Нийгэм

March, 2015

  • 27 March

    Цагийн ажил хийх хүсэлтэй залуусын тоо нэмэгдсээр байна

    Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж дээр өдөр  тутам 50-70  ажил хайгч ирдэг бөгөөд Пүрэв гараг бүрийн 13.00 цагаас  болдог цагийн ажил хайгчдад зориулсан “Парт Тайм” чиглүүлэх сургалтанд оролцогчдын тоо 7 хоног бүр нэмэгдсээр байна. Энэ удаагийн сургалтанд МУИС, ШУТИС, Их засаг, Идэр , Хүмүүнлэгийн их сургуулийн оюутан залуус  хамрагдсан ба эрхэлсэн ажилтай ч цагийн ажил хийж нэмэлт орлого олох хүсэлтэй залуучууд …

  • 26 March

    Б.Маралмэнд охин байрныхаа түлхүүрийг гардлаа

    Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны 1 дүгээр сарын 24-нд мэндэлсэн билээ. Эл өдөр 181 хүүхэд төрж, үе чацуутан болсноос иргэн Д.Батхүү, Т.Шүрэнчулуун нарын охин Б.Маралмэнд Сүхбаатар дүүргээс тодорсон юм. Тэдний гэр бүлийг өнөөдөр буюу шинийн наймны билэгт сайн өдөр Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Тамгын газрын дарга Д.Баасанбат, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр нар хүлээн …

  • 26 March

    Ж.Гантөмөр: Байцаагчийн ажлыг зөрчил илрүүлж, торгууль тавьснаар үнэлэхээ больсон

    МХЕГ-ын Эрсдэлийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга Ж.ГАНТӨМӨРТЭЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчдэд дарамтгүй, ил тод хяналтын механизмыг бүрдүүллээ гэсэн. Энэ дээр “Хяналтын хуудас” гэж ойлголт ороод ирлээ. Хяналтын хуудас гэж юу вэ гэдгээс ярилцлагаа эхэлье? -Хяналтын хуудсанд бизнесийн дагаж мөрдөх ёстой норм, норматив, хууль дүрмийн хэрэгжилтийн төвшинг тогтоосон байдаг. Та зоогийн газар ажиллуулахаар бол ямар …

  • 26 March

    Их аварга хүүхдийн эмнэлгээ барихаар судалгааны ажлаа эхлүүлжээ

    Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёрюү Д.Дагвадорж фейсбүүк, твиттерийн найзууддаа шинэ оны босгон дээр олон түмэнд сайхан мэдээг дуулгасан. Тодруулбал, өөрийн твиттер хуудаснаа 150 ортой хүүхдийн эмнэлэг барихаар болсоноо мэдэгдсэн билээ. Тэгвэл тэрбээр дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг барихаар Японд судалгааны ажилдаа ханцуй шамлан орсон байна. Д.Ана           Эх сурвалж: www.dorgio.mn  

  • 26 March

    Цахилгаан саатлаас болж зарим албан байгууллагууд ажиллахгүй байна

    Өнгөрсөн шөнөөс эхлэн орсон бороо, цасны улмаас Баянзүрх дүүргийн хэд хэдэн цахилгааны шон унаж гэмтсэн байна. Улмаар тус дүүрэгт хамаарагдах Сансар орчмоос зүүн тийш Баянзүрх дүүргийн нутаг дэвгэрт тог тасарчээ. Тог байхгүй улмаас зарим албан байгууллагууд ажиллахгүй байна. Яг одоогийн байдлаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ы ажилчид шуурхай засахаар ажиллаж байгаа аж. Засварчид цахилгааны саатлыг 13.00 цагийн орчимд засч дуусахаар …

  • 26 March

    Эх дэлхийнхээ төлөө “Гэрлээ унтраацгаая”

    Маргааш “Эх дэлхийн цаг”-т нэгдэх өдөр. “Эх дэлхийн цаг” нэртэй энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг. Энэ жилийн хувьд “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаа маргааш буюу 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 20.30-21.30 цагийн хооронд “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулъя” уриан дордэлхий даяар   болох юм. Энэ өдөр Сан Франциско хот дахь …

  • 26 March

    Өлсгөлөн зарласан иргэдийг албадан эмчилгээнд хамруулсан талаар мэдээлэл өглөө

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Албадан эмчилгээнд хамруулах тухай Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны А/87 дугаар захирамжийг хэрэгжүүлсэн тухай мэдээллийг сонсож, хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг  Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар танилцууллаа. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Хэлмэгсдийн хөшөөний урд “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагаас 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12.20 цагаас эхлэн Улсын Их Хурлын …

  • 26 March

    Шадар сайд замын хураамжийн асуудлыг шийдэхээ илэрхийллээ

    Шадар сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд говийн бүсэд ажиллаж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 3-р сарын 26-нд ажилласан байна. Цогтцэций суманд орших Таван толгойн ордод Төрийн өмчит Эрдэнэс таван толгой, орон нутгийн өмчит Таван толгой болон олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан Энержи ресурс компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа. Эрдэнэс таван толгой болон орон нутгийн жижиг таван толгой Цанхийн хэсэгт …

  • 26 March

    Чингэлтэй дүүрэг гамшигийн дохиогоор ажиллалаа

    Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиог улс орон даяар 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16.00 цагаас өгөхөд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны гамшгаас хамгаалах алба, “Мэнд-Арвижих” өрхийн эрүүл мэндийн төв, 17, 49 дүгээр сургуулиуд, 56 дугаар цэцэрлэг, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, аж ахуй нэгж байгууллагын ажиллагсад, иргэд зарлан мэдээллийн дохиогоор ажиллав. Ажиллагсад, сурагчид, иргэд өөрсдийн байрлаж байгаа байр, …

  • 26 March

    Нэг цонхны үйлчилгээгээр 59597 иргэн үйлчлүүлэв

    Чингэлтэй дүүрэг болон 19 хорооны “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 03-р сарын байдлаар 59597 иргэний санал, хүсэлт хүлээн авч, 57319 асуудлыг шийдвэрлэжээ. Өмнөх 2-р сартай харьцуулахад “Нэг цонхны үйлчилгээ”-гээр үйлчлүүлэгчдийн тоо 34873 буюу 41 хувиар өссөн байна. Дүүргийн Засаг даргын “Нэг цонхны үйлчилгээнд ажиллах хэлтэс, албадын хуваарь батлах тухай” А/17 тоот захирамж 1-р сарын 27-нд батлагдсан. Засаг даргын захирамжийн дагуу хэлтэс, албадын …

  • 26 March

    Газар хөдлөлтийн гамшгийн үед зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага, сургууль явагдлаа

    Өчигдөр 16.00 цагт Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах  зорилгоор зохион байгуулсан дадлага, сургуульд тус газрын нийт алба хаагчид хамрагдлаа.       …

  • 26 March

    Дарханы замыг, тээврийн хамт шалгалаа

    МХЕГ-аас дэд бүтцийн салбарт аюулгүй байдлыг хангуулах зорилгоор зохион байгуулж буй “Хүний төлөө – Зөв тус” сарын аяны хүрээнд Улаанбаатар – Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын ашиглалт, засвар арчлалт, шинэчлэлтийн ажил, одоогийн төлөв байдал болон уг чиглэлийн улс, хот хоорондын ачаа, зорчигч тээврийн үйлчилгээнд ЗТЯ, ЦЕГ, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Зам, тээврийн хөгжлийн төв …

  • 26 March

    Өнөөдөр болох үйл явдал

    09:00 цагт Барилга, хот байгуулалтын салбарын “Барилгачдын зөвлөгөөн-2015” нэгдсэн хурал  МҮЭСТО-д эхэлнэ. Зөвлөгөөнд барилгын салбарын төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцоно. 09:00 цагт НИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах тухай, тус хотуудын Захирагчийг сонгох сонгууль зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Утас: 99666553 09:00 цагт “Үндэсний сайн …

  • 26 March

    Хужиртад амрахад асуудалгүй болжээ

        Өвөрхангайн Хужиртыг хүчит бөхчүүд, урлаг спортын олон алдартнуудаас гадна халуун рашаан, шавраар нь хэн хүнгүй мэднэ. Сүүлийн үед ууц нураагаар өвдөж, мэдрэлийн ядаргаа гэсэн онош тавиулсан надад хамгийн хэрэгтэй эмчилгээ тэнд байгааг эмч зөвлөсөн юм. Зун, намрын цагт “Илгээх карт” /хуучнаар почонк/ олдоггүй учраас эртхэн шиг амарчих санаатай, басчиг хурдхан эрүүл болохын хүслэн болон хүн Хужиртын рашаан сувилалтай холбогдлоо. …

  • 26 March

    Өнөөдөр 16:00 цагаас нийслэлд гамшгийн дохио дуугарна

    Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногт улс орон даяаргамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулдаг. Энэ жил гамшгийн аюулын дохиогоор ажиллах дадлага, сургуулийг өнөөдөр 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэж байн Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг …