Нийгэм

February, 2015

  • 15 February

    Ариун хайр өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа

    СБД-ийн залуучуудын холбоо 2015.02.14-ний өдөр гэр бүл судлаач Ж.Баясгалантай хамтран “Ариун хайр” өдөрлөгийг нийт хосууддаа зориулан амжилттай зохион байгууллаа. Бид хайр дурлал, гэр бүл, хүүхдийн хүмүүжил зэрэг олон сайхан сэдвээр сонирхолтой ярилцлагыг өрнүүллээ. Бид цаашдаа долоо хоног бүрийн бямба гаригт хувь хүний хөгжил, зан чанар харилцаа, багаар ажиллах чадвар, гэр бүл хүүхдийн хүмүүжил зэрэг олон сонирхолтой сэдвээр уулзалт ярилцлагыг үнэ …

  • 15 February

    Сар шинийн баярын үеэр аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ. Зөвлөлгөөний үеэр …

  • 15 February

    Сар шинээр замын хөдөлгөөнд соёлтой оролцоцгооё

    Жил бүр шинийн 3-ны өдрөөс хойш Улаанбаатар хотоос хөдөө орон нутагруу чиглэсэн тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөн нэмэгддэг бөгөөд тухайн замд гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал ихэсдэг. Иймд та бүхэн хотын болон хот хоорондын замд, замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ …

  • 15 February

    Ерөнхий сайд орон нутгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Даланзадгад сумын Өнөд өвлөх урлахуй компанийн Даланбулаг цэвэр усны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани 2008 онд 5 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо 19 хүнийг байнгын ажлын байраар ханган ажиллуулж байна. Эднийх Оюу толгой, Хүннү ресурс, Хишиг арвин индустриал, Терра энержи зэрэг тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн томоохон компаниудаас гадна жуулчны баазууд, …

  • 15 February

    Баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж хоёр асуудлыг шийдвэрлэн ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байна. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14-р зүйлийн 14.3 дахь заалт, дүрмийн 7.4.2, “Үндэсний их баяр наадмыг бөх, харваач, моринд сэргээшийг шинжилгээ хийх журам”-ын 5.1, 5.4 дэх заалт, Монголын Допингийн эсрэг төвийн албан бичгийг тус тус үндэслэн Улсын начин Н.Адъяабат, Б.Суманчулуун нарын үндэсний …

  • 15 February

    Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн шингэрүүлсэн хийн хангамж, хэрэглээг нэмэгдүүлэх төсөл боловсруулна

    Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/129 дугаар захирамж гаргаж, нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн шингэрүүлсэн хийн хангамж, хэрэглээг нэмэгдүүлэх, хий, хийн бүтээгдэхүүн импортлох, түгээх, борлуулах, тээвэрлэх, хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор төсөл боловсруулан батлуулах “Ажлын хэсэг-ийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, орлогч даргаар Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлэн ажиллана.  Тус …

  • 15 February

    Сар шинээр 4 хоног амарна

    “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярыг хотол олноороо энэ долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлнэ. Сар шинийн баяраар хэдэн хоног амрах талаар сонирхсон иргэд цөөнгүй байна. УИХ-аас 2013 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдүүдийн тухай хуулинд өөрчлөлт оруулан сар шинийн баяраар гурав хоног амардаг болгосон. Энэ жилийн сар шинийн баярын шинийн нэгний өдөр энэ сарын 19-нд тохиож байгаа юм. …

  • 15 February

    Зарим газруудад хөдөлгөөний хязгаарлалт хийнэ

    Монгол улсын их хурлын даргын урилгаар ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга Е.С.Нарышкин тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 15-16 ны өдрүүдэд Монгол улсад ажлын айлчлал хийнэ.     Энэ үеэр Улаанбаатар хотын төв, Туушин, Баянгол зочид буудал зэрэг газруудаар явган хүний болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалт хийх тул иргэд та бүхэн хөрш орныхоо найрсаг харилцааг эрхэмлэн хөдөлгөөн оролцохыг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.

  • 15 February

    Сэлэнгэ аймагт 3,5 магнитутын хүчтэй газар хөдөллөө

    Өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-ны ням гарагийн оройн 19:50 цагт Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат багийн нутаг “Дулааны-Ар” гэдэг газар 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн чичирхийлэлтийг сумын зарим иргэд мэдэрсэн ч учирсан хохирол байхгүй гэж сумын Засаг дарга мэдэгдсэн байна. Тэгвэл үүнээс нэг хоногийн өмнө буюу бямба гаригт Увс аймгийн Өмнөговь сумын төвөөс баруун урд зүгт …

  • 15 February

    Гурван сая дахь иргэнд батламж гардуулав

    Өмнөговь аймагт ажиллаж байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын гурван сая дахь иргэн Хатанболдын Монголжин охинд “Хүндэт иргэн Х.Монголжин таныг Монгол Улсын гурван сая дахь иргэнээр тодруулж, алдаршуулан энэхүү батламжийг олгов. Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг” гэсэн бичээс бүхий төрийн батламжийг гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайханы 11-13 тоотод оршин суугч Э.Хатанболд, Г.Аззаяа …

  • 13 February

    Х.Монголжин охины гэр бүлд гурван өрөө байр бэлэглэлээ

    Монгол Улсын 3 сая дахь иргэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас тодорсон. Тэгвэл өнөөдөр 3 сая дахь иргэний гэр бүлд хүндэтгэл үзүүлж аймгийн Засаг даргын шийдвэрээр 3 өрөө байр бэлэглэлээ. Шинэ байр хүлээлгэн өгөх арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, аймгийн Засаг дарга Б.Бадраа, ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөлөл, Даланзадгад сумын Засаг дарга Ц.Баттулга болон бусад албаны хүмүүс оролцов. Мөн 3 сая дахь …

  • 13 February

    Байгалийн чулуу хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ

    Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дэх Шивээхүрэн боомтоор зорчигчид хууль бусаар байгалийн чулуу хил нэвтрүүлэхийг завджээ. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх газрын шалгагч Б.Өнөрбаяр 2 дугаар сарын 12-ны өдөр улсын хилийн гарах чиглэлийн тээврийн хэрэгслийн үзлэг шалгалт хийх үеэр манай улсын иргэн Т пургон автомашины хаалганд 50 кг, иргэн О пургон маркийн автомашины суудлын зөөлөвчин …

  • 13 February

    Одонгийн мөнгийг олгоно

    Алдарт эхийн I, II зэргийн одонтой эхчүүдэд жилд нэг удаа 100, 200 мянган төгрөгийн тэтгэмж олгодог билээ. Тэгвэл энэ жил цагаан сарын өмнө буюу ирэх даваа гаригт олгохоор болсон байна. 2015- 2016 оны улсын төсвийн урсгал зардалд Алдарт эхийн одонтой эхчүүдэд олгохоор 19.4 тэрбум төгрөг төсөвлөсөн аж. Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийнхэн Алдарт эх одонтой эхчүүдийн дэвтэрт баталгаажуулах бичилтийг хийж эхэлжээ. …

  • 13 February

    “Хүннү Эйр” Хөвсгөлийн нислэгээ түр зогсоов

    “Хүннү Эйр” компани Хөсгөлийн нислэгээ түр зогсоохоор болжээ. Тодруулбал, Хөвсгөл аймаг нь Улаанбаатар хоттой засмал замаар холбогдох болсон тул агаарын тээврээр зорчих иргэдийн тоо эрс багассан байна. Тиймээс ирэх сарын 1-нээс зургадугаар сарын 1 хүртэл гурван сар түр зогсолт хийх болсон байна. Сүүлийн үед Хөвсгөл аймгийн нислэгийг баруун аймгийн нислэгтэй хамт хийж байсан бөгөөд Мөрөн хотын иргэд нийслэл рүү автомашинаар …

  • 13 February

    Мэргэжлийн хяналтын шалгалтаар 1650 зөрчил илэрчээ

    Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд Цагаан сарын баярыг угтаж хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна. Хяналт шалгалтын явцад нийт 1650 зөрчил илрүүлж, 773 зөрчлийг газар дээр нь арилгуулан, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэв. Зөрчил гаргасан аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд нийт 13657.0 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулан барагдуулж, хүнсний бүтээгдэхүүнээс 660 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулаад байна. Илэрсэн …