Нийгэм

January, 2015

  • 21 January

    Өнөөдөр болох зарим үйл явдлаас

    09:00 цагт “Саусгоби сэндс” компанийн захирал Жастин Кабла нарын гурван хүнд холбогдох шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд болно. Утас: 96664674 10:00 цагт ШӨХТГ-ын хэвлэлийн танхимд дарга Т.Аюурсайхан сэтгүүлчидтэй танилцах уулзалт зохион байгуулах бөгөөд цаашид хийх ажлын талаараа ярилцана. Утас: 95521020 10:40 цагт Дакар ралли 2015 д оролцсон монгол тамирчид маань энэ сарын 24-ний өглөө  Чингис хаан …

  • 21 January

    3 сая дахь иргэнийг алдаршуулах логог алдаршуулахыг уриаллаа

    Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлж, алдаршуулахад чухал ач холбогдол өгч энэхүү ажлыг улс даяар удирдан зохион байгуулах үүрэг бүхий комиссыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар захирамжаар, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан тушаалаар тус тус байгуулан ажиллаж байгаа билээ. …

  • 20 January

    Галт зэвсгийг хэрхэн хамгаалах вэ

    Галт зэвсэг өмчлөгч иргэн галт зэвсгийг аюулгүй байдлыг хангасан нөхцөлд өөрийн оршин суугаа гэр, орон сууцандаа сумнаас тусад нь хадгална. Харуул хамгаалалт, спорт сургалтын зориулалтаар галт зэвсэг өмчлөг хуулийн этгээд галт зэвсгийг тусгай зориулалтын сейф, саванд сумнаас тусад нь хадгална. Арав ба түүнээс дээш тооны галт зэвсгийг аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлсан тоноглосон өрөөнд, зориулалтын сейф саванд сумнаас тусад нь …

  • 20 January

    Хэвийн боов, бууз, баншны үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан зөвлөмж

    Монголчуудын уламжлалт сар шинийн баяраар өргөн хэрэглэгддэг хэвийн боов, бууз, баншны чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар үйлдвэрлэл эрхлэгчдэд дараах зөвлөгөөг өгч байна. Үүнд: 1. Хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан үндсэн болон туслах түүхий эд материалыг хэвийн боов, бууз, баншны үйлдвэрлэлд хэрэглэх, хэвийн боовыг хуршсан тосонд чанахгүй байх; 2. Үйлдвэрлэлийн бүх үе шатанд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” …

  • 20 January

    Сард 42 сая төгрөг зарцуулдаг МҮОНРТ-ийн хамгаалалтыг цагдаагийн байгууллага хариуцахаар болов

    Нэг байгууллага сард 42 сая төгрөгөөр хамгаалуулдаг тухай фейсбүүк хэрэглэгч нэгэн мэдээлэл тарааж байв. Гэхдээ бүр татвар төлөгчдийн мөнгөөр шүү дээ. Энэ байгууллага бол МҮОНРТ юм. Тэд жилд 499 сая, сард 42 сая төгрөгөөр хамгаалуулахаар “Барбаатар” ХХК-тай гэрээ байгуулсан байсныг тус телевизийн дэд захирал асан Ё.Батбаяр мэдээлж байсан билээ. Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хурлаар МҮОНРТ-ийг …

  • 20 January

    Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөр 2016 он хүртэл үргэлжилнэ

    “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөр” хэрэгжилтийн явцын талаар Хүн амын хөгжил,нийгмийн хамгааллын сайд С. Эрдэнэтэй уулзаж ярилцлаа. “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг  сайжруулах хөтөлбөр”-ийн талаар уншигчдад маань мэдээлэл өгнө үү?     Засгийн газрын 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 255 дугаар тогтоолоор “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөр” батлагдсан. …

  • 20 January

    Бидний ирээдүй гудамжинд байна уу

    Идэр есийн хүйтэнд өвдөг дээрээ сөхөрч суугаад өмнөө хайрцаг тавин дуу дуулж, гуйлга гуйх хүүхэд үе үехэн таардаг. Нийгмээс гадуурхагдаж ингэж суух хүүхдийг хараад эмзэг сэтгэл төрөх хүн олон бий. Тэдний нүднээс бидний ирээдүйг тольдоход ямар харагдах бол доо. Энэ тал дээр ямар нэгэн арга хэмжээ авч байгаа болов уу гэсэн асуулт үргэлж тулгарах юм.  Хорвоогийн бор, шар хоногуудыг өглөө …

  • 20 January

    Хөдөлмөрийн яармаг “Part time” өнөөдөр болно

    Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хөдөлмөр зуучлалын нэгдсэн www.myjob.mn сайтыг одоогоос жилийн  өмнө ажиллуулж эхэлсэн. Уг сайтаар дамжуулж  ажил хайж буй оюутан залуус болон ажил олгогчид  өөрсдийн  хэрэгцээт  мэдээллийг  олж авах  сайхан  боломжийг  бүрдүүлж  өгсөн юм. Энэхүү WWW.MYJOB.MN  …

  • 20 January

    Залуус бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

    Монголчууд өдөр тутмын хоол хүнсэндээ сүүг шууд хэрэглэдэггүй, харин сүүгээр цай сүлж уух, тараг, ээдэм хийх, цөцгийг хоол хүнсэндээ нэмж хэрэглэх, шар тос, хайлмаг зэрэг өндөр тос агууламжтай бүтээгдэхүүн айраг, хоормог, цэгээ зэрэг исэг ундаа, уургийн агууламж өндөртэй бяслаг, ээзгий, ааруул зэргийг уламжлалт аргаар бэлдэн эрт дээр үеэс хэрэглэж заншсан. Сүүлийн жилүүдэд хотжилт эрчимтэй явагдаж, хот суурин газрын хүн нийт …

  • 20 January

    Чөлөөт бүсэд гадаадын иргэд визгүй зорчих боломж бүрдэнэ

    Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр гишүүд Зөвшөөрлийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулиудын төслийг эргэн харж, нухацтай ярилцах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. УИХ-ын гишүүн З.Энхболд, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулснаар нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох шаардлагууд үгүй болж байгаа юм байна гэж ойлголоо. Тэгэхээр хэн …

  • 20 January

    Солонгос хэлний орчуулагчдын семинар боллоо  

    БНСУ–д суугаа Монгол Улсын ЭСЯ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд “Солонгос хэлний орчуулагчдын семинар”-ыг энэ 1 дүгээр сарын 17-нд зохион байгуулав. Сүүлийн жилүүдэд  Солонгост эмчилгээ оношлогоо хийлгэх, бизнесийн болон аялал жуулчлалын зорилгоор ирж буй манай иргэд, мөн тус улсад оршин сууж байгаа монголчуудад солонгос хэлний орчуулга хийлгэх хэрэгцээ шаардлага нэмэгдэж буйн зэрэгцээ орчуулгын чанарын асуудал …

  • 20 January

    Сурагчдын амралтаар хүүхдэд зориулсан нэг ч зүйл хийсэнгүй

    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт удахгүй дуусна. Ханиад томуу ихтэй үед хүүхдүүдийг сар гаруй амраалаа. Энэ зөв шийдвэр. Гэхдээ амарсан хүүхдүүдийн чөлөөт цагийг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх талаар бодолгүй өнгөрөөсөн нь алдаа болжээ. Сурагчдын амралтын хугацаанд тэдэнд зориулсан өдөрлөг, ажлыг нэг ч удаа зохион байгуулсангүй. Хүүхдийн насны онцлогт тохирсон нэвтрүүлэг төдийлөн гарсангүй. Харин улиг болсон “Харри Поттер” л хэдэн телевизээр …

  • 20 January

    Үндэсний хөдөлгөөнийхөн өлсгөлөн зарлана гэв

    “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнийхөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан мэдэгдэл хийлээ. Төрийн түшээдийн хувилдаан, олон намуудын буруу үйлдэл, өөр хоорондын ашиг завшаанаас ард түмэн хямарч байна гэж тэд үзэж байгаа аж.  Энэ асуудлаар Ц.Элбэгдоржид хоёр удаа хүсэлт тавьсан боловч хариу өгөөгүй учраас шаардлага хүргүүлж байгаа юм байна. Уг шаардлагын хариуг арав хоногийн дотор ирүүлэхгүй бол, ирэх гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн …

  • 19 January

    Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал обьектын тоог нэмлээ

    – Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн болон Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж болон нийгмийн баталгааны тухай, төрийн албаны байгууллага, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгалаа.     – Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа …

  • 19 January

    3 сая дахь иргэнийг тодруулах асуудлаар цахим хурал хийлээ

    Монгол улсын хүн амын тоо 2015 оны 1-сард 3 саяд хүрэх төлөвлөгөөтэй байгаатай холбоотой ЭМЯ, Статистикийн үндэсний хороо, ЭМХТ-тэй хамтран 21 аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, хүүхэд, эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй цахим хурал хийлээ. Хурлаар Монгол улсын 3 сая дахь иргэнийг тодруулах, алдаршуулах тухай журам, түүнийг хэрэгжилтэнд хяналт тавих, анхаарах асуудлаар мэдээлэл өглөө