Нийгэм

June, 2015

  • 22 June

    Ховд голд осолдсон хоёр хүүхдийн нэгнийх нь цогцосыг олжээ

    Ховд голын усанд осолдсон ”Пазилет” төрийн бус байгууллагын дотуур байранд амьдардаг хоёр хүүхдийн цогцсыг эрэн хайх ажлыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвшөөрсний дагуу явуулжээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр 15 настай А-ийн цогцсыг осол болсон газраас 6-7 км зайд байрлах, Бугат сумын хар үзүүр гэдэг газраас олж, тус аймгийн цагдаагийн газар болон ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Олдоогүй нэг хүүхдийг …

  • 22 June

    Монгол улс ургамлын тосны түүхий эдээ өөрсдөө хийдэг боллоо

    Үйлдвэрийг барихад “Майнд тэч” компани “Чингис” бондоос 22.5 тэрбум төгрөгийн зээл авчээ Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараад өдөрт 100 тонн тослог ургамлын үр боловсруулах бүрэн автомат үйлдвэр ашиглалтад орлоо. Ингэснээр манай улс ургамлын тос үйлдвэрлэх түүхий тосныхоо 50 хувийг дотоодоосоо хангах боломжтой болох юм. “Оргих” ургамлын тосыг рапсын үрээс гаргаж авдаг. Гэхдээ ямар ч химийн бодис хэрэглэдэггүй учир эко …

  • 22 June

    Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ломбардуудад хяналт шалгалт хийлээ

    Агентлагийн даргын 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 1/17 дугаартай удирдамжийн дагуу Барьцаалан зээлдүүлэх газруудын /ломбард/ үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгах зорилгоор хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтанд Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 30 гаруй барьцаалан зээлдүүлэх газруудыг /ломбард/ хамрууллаа. Мөн хяналт шалгалтад …

  • 22 June

    Мэргэжлийн хяналтынхан радиогоор зөвлөнө

    “Бид хянаж шалгана, торгоно, зогсооно гэхээсээ илүүтэй иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гарч болзошгүй эрсдлээс сэргийлэх, аж ахуйн нэгж, байгууллагын хөгжлийг дэмжин, тэдэнд зөвлөн туслаж, соён гэгээрүүлэх чиглэлийг түлхүү барьж ажиллана” гэдгээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд зарласан. Энэ дагуу MGL radio FM 102.1-тэй хамтран 14 хоног тутам”Мэргэжлийн хяналтаас зөвлөж байна” радио нэвтрүүлгийг Монгол Улс болон хилийн …

  • 22 June

    2015 он Онцгой байдлын албаны шинэчлэлийн жил болж байна

    Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүн, эрхэм хүндэт ахмадууд Та  нартаа болон та бүхний гэр бүлд Онцгой байдлын алба байгуулагдсан өдрийн  баярын мэнд хүргэе. 2015 он онцгой байдлын албаны хувьд шинэчлэлийн жил болж байна. Дэлхий нийтийн чиг  хандлагын  дагуу Онцгой байдлын алба стратеги, зохион байгуулалтын шинэ бүтцээр ажиллаж байна. Онцгой байдлын алба гамшгаас хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй …

  • 22 June

    Эрдэнэт үйлдвэрийн зарим ажилтан гавьяат цол хүртэв

    Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөлийн нээлтийн ёслолын ажиллагааг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус  үйлдвэрийн зарим ажилтанд гавъяат цол хүртээв. Ерөнхийлөгчийн зарлигаар Орхон аймаг дахь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн өргөтгөлийн бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээл гаргасан “Эрдэнэт” үйлдвэрийн баяжуулах фабрикийн төслийн удирдагч, даргын зөвлөх Р.Дэлгэр, “Эрдэнэт” үйлдвэрийн баяжуулах фабрикийн нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч …

  • 22 June

    “Засна, янзлана” гэхээс өөр хариугүй шинэ байрныхан

    Сүүлийн үед ашиглалтанд орсон барилгын чанар муу гэх асуудал чих дэлсээд нэлээдгүй жилийг үдлээ. Үүний нэгэн жишээ бол Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд 2012 оны 12 дугаар сард ашиглалтанд орсон 34 дугаар байр юм. Тус барилгыг “Өсөх ордон” Констракшн барьж гүйцэтгэсэн бөгөөд ашиглалтанд орсон цагаасаа эхлэн оршин суугчдын гомдолд дарагдаад байгаа юм. Учир юу вэ гэвэл, тус барилгын оршин …

  • 22 June

    Бугын эвэр түүхээр хилийн бүст нэвтрэв

    Хилийн 0165 дугаар ангийн хариуцсан хэсгээр бугын эвэр түүх зорилгоор Монгол Улсын долоон иргэн хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрөлгүйгээр явж байсныг хилчид илрүүлэн саатууллаа. Уг иргэдэд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль ногдуулсан байна.

  • 22 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхдийн “Энэрэл” төвийн хөдөлмөр зусланд зочлов

    Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөлийн нээлтийн ёслолд оролцсоныхоо дараа  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүүхдийн “Энэрэл” төвийн хөдөлмөр зусланд зочлов. “Энэрэл” төв нь Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн харъяанд орсноос хойш 22 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Энэ хугацаанд 300 гаруй өнчин болон халамж шаардлагатай хүүхдийг өсгөн хүмүүжүүлж гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэжээ. Одоо төвийн 20 ажилтан, …

  • 20 June

    Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг зориулалтын дагуу ашиглахыг шаарджээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт орших “Ботаникын цэцэрлэгт хүрээлэн”-г зүүн бүсийн соёл амралтын хүрээлэн мини парк болгож зориулалтын дагуу ашиглахыг хүсэж буй оршин суугчдын санаачлагаар бий болсон Чулуутын задгай ТББ оюутан залуучуудын нэгдсэн байгууллага болох “ Монголын Оюутан Залуучуудын Нэгдэл”-тэй хамтран ажиллах санамж бичигч гарын үсэг зурлаа. Нийслэлийн 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан “Ботаникын цэцэрлэгт хүрээлэн”-г зориулалтын бусаар ашиглаж барилга барих шийдвэрийг  2015 …

  • 20 June

    Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомж зөрчсөн 38 албан тушаалтанд хариуцлага тооцуулаад байна

    Авлигатай тэмцэх газарт 2015 оны 06 дугаар сарын 15-ны байдлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгуулахаар хандсан нийт 199 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас 164 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэсэн байна. Хяналт шалгалтаар хамаарал бүхий этгээдийн хувийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргасан, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, хандив, туслалцаа …

  • 20 June

    Цагдаагийн алба хаагчид хүмүүнлэгийн үйлсэд оролцож, 812.0 төгрөг хандивлажээ

    “Энхрий үрс халуун сэтгэл” төрийн бус байгууллагаас санаачлан хэрэгжүүлсэн “Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” зорилтот хүмүүнлэгийн аяныг Улаанбаатар цагдаагийн хүрээний байгууллагуудын хэмжээнд зохион байгуулж, 13 газар, хэлтсийн алба хаагчид 812,0 төгрөг хандивлажээ. Сайн үйлс бүтээсэн алба хаагч нартаа ажлын амжилт хүсье

  • 20 June

    Олон улсын нисэх буудлын ажлын явцад шалгалт хийжээ

    Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндий дэх Олон улсын нисэх онгоцны буудлын цогцолбор барилга байгууламжийн угсралтын ажилд хийсэн хяналт шалгалтын дүнг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Хяналт шалгалтыг 2015 оны тавдугаар сарын 25-30-ны өдрүүдэд хийсэн байна. Шалгалтын мөрөөр тодорхой арга хэмжээ авч ажиллах санал, үүргийг холбогдох байгууллага, албан тушаалтанд албан тоотоор хүргүүлэх нь зүйтэй гэж …

  • 20 June

    Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

    Иргэд олон нийт та бүхнийг амарч аялаж зугаалахдаа доорх зүйлсийг анхаарч сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Үүнд: Бороо хур ихээр орж голын усны түвшин нэмэгдсэн үед гол болон гүнзгий тогтоол усанд орохгүй байх Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх Хүүхдүүдээ хараа хяналтгүй гол усруу явуулахгүй байх, бага насны хүүхдээ дагуулж яваа бол хараа хяналтандаа байлгах …

  • 20 June

    Цаашдаа хэт их халалт болох магадлалтай байгааг анхааруулав

    Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд “Цаг агаарын байдал хөдөө аж ахуйн болон газар тариалангийн үйлдвэрлэл, өвөлжилтөд хэрхэн нөлөөлөх, гангын нөлөөллийн улмаас үүсэж буй тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам” сэдвээр уулзалт зохион байгуулав. Тус уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайд Р.Бурмаа, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө …