Нийгэм

January, 2015

  • 30 January

    Х.Монголжин охины үе чацуутнаар 99 хүү 81 охин тодорлоо

    Шинэ оны эхэн буюу 2015 оны 1 дүгээр сарын 24-ний билэгт сайн өдөр Монгол Улс гурван сая иргэнтэй болсон билээ. Монголчууд хүн нэмэгдвэл хүнс нэмэгддэг ээн билэгшээн ярьдаг. Энэ өдөр Монгол Улсын хувьд гурван сая иргэнтэй болсон түүхэн өдөр байсан бол Эрүүл мэндийн салбарынхан тэр тусмаа эх барих эмэгтэйчүүд, нярайн эмч, мэргэжилтнүүдийн хувьд ажлын нэгэн өдрийнхөө бүтээлийг харах боломжийг олгосон …

  • 29 January

    Д.Сүхжаргалмаа: Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөнд гомдолтой байна

    МАН-ын бүлгээс Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон нэрийг нь өөрчилсөнтөй холбогдуулан өчигдөр хэвлэлийн бага хурал зарласан юм. Энэхүү хэвлэлийн хуралд жанжин Д.Сүхбаатарын гуч Д.Сүхжаргалмаа оролцсон бөгөөд түүнтэй ярилцаж сэтгэгдлийг нь сонссон юм. -Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөхдөө танайхны хэн нэгнээс асуусан уу? -Ардчилсан ёсонд иргэдийнхээ саналыг харгалзан үздэг байтал биднээс асуулгүй нэрийг нь өөрчилсөнд ард түмнийхээ өмнөөс гомдолтой байна. -Нийслэлийн Төв …

  • 29 January

    Монголын Залуучуудын холбоо БНХАУ-ын ЭСЯ-тай 2015 онд хамтран ажиллана

    2015 оны 1-р сарын 29-ний өдөр  Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ-ны Улс Төрийн Хэлтсийн дарга Жан Иши Монголын  Залуучуудын  Холбооны  БТГ-ын дарга С.Болорцэцэг болон гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Ч.Хонгорзул нарыг ЭСЯ-ны байрандаа хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд БТГ-ын дарга С.Болорцэцэг 2015 онд МЗХ-ны зүгээс Хятадын талтай хамтран ажиллах боломж, саналуудыг танилцуулж,  Монгол-Хятадын Засгийн Газрын  хоорондын залуучууд солилцооны цаашдын хөтөлбөрт илүү …

  • 29 January

    Түмэн тэмээний баяр болно

    Жил бүр уламжлал болгон зохиогддог “Тэмээний баяр-2015” арга хэмжээ ирэх гуравдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Булган суманд болох гэж байна. 1997 оноос хойш “Түмэн тэмээ” тэмээ аяллын холбоо санаачлан тасралтгүй зохион байгуулсаар ирсэн. 18 дахь жилдээ болох гэж буй “Түмэн тэмээний баяр” өвлийн наадмыг  Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулахаар боллоо. Сүүлийн үед “Тэмээний талаар хэр сайн мэдэх вэ?” …

  • 29 January

    Монгол Улсын гурван сая дахь иргэнд хамгийн ойр төрсөн болон чацуутнуудыг танилцууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар “Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах ажлыг зохион байгуулах” үүрэг бүхий комиссийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан ахалж, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, ҮСХ-ны дарга С.Мэндсайхан нар орлогч даргаар ажилласан. Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулан 2015 оны 01-р сарын 28-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн юм.      Монгол Улсын хүн …

  • 29 January

    Монголын нийт үрсэд зориулан Гандантэгчилэн хийдээс ном хурлаа

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд хамтран Монгол Улсын гурван сая дахь иргэн болон түүний чацуутнууд, нийт шинээр мэндэлсэн бяцхан үрсдээ зориулан ном хурууллаа.  Тус арга хэмжээнд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа болон албаны бусад төлөөлөгчид оролцсон.  Монголын мянга мянган үрс эрүүл энх өсөж том …

  • 29 January

    Амжилтад хүрэх алхамууд

    Өнөөдөр хийж болох ажлыг                                                            Хэрэгтэй, чухал гэсэн маргааш гэж бүү хойш тавь.                                                           зүйлээ ялгаж сур. Ажлын цагтаа багтаан ажлаа дуусгаж хэвших нь маш чухал юм. Бид өөрсдийн эрүүл мэнд, чөлөөт цаг, үр хүүхэд, ээж аавдаа зарцуулах цаг завгүйгээр заримдаа ажлаа дуусгах гэж махран зүтгэдэг. Ажлын цагтаа багтааж дуусгалгүй гэртээ ч үргэжлүүлэх тохиолдол бий. Ингэхлээр яаж ажлын цагт …

  • 29 January

    Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөгөөр 96 дугаарт жагсчээ

    АНУ-ын “The Heritage” сан болон “The Wall Street Journal “ сонин хамтран дэлхийн 186  улсын эдийн засгийн байдалд үнэлгээ хийж, 2015 оны эдийн засгийн эрх чөлөөний индексийг гаргажээ. Эдийн засгийн эрх чөлөө гэдэгт иргэдийн хөдөлмөрлөх, өмчөө хянах эрхээ эдлэх үндсэн ойлголтыг хамруулж, улс орнуудын эдийн засгийн эрх чөлөөний индексийг бизнес, худалдаа, төсөв, засгийн газрын зардал, мөнгө, хөрөнгө оруулалт, оюуны өмч, авлига, …

  • 28 January

    “Ахмад буурлуудаа хайрлая” явган аяллыг үнэ төлбөргүй зохион байгуулна

    Монголын төр хөгжлийнхөө аль ч үед өвөг дээдэс, өсвөр үеийнхнээ хүндлэн дээдэлж, энэрэн халамжилж ирсэн түүхэн уламжлалтай. Монгол орны хөгжлийн түүх бол эх орныхоо тусгаар тогтнол, эрдэм соёлынхоо үнэт өв, эд баялгийн арвин сан, эдүгээ үедээ өвлүүлэн үлдээж өгсөн өрх гэр, төр түмний түшиг болсон ахмад үеийнхний түүхэн гавьяа гэдгийг хэн ч үгүйсгэхгүй болов уу.  Энэ утгаараа МЗХ нь   ахмад …

  • 28 January

    Буудайн тонн тутамд 70000 төгрөгийн урамшуулал олгохоор боллоо

    Манай улс 2014 оны ургац хураалтын дүнгээр 315,8 мянган га-гаас 518,7 мянган тонн үр тариа, үүнээс 489,4 мянган тонн буудай, 164,0 мянган тонн төмс, 102,2 мянган тонн хүнсний ногоо, 51,7 мянган тонн тосны ургамал, 40,3 мянган тонн тэжээлийн ургамал буюу улсын дунджаар га-гаас 16,6 цн үр тариа, үүнээс 16,9 цн буудай, 123,2 цн төмс, 122,9 цн хүнсний ногоо, 24,5 цн …

  • 28 January

    20000 тонн улаанбуудайн зөвшөөрлийг хэвээр үлдээлээ

    Монгол Улсын Ерөнхий сайдтай энэ сарын 19-ний өдөр ХХААЯ, тариаланчид болон гурил үйлдвэрлэгчид, талх, нарийн боов үйлдвэрлэгчдийн төлөөлөл уулзсан. Тус уулзалтаас тариаланчдын агуулахуудад хадгалагдаж байгаа 40 мянган тн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд байгаа 31,5 мянган тн улаанбуудайн тоо хэмжээ, чанарт хяналт шалгалт хийх үүрэг өгсөн юм. Үүний дагуу ХХААЯ, МХЕГ, тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбоодын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, ТЭДС-гийн зургаан …

  • 28 January

    Аймаг, дүүрэг тус бүрийн 3 сая дахь иргэдийг зарлалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар “Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах ажлыг зохион байгуулах” үүрэг бүхий комиссийг өнгөрсөн жил байгуулж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тус комиссийг ахалж, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, ҮСХ-ны дарга С.Мэндсайхан нар орлогч даргаар ажилласан. Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулан 2015 оны 01-р сарын 28-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн …

  • 28 January

    Худалдааны төвүүд машин зогсоолдоо хүн хүч гарган хөдөлгөөн зохицуулалт хийнэ

    Нийслэлийн Засаг дарга “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар томоохон худалдааны төв, захууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан санамж бичгээр хүлээсэн үүргийн дагуу ажиллах буюу зам дагуу байрлалтай худалдааны төвүүд гаднах талбай, автомашины зогсоолд нэмэлт хүн гарган хөдөлгөөн зохицуулалт хийж, түгжрэл саатал үүсгэхгүй байх талаар …

  • 28 January

    Нийслэлд гал түймрийн зургаан дуудлага бүртгэгджээ

    Өнгөрөгч өдөр нийслэлд гал түймрийн зургаа, зөрчлийн гурав, орон нутагт гал түймэр, зөрчлийн нэг нэг дуудлага тус тус ирсэн байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Тахилт”-ын задгайд иргэн П-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 26 дугаар ангийн долоон албан хаагч ажиллаж, галыг бүрэн унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Баатархайрхан”-ы 9 …

  • 28 January

    Сураггүй болсон малчинг олж гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ

    Хэнтий аймгийн Баянхутаг сумын Баянбадрал багийн нутаг “Цайдмын замын бууц” гэдэг газар малчин О /35 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ энэ сарын 28-ны өдрийн 10:00 цагийн орчим малдаа явахаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Мэдээллийн дагуу Онцгой байдлын зургаан алба хаагч ажиллаж, мөн өдрийнхөө 23:06 цагт гэрээс нь баруун урд зүгт 5.5 …