Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/645 дугаар тушаалаар Нийслэлд байгалийн голомтот болон мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах ажлын хэсгийг 24 цагаар ажиллуулж эхлээд байна. Ажлын хэсэгт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын …
Нийгэм
August, 2015
-
6 August
Сэрэмжлүүлэг: 12 настай хүүхэд буу алдаж 8 настай хүүхэд шархдуулжээ
Галт зэвсгийн тухай хуулийг өнөөдрийн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэхдээ “Манайх шиг хуультай улсад галт зэвсгийн хуулийг баталснаар гэмт хэргийн гаралт өгсөх вий. АНУ галт зэвсгийг хамаагүй хэрэглэдэг учир галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг их гардаг” гэж тайлбарласан. Тэгвэл галт зэвсгийн хуулийг хэлэлцэж буй энэ үед галт зэвсэгтэй холбоотой хэрэг гарсан байна. Тодруулбал, …
-
6 August
Өнөөдөр болох зарим үйл явдал
09:00 цагт: Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тасгийн барилгын шав тавих ёслол болно. Шав тавих ёслол Баянгол дүүргийн 20 дугаар хорооны байрны урд талбайд болно. Утас: 70000210, 88739625 10:00 цагт: НИТХ-ын дарга Д.Баттулга болон албаны бусад хүмүүс хойд зуслангийн чиглэлийн зам, Улиастай-Гачууртын 11 км зам, Нарны замыг XIX хорооллын арын замтай холбосон 1,5 км зам, туннелийн ажлын явцтай танилцана. Утас: …
-
5 August
Завь хөмөрч гурван хүн амиа алджээ
Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Сөрт” гэдэг газар “Тэрхийн цагаан” нууранд өчигдөр гэр бүлээрээ завьтай зугаалж явсан долоон хүний завь хөмөрчээ. Улмаар аврах хантааз өмссөн дөрвөн иргэн эсэн мэнд гарч, аврах хантааз өмсөөгүй иргэн 21 настай эрэгтэй Б, 43 настай эрэгтэй Д, 45 настай эрэгтэй М нар усанд живж осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Дуудлагыг өчигдөр 19:47 цагт хүлээн авч тус аймгийн …
-
5 August
Д.Дорлигжав сайд охиныхоо нэрээр сан байгуулжээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө үзэмжийг сайжруулах, зам талбайн орчин тойрон, гадуурхи явган хүний замыг тохижуулах, автомашины зогсоол нэмж гаргах, бичил цэцэрлэгт хүрээлэнгийн иж бүрэн гэрэлтүүлэг хийх ажлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 46 га талбайд “Сарангэрэл сан” өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр болжээ. Энэхүү сан нь Хуульзүйн сайд Д.Дорлигжав охины нэрээр нэрлэгдсэн сан аж. Түүний охин өнгөрсөн хоёрдугаар сард Туркийн Истанбул хотноо усанд …
-
5 August
Шизүока мужтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
ХХААЯам Япон улсын Шизүока мужтай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарын нөөц баялаг, Японы өндөр технологи, хөрөнгө санхүү, менежментийг хослуулан дэлхийд өрсөлдөхүйц органик, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн тус улсын зах зээлд нийлүүлэх, улмаар хоёр орны эдийн засагт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой олон чухал ажлуудыг хийх юм. Энэ …
-
5 August
Хөвсгөл аймагт гурван ихэр хүүхэд мэндэлжээ
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумыг харьяат Д.Лхагваа хэмээх эмэгтэй өнгөрөгч баасан гарагт буюу долоодугаар сарын 31-ний өдөр гурван ихэр хүүхэд төрүүлжээ. Ихэрүүд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Д.Доржнямбуугийн анхны хүүхдүүд болон мэндэлсэн байна. Хүүхдүүдийн хамгийн том нь охин бөгөөд 2300 кг төрсөн бол дараагийн хөвгүүд 2200, 2100 кг жинтэй төржээ. Ихрүүдийн бие эрүүл сайн бойжиж байгаа бөгөөд өчигдөр эмнэлгээс гарчээ. Эх сурвалж: …
-
5 August
Нийгмийн даатгалын хэлтсийн шинэ барилгын шав тавив
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны санхүүжилтээр энэ онд нийгмийн даагалын байгууллагын нийт 11 нэгж, хэлтэс, тасгийн барилгыг шинэчлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд 2015 оны 7 дугаар сарын 31-нд Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс болон, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын тасгын барилгын шавыг тавих үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга …
-
5 August
Ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар ИНЕГ-ын дарга Ц.Эрдэнэбилэгт албан бичиг хүргүүлэв
Авлигатай тэмцэх газар Иргэний нисэхийн ерөнхий газрын Сэргээн засал, сувиллын цогцолборын захирал Г.Батцэцэгт холбогдуулан иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр холбогдох хяналт шалгалтыг явууллаа. Г.Батцэцэг нь уг албан тушаалд 2013 оны 6 дугаар сард томилогдсоноос хойш өөрийн хамаарал бүхий этгээд болон садан төрлийн холбоотой хүмүүсийг шууд удирдлагадаа авч ажиллуулсан, тэдэнд цалинг давхардуулж олгосон, мөн өөртөө болон дээрх хүмүүст жилийн эцсийн үр …
-
5 August
1000 оюутан цэрэг энэ сарын 12-нд “халагдана”
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар энэ баасан гаригт Төв аймгийн Алтанбулаг сум дахь Сургалтын нэгдсэн төвд цэргийн мэргэжлийн бэлтгэлд гарсан “Оюутан цэрэг”-үүдээ эргэхээр болжээ. Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт 66 их, дээд сургуулийн 1000 гаруй оюутан хамрагдаж, 7 их, дээд сургууль дээр зургаан бүлгээр онолын мэргэжил сургалт явуулсан юм. Харин цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт өнгөрсөн зургадугаар …
-
4 August
Эрчим хүчний салбарын 2 дугаар хуралдаан боллоо
Монгол- Хятадын Засгийн газар хоорондын эрчим хүчний салбарын 2 дугаар хуралдаан Улаанбаатар хотод боллоо. Салбар хуралдааныг монголын талаас ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, хятадын талаас БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хорооны Эрчим хүчний удирдах газрын орлогч дарга Жан Юүчин нар нээж үг хэллээ. Хуралдаанаар хоёр орны эрчим хүчний салбарын бодлого, эрх зүйн хүрээнд болон хамтын ажиллагааны талаар мэдээлэл харилцан солилцож, Монгол …
-
4 August
Сэтгүүлчдийн бүтээлийн уралдааны шилдгүүд тодорлоо
Анхны ардчилсан сонгуулийн ололт амжилт, алдаа сургамжийг бодитоор нь олон нийтэд хүргэх, энэ чиглэлийн судалгаа, мэдээллийг сайжруулах зорилгоор анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас сэтгүүлчдийн дунд бүтээлийн уралдаан зарласан билээ. Уралдаанд сэтгүүлчид нийтлэл, ярилцлага, нэвтрүүлгээрээ идэвхтэй оролцлоо. Сэтгүүлчид уралдаанд ирүүлсэн бүтээлүүддээ Монголчууд 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулж, ард түмэн …
-
4 August
ОХУ- руу зорчих иргэд, тээвэрчдийн анхааралд
Тус холбооноос иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагад хандан манай улсаас ОХУ-руу зорчих 8-аас дээш суудалтай тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрлийн нөөц дуусч байгаатай холбогдуулан түр хязгаарлалт хийж, зөвхөн том оврын автобусанд уг зөвшөөрлийн бичгийг олгох болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн билээ. Өнөөдрийн байдлаар уг зөвшөөрөл дуусч байгаа тул иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллага зөвхөн Улаанбаатар-Улаан Үүд, Сүхбаатар-Хиагт чиглэлийн …
-
4 August
Бааварыг өнөөдөр шүүнэ
“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар нарын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ. 461-р ангид саатуулагдаад буй Баавар давж заалдах шатны шүүх хуралд онлайнаар оролцох хүсэлт гаргаад байсан бөгөөд шүүх хүсэлтийг хангаад байгаа. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс Ш.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230.1-т зааснаар төрийн албан хаагчийн биед халдсан тул 1.6 жилийн хорих ял оноосон. Түүнтэй хамт байсан Д.Манлайжаргал, …
-
4 August
Прокурорын алдар үйлсийг тэмдэглэх хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулжээ
Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойн ажлын хүрээнд Төв аймгийн Прокурорын газраас Улсын Ерөнхий Прокурорын туслах, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга, хууль цаазын итгэмжит зөвлөх М.Оюундэлгэрийн ажил, алдар үйлсийг тэмдэглэх хүндэтгэлийн арга хэмжээг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан байна. Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга М.Оюундэлгэр нь Прокурорын байгууллагад нийт 25 жил ажилласнаас тус …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл