Гэрт нь гарсан гал түймрийн аюулаас төрсөн дүүгээ аварч, биеийнх нь 80 хувь түлэгдээд байсан Г.Цэрэнтогтох хүү Улаанбаатар хотын ГССҮТ, БНСУ-ын Хангасү эмнэлэгт эмчлүүлэн эрүүл саруул болсон билээ. Г.Цэрэнтогтох болон түүний ээжийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, дэд дарга Б.Нэргүй нар хүлээн авч уулзав. Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс өмнө нь Сонгинохайрхан дүүргийн удирдлагатай ярилцан амьдрах газрын асуудлыг …
Нийгэм
September, 2015
-
28 September
Цэргүүд ургац хураалтад оролцож байна
Хүйтний эрч чангарахаас урьдан Зэвсэгт хүчний 1000 гаруй цэрэг эрс ургац хураалтад оролцож байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 153 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журам”-ын дагуу тэд төмс хүнсний ногоо, буудай хураан авахад тариаланчдад туслахаас гадна малчдын хадланг бэлтгэн өгч байгаа юм. Цэргүүд Төв аймгийн Жаргалан, Борнуур сум болон, Сэлэнгэ, Булган, Дорнод аймгуудад …
-
28 September
Карт уншдаг төхөөрөмж эвдэрч эхэлжээ
Нийслэлийн нийтийн тээврийн газраас өнгөрсөн наймдугаар сараас эхлэн шинэчлэл хийж, ухаалаг карт болон угсраа автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн билээ. Хэл амтай эхэлсэн эл шинэчлэл өнөөдрийг хүртэл жигдэрч чадахгүй явна. Угсраа автобус нь осол гаргасан, залгаасаараа салсан зэрэг асуудал гарч байсан бол өнөөдрөөс эхлэн цахим карт уншдаг төхөөрөмж нь ажиллахгүй эвдэрсэн байгаа талаар кондукторууд нь хэлж байна. Таван шараас Офицеруудын ордон хүртэл …
-
28 September
Сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлгийн засварын ажлын санхүүжилтийг шийдвэрлэхийг даалгалаа
“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болж, хөдөө аж ахуйн салбар болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа. Хуралд яам, агентлаг, нийслэлийн удирдлагууд оролцож, өвөлжилтийн бэлтгэлийг хангуулж, биелэлтийг зохион байгуулах Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлт ямар байгаа талаар мэдээлэл хийлээ. Холбогдох хүмүүсийн мэдээллийг сонссоны дараагаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт яам, агентлаг, аймаг, нийслэлийн …
-
28 September
Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ
1. Эрэн хайх, аврах ажиллагаа Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн иргэн Э /20 настай, эмэгтэй/ 2015.09.21-ний өдрийн 16:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон мэдээллийг сумын засаг дарга Х.Дашдэлэг өөрийн биеэр аймгийн Онцгой байдлын газарт 2015.09.24-ний өдрийн 15:30 цагт өгч, тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, Цагдаагийн байгууллагаас 3 албан хаагч, орон нутгийн 4 иргэн нийт …
-
28 September
Гал авалцах болон шаталтын зүй тогтлыг Монголын нөхцөлд тодорхойлжээ
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн дулааны инженер-судлаач, онцгой байдлын дэд хурандаа С.Базаррагчаа “Пенополистирол ба пенополиуретаны шатамхай чанарыг үнэлэх судалгаа” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа. Дэд хурандаа С.Базаррагчаа онцгой байдлын салбарт 16 дахь жилдээ галын шинжилгээ судалгааны чиглэлээр ажиллаж байна. Тэрээр судалгааны ажилдаа, барилгын салбарт нэвтэрсэн, хямд төсөр үнэтэй, гал түймрийн эрсдэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байгаа шатамхай шинж чанартай пенополистирол, пенополиуретаныг сонгон …
-
28 September
Нийслэлд золгүй байдлаар 4 хүн нас баржээ
2015 оны 09-р сарын 27-ноос 28-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн 1209 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 45 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 34 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 4 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 13, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 3, танхайрах гэмт хэрэг 5, зам …
-
28 September
Машин журамлах ажлыг түр зогсоолоо
Замын хөдөлгөөний тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор өмнөх хуулийн хүрээнд гарсан дүрэм журмууд хүчингүй болсон тул автозамын нэгдүгээр эгнээнд байрлуулсан тээврийн хэрэгслийг ачиж, журамлах ажлыг энэ сарын 01-нээс түр хугацаагаар зогсоожээ. Гэхдээ энэ нь цаашдаа нэгдүгээр эгнээнд тавьсан тээврийн хэрэгслийг ачихгүй болно гэсэн үг биш аж. Ачилтын асуудлыг дахин журмаар баталж, торгуулийн асуудлыг дахин хэлэлцэж байж хэрэгжүүлэхээр болсон гэнэ. …
-
28 September
Оюутны картыг өдөрт 1000-аар цэнэглэнэ
Оюутнууд МОХ-ны картаар биш, Улаанбаатар смарт картын хэвлэсэн цахим картаар зорчихоор боллоо. Нийтийн тээврийн шинэчлэлээр цахим карт нэвтрүүлсэнтэй холбоотойгоор оюутнууд хуучин хэрэглэж байсан виза картаар биш цахим картаар зорчихоор болсон. Гэвч Монголын оюутны холбоо “Улаанбаатар смарт карт” компанитай гэрээ байгуулаагүй, өмнөх жил өөр карт шинээр, олон хувиар хэвлэн гаргаснаас болоод оюутнууд одоо хүртэл нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих картаа аваагүй байсан …
-
28 September
Тариалангийн бүс нутгаар хүйтрэх төлөвтэй байна
Улс орон даяар ургац хураалтын ажил эрчимтэй явагдаж, өнөөдрийн байдлаар 92.9 мянган га-гаас 78.9 мянган тонн үр тариа, 7.1 мянган га-гаас 80.1 мянган тонн төмс, 3.8 мянган га-гаас 40.7 мянган тонн хүнсний ногоо, 8.4 мянган га-гаас 10.7 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 31.3 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 58.9 хувьтай явж байна. Төмс, хүнсний …
-
28 September
Органик хүнстэй “Намрын ногоон өдрүүд” нээлтээ хийлээ
Нийслэлчүүдийг шинэ ургацын жимс, ногоо, хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилготой “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр Чингисийн талбайд нээлтээ хийлээ. 10 дахь жилдээ болж буй уг арга хэмжээний нээлтэд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцсон юм. Р.Бурмаа: Органик хүнсний монгол брэндийг бий болгохыг зорьж байна Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамт олны хөдөлмөр бүтээлийн баяр “Намрын ногоон …
-
28 September
“Стелла Жапан” компанид Аялал жуулчлалын төлөөлөгчийн газар ажиллуулах эрх олголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл Токио хотын даргын урилгаар 9-р сарын 23-26-ны өдрүүдэд тус хотод ажиллалаа. Айлчлалын хүрээнд Нийслэлийн Засаг дарга тэргүүтэй, албаны төлөөлөгчид Токио хотод зохиогдож буй ЖАТА-2015 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн “Монголыг сурталчлах өдөрлөг”-т оролцож Япон улсын аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр, жуулчдыг татах чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулсан юм . Мөн Азийн …
-
26 September
ГССҮТ-ийн даргаар Б.Бат-Оргилыг түр томилжээ
ГССҮТ-ийн дарга З.Мэндсайхан эрүүл мэндийн чиглэл бодлого таалагахгүй байгаагаас болж өөрийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Тэгвэл дараагийн даргыг томилох хүртэл орлон гүйцэтгэгчээр Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Бат-Оргилыг томилсон байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэнд, спортын сайд ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзахдаа өмнөх удирдлагын гаргасан алдаа дутагдал, хууль бус үйл ажиллагаануудыг даруй таслан зогсоохыг үүрэгдсэн гэнэ. Тухайлбал Гэмтэл согог судлалын өмнөх удирдлагууд …
-
26 September
“Хүүхдийг хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн туслалцаа үзүүлэх нь” сэдэвт сургалт боллоо
Тахарын Ерөнхий газраас санаачлан Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран “Хүүхдийг хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн туслалцаа үзүүлэх нь” сэдэвт сургалтыг 2015 оны 9-р сарын 25-ны өдөр тус дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа. Уг сургалтад ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд оролцож тэднээр дамжуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад, бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах,гэмт хэргийн хохирогч хүүхдийн сэтгэл …
-
26 September
Чанаргүй барилгуудыг хэн хариуцах вэ?
Үүний тулд манай редакцын зүгээс иргэдийг ихээр хохироож байгаа Ургах наран хорооллын чанарын асуудлын талаар сануулмаар байна. Уршиг дагуулсан “Ургах наран” хорооллыг буулгая “Хотын захад байрлалтай цэвэр агаартай, чимээ шуугианаас ангид баригдсан, урьдчилгаа төлбөр ердөө 10 хувийг төлөөд Хас банкны 8%-ын зээлд хамрагдах боломжтой, ашиглалтанд орсон орон сууцанд 2 өрөө байр зарна” гэсэн их л боломжын юм шиг сэтгэгдэл төрүүлж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл