Нийгэм

July, 2015

  • 29 July

    Энхийг сахиулагчид эх орноосоо мордох гэж байна

    Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол улсын Зэвсэгт хүчний тавдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн эх орноосоо мордоход бэлэн болжээ. Цэргийн багт Зэвсэгт хүчний 40 гаруй анги байгууллага,  Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ ,ТЕГ, ШШГЕГ-ын нийт 850 орчим цэргийн алба хаагч Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ажиллагааны …

  • 29 July

    Ардчилсан сонгуулийн өдрийг уламжлал болгож тэмдэглэнэ

    Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явагдсан долдугаар сарын 29-ний өдрийг Бүрэн эрх, ардчилсан сонгуулийн өдөр болгон тэмдэглэж байхаар Засгийн газрын /2015.07.27/ хуралдаанаар шийдвэрлэж, тогтоол гаргасан байна. Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр болсон Ардын Их Хурлын депутатуудыг сонгох 12, орон нутгийн хурлын депутатуудыг сонгох 16 дахь удаагийн сонгууль нь Монголын түүхэнд анх …

  • 29 July

    Маргааш Чингисийн талбайд “Алдрын хүндэтгэл” рок, поп оддын амьд тоглолт болно

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойг энэ сарын 29,30 – ны өдөр нийслэлд зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд энэ сарын 30-ны өдөр буюу Пүрэв гарагт Чингисийн талбайд “Алдрын хүндэтгэл” тоглолт болох гэж байна. Уг арга хэмжээний Ерөнхий найруулагчаар “Нийслэлийн Улаанбаатар чуулга” НӨҮГ – ын дарга Р.Мөнхсайхан, Ерөнхий продюсероор …

  • 28 July

    Японы төлөөлөгчид Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа

    Япон Улсын Үндэсний архивын газрын ерөнхийлөгч Такэо Като тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах ажлын айлчлалыг хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд өнөөдөр ЦЕГ-ын Төв Архивын газарт зочилж цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, онцлогтой танилцахын зэрэгцээ түүхэн үйл явдал, ховор сонин үзмэрүүдийг үзэж сонирхсон юм. Энэ үеэр ЦЕГ-ын Төв архивын газрын дарга бригадын генерал Т.Хүрэлбаатар зочид, төлөөлөгчдийг хүлээн …

  • 28 July

    Ашиг сонирхлын зөрчилтэй байцаагчийг ажлаас чөлөөлөв

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын Ерөнхий байцаагч Ш.Раднаасэд тушаал гарган Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Амаржаргалын улсын байцаагчийн эрхийг 2015.07.28-ны өдрөөс цуцаллаа. Ингэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг, “Мэргэжлийн хяналтын улсын (ахлах)байцаагчийн эрх олгох, түдгэлзүүлэх, сэргээх, бууруулах, цуцлах журам”-ын 1.2, 5.5, 5.4, Засгийн газрын 2012 оны 38 дугаар тогтоолыг үндэслэсэн байна. Холбогдох …

  • 28 July

    Хөвсгөл далайд завь нь хөмөрсөн иргэдийг аварчээ

    Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн Хөвсгөл нууранд осолдсон дөрвөн хүний амь насыг авран хамгаалжээ. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Жанхайн Эх нутаг” амралтын газраас Хатгалын төв орохоор Хөвсгөл нуурын усаар завьтай зорчиж явсан иргэн Ө, П, Б болон Г нарын зав хөмөрсөн тухай дуудлагыг энэ сарын 27-нд аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус дуудлагын дагуу тус аймгийн …

  • 28 July

    Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон баруун аймгуудад ажиллаж байна

    УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон баруун бүсийн Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан,  Архангай аймгуудад  ажиллахаар өчигдөр замдаа гарлаа.  Засгийн газрын гишүүний хүрээнд зарим аймгийн ард иргэдтэй уулзаж, Засгийн газрын бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлыг ярихаас гадна санал хүсэлтийг нь сонсохоор ажиллаж байна. Түүнээс гадна баруун аймгууд дахь Зэвсэгт хүчний ангиуд, цэргийн штабуудад ажиллах юм.  Түүнийг дагалдаж …

  • 28 July

    Дорноговь аймгийн Засаг даргад хууль тогтоомжийн хэрэгжилт хангаж ажиллахыг мэдэгдэв

    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Дорноговь аймагт ажиллаж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомжийг сурталчлах, сургалт зохион байгуулах зорилгоор ажиллаа.           Тус аймаг нь Төрийн байгууллагаас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилго …

  • 28 July

    “Czech open 2015” фестивальд монгол тамирчид амжилттай оролцлоо

    БНЧУ-ын Пардубице хотноо 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 26 дахь удаагийн “Czech Open 2015” олон улсын шатрын болон хөлөгт тоглоомын фестиваль “Tipsport Arena” цогцолборт зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд манай улсаас фиде мастер С.Билгүүн, С.Чингүүн, спортын мастер Б.Тэнгис, Э.Баасансүрэн, Ц.Батсайхан, Ц.Ганцоож, Х.Итгэлт нар оролцож, сонгодог шатрын төрлөөр өрсөлдлөө. Тэмцээний G3 буюу түргэвчилсэн рапид тоглолтын төрөлд 10 улсын 91 …

  • 28 July

    Өнөөдөр болох зарим үйл явдлууд

    09:00 цагт: МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар  цалин хөлс, хөдөлмөрийн хууль болон бусад цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд МҮЭХ-ны байранд мэдээлэл өгнө. Утас 88007709 10:00 цагт: Чойжин ламын сүм музей, Сүхбаатар дүүргийн ОБХ, СБД-ОБХ-н Гал Унтраах Аврах 34-р ангитай хамтран “Чойжин ламын сүм музейд гарсан түймэр унтраах тактикийн сургууль” хийнэ. 10:00 цагт: Засгийн газрын урилгаар айлчилж буй Ардчилал, сонгуулийн олон улсын хүрээлэнгийн Ерөнхий …

  • 27 July

    Ж.Энхбат: Хот хооронд зорчих тасалбарыг онлайнаар захиалах боломжтой

    Орон нутагт зорчих  гэж байгаа иргэд заавал зорчигч тээврийн төв рүү явах шаардлагатай болдог. Тэгвэл  нэг сарын өмнөөс  орон нутаг руу явах хүн  өөрийнхөө явах чиглэлийн тасалбарыг  онлайнаар  захиалах боломжтой болсон байна.  Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын газрын  дарга Ж.Энхбатаас  цөөн зүйл тодрууллаа. – Орон нутагт  зорчих тасалбарыг онлайнаар захиалснаар  нэмэлт төлбөр төлөх үү? – Онлайнаар тасалбар захиалахад нэмэлт төлбөр төлөхгүй. http://www.transdep.mn/?m=1&link=home сайтаар орж захиалгаа өгнө.   Захиалгыг өгөхөд  хялбар  байхаар  хийсэн байгаа. – Хэзээнээс  энэ үйлчилгээг нэвтрүүлсэн бэ? – Авто тээврийн үндэсний төв нэг …

  • 27 July

    “Түмэн бумбаны тахилга”-аас хийсэн сурвалжилга

    Нар, хур нь тэгширсэн зуны налгар сайхан өдөр Налайх хотын Сайн Номуун хийдэд “Түмэн бумбаны тахилга” энэ сарын 24-26-ны өдрүүдэд гурван өдрийн туршид үргэлжлэн явагдаж өндөрлөлөө. Орон гэрт буян хишиг өнө удаан тогтож, гарзын үүд хаагдаж, өвчин зовлонгүй, нас буян, хийморь лундаа дэлгэрч, тэнгэр, лус хүмүүний идээ ундаа, эд, эдлэл төгс арвижан, энэ хойтын жаргал бүтэх тустай хэмээн бумбыг эртнээс …

  • 27 July

    А.Цэрэнтогтох хүүд 10 сая төгрөг хандивлажээ

    Монголын Залуучуудын Холбооны Хүмүүнлэгийн байнгын хорооны залуучууд өнгөрсөн наадмын өдрүүдэд “АХЫГ АВАРЪЯ” хандивын аян өрнүүлжээ. Шатаж буй гэрээс дүүгээ авраад өөрөө галд 80% түлэгдсэн баатарлаг хүү А.Цэрэнтогтоход туслах энэ аяны хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт асрууд барин хандив цуглуулсан байна. А.Цэрэнтогтох хүүг хурдан эдгэрэхийг хүссэн сэтгэлийн өглөгийг наадамчин олон харамгүй өгч, нийт 10 гаруй сая төгрөг цугларчээ. Энэ …

  • 27 July

    100 гаруй жолооч нийтийн тээвэрт явах эрхээ хасуулжээ

    Нэг хэсэг хот хоорондын автобусыг хянах боломжгүй байсан билээ. Үүнээс үүдэн орон нутгийн замд осол ихээр гарах болсон. Харин Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын бүх автобусыг GPS-тэй болгож төвөөсөө хянадаг болсноор осол аваар эрс буурсан байна. Улмаар хот хоорондын автобусны хурдыг 70 км/ц-аар тогтоосон юм. Энэ хурдыг удаа дараа зөрчсөн 100 гаруй жолоочийг 1-6 сарын хугацаанд хот хоорондын нийтийн тээврийн …