Нийгэм

May, 2015

  • 14 May

    Дархан-Уул аймгийн Засаг ноён С.Насанбат АТГ-т шалгагджээ

    Аймаг, дүүргийг удирдаж байгаа эрхэм дарга нар АТГ-т шалгагдаж, улсын мөнгө төгрөг идэж уусан, авлигын хэрэгт холбогдсон нэр зүүдэг. Тэгвэл энэ удаад Дархан-Уул аймгийн Засаг ноён С.Насанбат энэ хэл амаас холуур тойрсонгүй. Сонгуулийн дараанаас л хууль бус томилгоо явуулсан, Улаанбаатараас баахан дарга нар томилсон, төсвийн мөнгөөр байр худалдаж авсан зэргээр хэвлэлийн “бай” болж байсан тэрбээр АТГ-т шалгагджээ. Аудитын шалгалтаар зөрчил илэрсэн …

  • 14 May

    Баар болсон Циркийн барилгын нэг тал бие засах газар боллоо

    Дэлхийд Монголоо сурталчилдаг урлагийн авьяастнуудын тэргүүн эгнээнд циркчид багтана. Эх орондоо орох оронгүй, уран бүтээлээ үзэгчдэд толилуулах тайз, манежгүй шахам болчихоод байгаа тэд гадаадын циркэд гэрээгээр тоглож, дэлхийн шилдгүүдийн шагналыг “хамдаг”. Харин эх оронд нь хотын төвд орших цэнхэр дээвэртэй барилга нь өнгө зүсээ өөрчилж, баар, банк, автомашины дугуйн засварын, PC тоглоомын газар болж, зарим хэсгээ түрээслүүлчихээд байгаа. Жорлон нь …

  • 14 May

    Залуучууд бид нийгмийн хөшүүрэг, Монголын цуурай

    Эдийн засгийн чиглэлээр их дээд сургуулиудад суралцаж байгаа оюутан залуусын эрдмийн ажлыг дэмжин тэдний бүтээлийг нийтийн хүртээл болгох, түгээн дэлгэрүүлэх, нийгэмд тулгамдаж байгаа асуудалд хувь нэмэр оруулах зорилготойгоор тус эрдэм шинжилгээний хурлыг жил бүр “Жасрай” сангаас зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн эрдэм шинжилгээний бага хурлыг өнгөрөгч 4-р сард Улаанбаатар хотод МУИС, НАМЗХ-тэй хамтран, Дархан-Уул аймагт ШУТИС, НАМОХ-той хамтран оюутан залуусын …

  • 14 May

    Шуурхай мэдээ: НАМЗХ-ны дотоод асуудлын талаар мэдээлэл хийнэ

    НАМЗХ-ны Бага хурал өнгөрсөн сард хуралдаж, ээлжит V их хурлаа ирэх 6-р сарын 18-20-нд хийхээр зарласан билээ. Тус хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг 11 хүнтэй байгуулж, ахлагч бөгөөд Eрөнхий нарийн бичгээр даргаар ГоК-ын захирал асан Ганзоригийн хүү, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг сонгосон. Энэхүү Бага хурлаас өмнө тус холбоог ардын хүүхдүүд, аавын хүүхдүүд хэмээн хоёр хуваагдсан талаар хэвлэлүүд бичиж байсан …

  • 14 May

    Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг танилцуулав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэн, УИХ-ын Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсэг, Сангийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх” төслөөс хамтран өнөөдөр Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг танилцуулав. УИХ-ын даргын 2014 оны 4 дүгээр сарын 15-ны 60 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг уг …

  • 14 May

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    2015 оны тавдугаар сарын 14-ний өдөр цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. 14/Y Чингэлтэй 11.00-17.30 19-р хороо Тахилтын 1-4, Яргайтын 40-41-р гудамж, ойр орчмоор Баянгол 10.30-18.00 9, 12-р хороо Горькийн 15-21, 23, Дэнжийн 3-р гудамж Хан-Уул 10.00-17.00 3-р хороо Иргэн Цэрэн, Монгол амикал ХХК орчмоор 10.30-18.00 4-р хороо …

  • 13 May

    Анхаар хүүхэд!!!

    2015 оны 05 дугаар сарын 12-ны 17 цагийн орчимд БЗД-27 Дарь эхийн зам, Сэлбийн 5 дугаар гудамжинд Toyota Pruis маркийн автомашины жолооч Ц нь 3 настай, эмэгтэй хүүхдийг мөргөж амь насыг нь хохироож хэргийн газрыг орхин явсан хэрэг гарсныг цагдаагийн газраас шуурхай эрэн сурвалжилсны дүнд илрүүлэн ажиллалаа.       Илрэхгүй хэрэг гэж байдаггүй, учир нь манай улсад камерийн систем сайн хөгжиж …

  • 13 May

    Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд хамтарна

    ХХАА-н сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Болгар Улсын Хөдөө аж ахуй, хүнсний дэд сайд  Вассил Грудевийг хүлээн авч уулзлаа.          Уулзалтын эхэнд ХХАА-н сайд Р.Бурмаа хоёр орон  хөдөө аж ахуйн салбарын техник туслалцааны хөтөлбөрийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан нь уламжлалт найрсаг харилцаа сэргэх улмаар харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжих суурь боллоо хэмээн онцлов. Тэрээр Монгол Улсын Засгийн газраас Чингис бондын …

  • 13 May

    ДЭМБ-тай харилцаагаа өргөжүүлнэ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Ю.Галсан 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Су Нюунт У-г хүлээн авч уулзав. Тэрээр ДЭМБ эрүүл мэнд болон хил, хорио цээрийн эрүүл ахуйн хяналтын чиглэлээр хамтарч ажиллан мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, санхүүгийн туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийллээ. Цаашид “Эрүүл ахуй, тархвар судлаачдын үндэсний гуравдугаар зөвлөгөөн”, Ханх-Мондын …

  • 13 May

    Дүрвэгсдийн амийг аварсан манай энхийг сахиулагчид энгэрээ мялаажээ

    “Олон Улсын энхийг сахиулагчдын өдөр” энэ сарын 29-нд тохионо. Үүнийг угтаж БНӨСУ дахьНҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хурандаа М.Батчулуун захирагчтай Монгол Улсын  Зэвсэгт хүчний цэргийн багийн IV ээлжийн батальоны албан хаагчид энгэрээ мялаажээ. НҮБ-ын энхийн төлөөх үйлсэд хүчин зүтгэсний илэрхийлэл болсон “Энхийн төлөө” медаль гардуулах ажиллагаа энэ сарын  10-ны  өдөр болсон байна. М.Батчулуун захирагчтай IV ээлжийн батальоны албан …

  • 13 May

    Зүүн хойд Азийн залуус өөрсдийнхөө төлөө дуу хоолойгоо нэгтгэнэ

    Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблей “Нэг Ази-2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор Монгол Улсад зохион байгуулагдах гэж байгаа билээ. Ассамблейд Азийн 23 улс орны залуус оролцоно. Иймд тус ассамблейн хүрээнд  Зүүн Хойд Азийн Залуучуудын симпозиум зохион байгуулах гэж байна. Энэхүү симпозиумыг зохион байгуулснаар Зүүн Хойд Азид энх тайван, аюулгүй байдал, итгэлцлийг бий болгох, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн …

  • 13 May

    Азийн Залуучуудын Ассамблейн бүртгэл дууслаа

    Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейг 5-р сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулахаар болсон билээ. Уг чуулган эхлэхэд 5 хоног үлдээд байгаа бөгөөд чуулганд оролцох оролцогчдын бүртгэл өчигдөр дууслаа. Бүртгэл 2015.04.11-2015.05.12 хооронд Монголын Залуучуудын холбооны үндсэн сайт болох myf.mn сайтад …

  • 13 May

    “S.Outlet”-ийнхан Сэлбэ дотор контейнер зоогоод эхэлжээ

    Сэлбэ голын эрэгтэй зэрэгцээд шахуу боссон дэлгүүр бол мэдээж “S.Outlet”. Тэгвэл энэ дэлгүүр эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Сэлбийн эргийг түрээд зогсохгүй гол дээр нь шороо асгаж, хашаагаа томруулж байгааг иргэд эсэргүүцэн гомдол гаргаж эхэлжээ. Сэлбэ гол цагтаа эргээ халин урсдаг байсныг дурсдаг шиг урсацыг нь сайжруулах төслийг өдгөө түүх болгон ярихад хүрсэн. Дөрвөн жилийн өмнө л Ерөнхий сайд асан С.Батболдын …

  • 13 May

    “Шийдвэртэй дэмжлэг”-т үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний бэлтгэлтэй танилцлаа

    Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Герхард Тийдеманн нар албаны бусад хүмүүсийн хамт хоёр орны Зэвсэгт хүчний цэргийн багийн хамтарсан ажиллагааны өмнөх бэлтгэлтэй танилцлаа. Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг 21 хоногийн өмнө бэлтгэлд гарсан бөгөөд хүн нэг бүрийн бэлтгэлээ …

  • 13 May

    Бор гөрөөс агнахгүй байхыг анхааруулж байна

    Яргуй идсэн бор гөрөөсний цус уух нэрээр хууль бусаар ан хийхгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар анхааруулж байна. Тус газрын байгаль орчны хяналтын байцаагч нар хулгайн антай тэмцэх зорилгоор орон нутагт хяналт шалгалт хийж эхэллээ. Мөн төлбөр төлж, тусгай зөвшөөрөл авалгүйгээр бор гөрөөс агнасан, барьсан тухай мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 1800-1286, ажлын 263065 дугаарын утсаар хүлээн авч байна. Хууль …