Нийгэм

December, 2014

  • 16 December

    Нийслэлийн хэмжээнд 186 орон тоог цомхотгоно

    Ирэх оны төсөвт урьд жилүүдэд улсын төсвөөс шийдвэрлэдэг байсан хэд, хэдэн асуудлыг шилжүүлснээс гадна зарим үйл ажиллагааны зардлыг танаж төсөвлөжээ. Тухайлбал, орон тооны цомхотгол хийж төсвийн мөнгийг хэмнэх болон  нийслэлийн 2015 оны төсөвт боломжтой бүх эх үүсвэрийг танаж, бууруулахаар тооцон 57 орчим тэрбум төгрөгийн урсгал зардлыг хэмнэсэн байна. Ингэхдээ шинээр тавилга, эд хогшил худалдан авах, бичиг хэргийн зардал, гадаад, дотоод …

  • 16 December

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Тогтвортой санхүүжилтийн форумд оролцлоо

    Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн форум-2014 Бэст Вэстерн Премьер Туушин Зочид Буудалд өнөөдөр боллоо. Форумыг нээж Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч, Тогтвортой санхүүжилтийн удирдах хорооны дарга М.Болд үг хэлэв. Дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ : Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, Хатагтай, Ноёд оо, Юуны өмнө Монголын банкууд бусдын заавар, зөвлөлгөөгөөр биш, өөрсдөө улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө …

  • 16 December

    Нийслэлд ирэх онд концессын гэрээгээр 37 ажил хэрэгжүүлнэ

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 21 дүгээр хуралдаанаар Нийслэлийн 2015 онд Концессоор хийж хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг баталсан. Ирэх онд нийслэлд барилга байгууламж, орон сууц, Авто зам, тээвэр, Боловсрол, биеийн тамир,соёл урлаг, спорт, Эрүүл мэнд, Инженерийн дэд бүтцийн салбарт нийт 37 зүйлийг хийхээр төлөвлөж байна. Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас ирүүлсэн мэдээллээр тус  жагсаалтыг дэлгэрэнгүй танилцуулж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон …

  • 16 December

    30 өрх бүрэн шаталттай зуухтай боллоо

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар Элит дунд сургууль, “Хэнч байхгүй юу” ТББ, “Эмпати ертөнц” ТББ-уудтай хамтран дүүргийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 30 өрхөд бүрэн шаталттай, утаагүй зуух олгох үйл ажиллагааг зохион байгууллаа.      Үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Ц.Баттөмөр, орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал, хороодын Засаг дарга нар …

  • 16 December

    Автозасвар, автомашины гараажуудад шалгалт хийжээ

    Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 12 автозасвар, 15 хотхоны 35 автомашины гараажуудад энэ сарын 5-16-ны өдрүүдэд гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын хяналт шалгалтыг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион явуулсан байна. Шалгалтын явцад нийт 64 зөрчил дутагдлыг илрүүлэн газар дээр нь 21 зөрчлийг арилгуулан гал түймрийн улсын хяналтын байцаагчийн Заавал биелүүлэх албан шаардлагыг хүргүүлэн ажиллажээ. Автомашины гараажуудад хяналт …

  • 16 December

    Нийслэлийн төсвөөр 12 цэцэрлэг, гурван хүүхдийн эмнэлэг барина

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 21 дүгээр хуралдаанаар  “Нийслэлийн 2015 оны төсөв”-ийг баталсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа нийслэлийн ирэх оны төсвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл сэтгүүлчдэд өглөө. Хэвлэлийн бага хуралд нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар нар оролцсон юм. Нийслэлийн 2015 оны төсөв нь нийслэлийн Засаг даргын 2013-2016 …

  • 16 December

    Нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууц гэр хорооллын гэрэлтүүлгийг шинэчилнэ

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах хөтөлбөр” батлах тухай асуудлыг оруулсны дагуу хэлэлцэн шийдвэрлэж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалтын төвшинг сайжруулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, гэрэлтүүлгийн сүлжээг шинээр бий болгож иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хөтөлбөр баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд 2015-2016 онд …

  • 16 December

    Дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдсөн “зам”

    Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаа өнгөрсөн Даваа гарагт хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн иргэдэд хүлээлт үүсгээд байсан “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах зарим арга хэмжээний журамд өөрчлөлт оруулах” асуудлыг хэлэлцэн баталсан. Энэ асуудлын хүрээнд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Цагийн хуваарийг 08:00-20:00 цаг болгон өөрчилсөн бол замын бүсчлэлийг өвөл, зуны улирлаар ангилан өөрчлөлт орууллаа. Тухайлбал …

  • 15 December

    “MaxMall” их дэлгүүрийн сүлд мод машин дээр унажээ

    Сар гараагүй байхад шинэ жилийн уур амьсгал орж албан байгууллагууд гадаа задгай тайлбайдаа сүлд модоо засаж чимж эхэлсэн. Тэгвэл Монголдоо томоохонд тооцогддог “MaxMall” их дэлгүүр сүрлэг чимэглэлтэй сүлд модоо зассан чтийм ч чанартай баталгаатай засаагүй бололтой. Өнгөрсөн орой уг дэлгүүрийн сүлд мод авто зогсоолд байрлаж байсан “Порше” маркийн автомашин дээр унажээ. Тус дэлгүүрээр үйлчлүүлэхээр машинаа байрлуулаад орох хойгуур ийн эд …

  • 15 December

    Өвлийн улиралд зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөллөө

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Цагийн хуваарийг 08-20 цаг болгон өөрчилсөн бол замын бүсчлэлийг өвөл, зуны улирлаар ангилан өөрчлөлт орууллаа. Тухайлбал өвлийн улирлын бүсчлэлийг 10 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 15-ны хүртэл тогтоож, зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлсөн юм. Шинэ бүсчлэлээр өвлийн улиралд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дугаарын хязгаарлалтаас бүрэн чөлөөлөгдөж, Тасганы …

  • 15 December

    Мянганы сорилтын сан Монгол Улсад дахин төсөл хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монгол Улсад дахин төсөл хэрэгжүүлэх болсон талаар танилцууллаа. Иймд энэ төсөлд хамрагдаж болох салбартаа нэн шаардлагатай төслийн саналыг боловсруулан Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо. АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлдэг Мянганы сорилтын сангийн үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөнд буцалтгүй тусламж үзүүлэх нийт 68 орон багтсанаас …

  • 15 December

    Шинэ салбарын шанг таталцсан 5 жил

    Монголчууд та бүхэндээ, интернет хэрэглэгчид, вэбсайтын уншигчдадаа ирж буй шинэ жилийн халуун мэндийг Монголын Сайтын Холбооны гишүүн сайтууд, түүний Удирдах Зөвлөлийн гишүүдийн өмнөөс хүргэн мэндчилье. Өнгөрч буй 2014 он Монголын Сайтын Холбооны хувьд салбарын бодлого, шинэчлэлд анхаарч нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн, дотроо хамтдаа хөгжих, эрх ашгаа нэгдэж хамгаалах тал дээр бие биеэ дэмжиж ойлголцсон дэвшилтэт он болж өнгөрлөө. Бид харьцангуй шинэ …

  • 15 December

    Мөсөн гулгуур өнөөдөр нээлтээ хийнэ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын талбайг Чингисийн талбайд хоёр дахь жилдээ байгуулах гэж байна. Өнгөрсөн долоо хоногоос засч эхэлсэн энэхүү мөсөн гулгуурын талбайн өнөөдөр нээлтээ хийн иргэдэд үйлчилж эхэлнэ. Мөсөн гулгуурын талбайг төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй хатуу хучилттай талбайд 50х25 метрийн …

  • 15 December

    Баянхошуу орчимд цахилгаан хязгаарлана

    Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу орчмын цахилгаан эрчим хүчний хүчдэлийн төвшинг сайжруулах зорилгоор Эрчим хүчний яамны захиалгын дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 35/6 кВ-ын Баянхошуу дэд станцын өргөтгөл шинэчлэлийн ажил хийж байгаа юм. Энэ  хүрээнд “35 кВ-ын агаарын шугамыг 2 хэлхээ болгох” ажил хийх тул өнөөдөр 11-16 цагийн хооронд Баянхошууны 9, 10, 11, 24, 25-р хороо, Баруун, Зүүн салаа, Баян-Уул, Монлаа орчимд …

  • 15 December

    Зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөв

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Цагийн хуваарийг 08-20 цаг болгон өөрчилсөн бол замын бүсчлэлийг өвөл, зуны улирлаар ангилан өөрчлөлт орууллаа. Тухайлбал өвлийн улирлын бүсчлэлийг 10 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 15-ны хүртэл тогтоож, зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлсөн юм. Шинэ бүсчлэлээр өвлийн улиралд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дугаарын хязгаарлалтаас бүрэн чөлөөлөгдөж, Тасганы …