөөс эхлэн Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг нүүлгэн шилжүүлэх ажлыг явуулж эхэлсэн тухай иргэнээс мэдээлэл ирлээ. Тодруулбал, их зохиолчийн хөшөөг одоо байгаа байрнаас нь нүүлгэн шилжүүлж “Улаанбаатар зочид буудал”-ын өмнө /Лениний хөшөө байсан газар/байрлуулах НИТХ-ын шийдвэрийг гүйцэтгэж байгаа нь энэ юм.
-
16 October
Шатсан “Нарантуул”-ын түрээслэгч нарт 12,3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний павильон шатсаны улмаас 300 гаруй түрээслэгчид хохирол амсаад байсан билээ. Тэгвэл тус галын хэргийг шалгаж дуусаад энэ сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн прокурорт шилжүүлсэн бөгөөд түрээслэгч нарт нийт 12 тэрбум 300 сая төгрөгийн хохирол учирсан гэх дүгнэлт гарсан байна. Мөн холбогдох албадынхан хэргийн газарт 50 гаруй үзлэг шинжилгээ, шалгалт хийж, улмаар хохирсон иргэдийн мөнгө, …
-
16 October
ЭВ НЭГДЛИЙН ТӨЛӨӨХ ТАЙВАН ЖАГСААЛ БОЛЛОО
Өглөөний 7.20 минутаас 10.00 цагийн хооронд эв нэгдлийг уриалсан залуусын тайван жагсаал боллоо. Жагсаалд оролцогчид хотын төв хэсгээр буюу Чингисийн талбай, зүүн дөрвөн зам, баруун дөрвөн зам, Гадаад харилцааны яамны орчимд, МУИС-ийн төв байрны орчимд гэсэн нийт 9 газар уриа лоозонгоо барьж бусдад харууллаа. Жагсаалд 80 гаруй залуу оролцож дуу хоолойгоо хүргэлээ. Тэдний зорилго нь УИХ, Засгийн Газрын гишүүдэд эв …
-
16 October
Хувийн хэвшлийнхэн хотын гудамж талбайг тохижуулж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж,хотынхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд уриалсан юм.Энэ уриалга, санаачлагын дагуу хувийн хэвшлийн байгууллагууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Хөрөнгө оруулалтын газартай хамтран өөрсдийн хөрөнгөөр хотын гудамж, талбайг тохижуулж байна. Энэ ажлын эхлэл болж “Оюу толгой” ХХК “Оюутны гудамж” /Монгол Улсын …
-
16 October
Хараагүй бариа засалчдад эмчлэх эрхийн зөвшөөрөл олгодог болно
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос /МХҮХ/ Эрүүл мэндийн сайдын нэр дээр 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хараагүй массажистуудын өмнө тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлүүлэх тухай шаардлагыг ирүүлсэн байна. Харин өнөөдөр тус холбооны гишүүд Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай уулзах хүсэлт гаргасны дагуу, Сайд тэдний төлөөллийг хүлээн авч уулзлаа. МХҮХ-ны гишүүдийн зүгээс массажны сургалтын хөтөлбөрийг ЭМЯ-ны харьяа байгууллагуудтай хамтран боловсруулах, бариа засалч, …
-
15 October
3D street art зураг замын ослоос хамгаална
Зам тээврийн осолд сургуулийн насны хүүхдүүд ихээр өртдөг. Үүнээс сэргийлэх үүднээс Нийслэлийн Соёл урлагийн газар нэгэн өвөрмөц зүйлийг санаачилжээ. Ерөнхий боловсролын сургуулиудын ойр орчмын явган хүний гарцыг 3D, Street art төрлийн зургаар ойрын өдрүүдэд чимэглэх юм. Нийслэл дэх зам тээврийн осол гарч болзошгүй гэсэн 20 байршлын явган хүний гарцыг сонгон 3D, street art урсгалын зургийг урлаж байна. Эдгээр 3D зургийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл