Нийгэм

January, 2015

  • 23 January

    Баячууд хүүхдүүдээ моринд байтугай Монголд ч ойртуулдаггүй

    Өвлийн морин уралдааныг хориглоё гэж манай “Өдрийн сонин” сүүлийн 25 жил тэмцэж байна. Эхэндээ биднийг дэмждэггүй, буруутгадаг, шүүмжилдэг нь дийлэнх байв. Монгол ёс заншлаа уландаа гишгэгсэд гэж хараадаг. Хужаа хүн хуузын эрлийз гэх мэтийн элдэв доромж үг чулуудаж,ад үздэг байлаа. Харин сүүлийн арван жил манайтэмцэл төрийн бус байгууллага, олон түмний дэмжлэгийг авдаг боллоо. Өвлийн морин уралдааныг хориглоё, хүүхдийн эрхийг хамгаалъя …

  • 22 January

    УБ хотын цагдаагийн газар Нарантуул худалдааны төвд ажиллажээ

    Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар, Нарантуул худалдааны төвтэй хамтран хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ удаа хот хөдөөгийн иргэдийн төвлөрөл ихтэй, худалдааны төвийн иргэд орж гардаг хаалган дээр халаасны хулгайгаас урьдчилан сэргийлэх самбаруудыг байрлуулжээ. Гадаадын улс орнуудын жишгээр томоохон худалдаа үйлчилгээний газруудад сэрэмжлүүлэг байрлуулснаар тодорхой түвшинд буурсан судалгаа байдаг юм байна. …

  • 22 January

    “Налайх дүүргийг дагуул хот” болгох төслийг анх НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан өргөн барьжээ

    Налайхчууд өнгөрсөн лхагва гарагт дүүргээ хот болгох санал асуулгад идэвхтэй оролцож, иргэдийн 96.1 хувь нь дээрх асуудлыг дэмжсэн билээ. Ингэснээр анх НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы санаачилсан, төрөлх дүүргээ хот болгох асуудлыг НИТХ-д өргөн барихаар боллоо. Удахгүй  энэ асуудал НИТХ-аар хэлэлцэгдэж, дараа нь Засгийн газарт өргөн баригдсанаар УИХ-аар эцэслэн шийдвэрлэгдэнэ. Үүний үр дүнд  Улаанбаатар хотоос алслагдсан Налайхчуудын хувьд амьдарч буй орчноо бие …

  • 22 January

    Бяцхан охинд бид л туслах ёстой

    Хүний амьдрал сайхан сэтгэл, хайр, итгэл найдвар дээр тогтож байдаг ажгуу. Монголчууд бид өвдөж шаналсан нэгэндээ халуун сэтгэл, тусламжийн гараа сунгаж амьдрал бэлэглэсээр ирсэн сайхан сэтгэлт ард түмэн билээ. Аав ээжийн алаг үр болж ертөнцөд мэндлээд аймшигт өвчинтэй бяцхан зориг зүрхээрээ тэмцэж буй нэгэн “Гэрэлт зүрх”-эд туслах аянд Өглөө.мн сайтын хамт олон нэгдэж байна. Төрөлхийн цээж нь цөмөрхий, нурууны хүнд гэмтэлтэй …

  • 22 January

    Улаанбаатарын өвлийн наадам 2 сарын 01нд болно

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилгоор  “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Улаанбаатарын өвлийн наадам 2015 оны 02 дугаар сарын 01–ний өдөр Туул гол дээр болно. Наадмын үеэр уран гулгалтын болон тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны …

  • 22 January

    Ядуурсан засаг эртний Хүннүгийн булшнуудыг ухаж үнэт эдлэп хайхаар шийдлээ гэж үү?

    Засаг төр ядуурчихлаа хэмээн сандарч тэвдэн, эх хүүхдийн мөнгийг хүртэл хасахаар бажгадаж байгаа. Харин ард иргэд тэрхүү ядуурах шалтгаанд нь ямар ч хамаагүй учраас гайхаш нь тасарч, толгой сэгсрэн бухимдаж суугаа юм. Сүүлийн үед нэгэн хачирхалтай сураг дуулдах болсон нь мөнгөний эрэлд хатсан засгийн газар нийтийн тооллын өмнөх III-I зууны үеийн Хүннү гүрний хаад язгууртанд хамаарах 120 орчим томоохон булш …

  • 22 January

    Вьетнам улсын Элчин сайд мэдээлэл хийжээ

    Вьетнам улсын Элчин сайдын яамны албан тушаалтан “Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудтай хамтарч, гэмт хэрэгт өртсөн иргэд байгаа эсэхийг шалгах болно.Хэрэв манай улсын иргэд гэмт хэрэгт өртсөн, гэмт хэрэгт холбогдсон бол бид арга хэмжээ авах болно. Мөн Вьетнамчуудын гар утсыг хулгайлж, хувийн бичлэг, зураг зэргийг нийтэд цацсан этгээдийг шалгуулах болно” гэжээ.

  • 22 January

    Монгол охинд амжилттай хагалгаа хийжээ

    Нийслэлийн ИТХ-ын даргын урилгаар 2013 оны 7 дугаар сард БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын ардчилсан намын бүлгийн дарга Ян Жун Юүк тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчлах үеэрээ “Өнөр бүл” төвөөр зочилж, Манай Улсад эмчлэх боломжгүй 2 хүүхдэд хагалгаа хийж өгөхөөр болжээ. Тус төвийн Т.Улаанаа, З.Мөнхзул нар хагалгаа хийлгэхээр БНСУ-ыг зорьсон бөгөөд Т.Улаанааг хагалгааны дараа суумгай болох эрсдэл өндөртэй гэсэн учир  өөрийн …

  • 22 January

    Түүхт ялалтын 70 жилийн ойг тэмдэглэнэ

    1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргасантай холбогдуулан “Түүхт Ялалт-70” өдөрлөгийг энэ сарын 24-ний өдөр Тусгаар Тогтнолын Ордонд зохион байгуулахаар болжээ.  Өдөрлөгт ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны цэрэг, агаарын цэргийн атташе, дайны ялалтын уухайг залгамжилсан зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн үе үеийн дайчид, нийслэлийн есөн …

  • 22 January

    Гурван сая дахь иргэнтэй болохыг бэлгэдсэн логотой боллоо

    Монгол Улсын хүн ам тун удахгүй гурван сая болох гэж байна. Гурван саяулаа болохыг бэлгэдсэн логог саяхан батлаад байгаа юм. Гурван сая дахь иргэнийг хүндэтгэн угтах Үндэсний ажлын хэсэг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам зэрэг олон байгууллага энэхүү логог бүтээх, батлахад оролцжээ. Уг логог гурван сая дахь иргэн мэндэлсний дараа Монгол Улс гурван сая иргэнтэй болсныг бэлгэдэж улсын болон …

  • 22 January

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн усны болон уул уурхайн бодлогын хуралдаануудад оролцлоо

    Швейцарийн Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Дэлхийн усны хөтөлбөр 2015” хуралдаанд оролцлоо. Мөн дэлхий дахины шинэ нөхцөл байдал дахь стратегийн өрсөлдөөний асуудлаар дэлхийн улс төр,эдийн засгийн удирдагчидтай  санал бодлоо солилцов. Дээрх асуудлуудаар болон үдээс хойш оролцох “Уул уурхай, металлургийн бодлогын хуралдаанд яригдах асуудлуудаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -НҮБ-ийн 77-гийн …

  • 22 January

    “Монголд төлөөллийн ардчилал, шууд ардчиллыг хослуулан хэрэгжүүлэх цаг болсон”

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг хамтран “Монгол Улсад төлөөллийн болон шууд ардчилалыг хослуулан хэрэгжүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр зохион байгууллаа.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хэлэлцүүлгийг нээн үг хэлж, Швейцарь улсын Цюрихийн их сургуулийн профессор, Ардчилал судлалын хүрээлэнг үүсгэн байгуулагч, захирал асан доктор Андреас Ауэр үндсэн илтгэл тавьсан юм.  Ерөнхийлөгчийн …

  • 22 January

    Багануур дүүргийн иргэдийн 77,85 хувь нь санал өгчээ

    Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдийн санал асуулга 2 өдөр үргэлжилж, өнөөдөр 20:00 цагт дууслаа. Нийт санал өгөх ёстой нэрсийн жагсаалтад орсон иргэдийн 77,85 хувь нь буюу 12659 иргэн дүүрэгтээ хот байгуулах санал асуулгад оролцжээ. Хэсгийн хороодууд саналын дүнг тоолох ажил эхэллээ. Маргааш буюу 01 дүгээр сарын 23-ны өдөр 09 цагаас саналын дүн гарна  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон …

  • 22 January

    Нийгэм нийтээрээ шүүмжлэлийн дон тусчихжээ

    Ардчилсан хүчний холбооны дэргэдэх “Хөгжил” клуб цуврал лекц зохион байгуулах болжээ. Өнгөрсөн мягмар гаригийн зочноор Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц уригдаж “Уламжлал, зан заншил ба ёс зүй” сэдвээр лекц тавьсан юм. Энэхүү лекцийг хүргэж байна. Гэрлийн чийдэн шиг байгаач ээ гэж уриалж байна -Уламжлалт зан заншил дотор ялгаж салгах олон зүйл бий. Монголчууд хүүхдийн сэвлэг үргээх, бэр гуйхаас эхлээд …

  • 22 January

    Жолооч нараа өөрийгөө болон өрөөл бусдыг эрсдлээс хамгаалцгаая

    ЗХУТөв 2015.01.01-01.21-ны байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 3820 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. 2015 оны 01-р сарын 21-нд гэрлэн дохионы 85, хурд хэтрүүлсэн 121 зөрчил бүртгэгджээ. Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хурд гэрэл дохионы зөрчил гаргалгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж өөрийгөө болон бусдыг ослоос хамгаалаарай. 2015.01.21 улаан гэрэл дохионы зөрчил үзэх 2015.01.21 хурдны зөрчил үзэх