Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо явагдаж буй Зүүн Азийн залуучуудын спортын наадмын 3 дахь өдрийн тэмцээн уралдаан эхэлж байна. Энэ удаагийн наадамд шинэ төрөл болон орж байгаа E SPORT тэмцээн нь Соёлын төв өргөөнд зохион байгуулагдаж байгаа. Тэмцээн VR TENNIS, KING OF FIGHTERS 15 гэсэн хоёр төрлөөр явагдаж байгаа бөгөөд өнөөдөр VR TENNIS төрлийн хэсгийн шатны тоглолтууд явагдана. Энэ төрөлд …
Нийгэм
August, 2023
-
18 August
Г.Сундуй: Зөрчлийн хэргийн 4.9 тэрбум хохирлын 87 хувийг гаалийн зөрчил эзэлж байна
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол, нөхөн төлбөр гаргуулах албадлагын арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгааг 2023 оны эхний хагас жилийн байдлаар судалжээ. Энэ талаар тус хэлтсийн хяналтын прокурор Г.Сундуйтай цөөн хором ярилцлаа. -Судалгааныхаа талаар мэдээлэл өгөөч. Хэчнээн зөрчлийн хэрэг бүртгэгдэж, хохирол …
-
18 August
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчидад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. 2023 оны наймдугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн …
-
17 August
Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн шүүх хурал маргааш хүртэл хойшлогдлоо
Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 16:00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч маргааш хүртэл хойшлогдлоо. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК, Цемент шохой ХК-ийн хууль бусаар хувьчлан, хохирол учруулсантай холбоотойгоор Д.Эрдэнэбилэг нарын 21 оролцогч, 2 хуулийн этгээдэд хамаарах эрүүгийн хэргийг АТГ-аас хянан шалгасан. Дээрх хэргийг 2022.12.28-ны …
-
17 August
Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замыг хааж, хучилт хийнэ
Баянгол дүүрэг 16 дугаар хороо Занабазарын гудамж буюу Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тодруулбал, нөгөөдөр буюу наймдугаар сарын 19-ний 23:00 цагаас 22-ны 06:00 цаг хүртэл тус авто замыг хааж, хучилт хийнэ. Мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм. Иймд дээрх хугацаанд иргэд, …
-
17 August
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Зүүн Азийн олимпын зөвлөлийн Ерөнхийлөгчид талархал илэрхийлж, амжилт хүслээ
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Зүүн Азийн олимпын хорооны дэд ерөнхийлөгч, БНХАУ-ын Үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч Ян Шуан болон олон улсын төлөөлөлтэй уулзаж, талархал илэрхийллээ. Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Зүүн Азийн залуучуудын наадам манай улсад зохион байгуулагдаж буйд Монголын ард иргэд баяртай байна. Олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, шинэ залуу үеийн тамирчдыг нээн илрүүлэх ач холбогдолтой наадмыг …
-
17 August
Сэрэмжлүүлэг:Усны ослоор 49 хүн амь насаа алджээ
Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2023.08.17/ нийслэлийн 5 дүүрэг, 16 аймгийн 42 суманд нийт 53 удаагийн усны осол бүртгэгдэж, 49 иргэн амь насаа алдсан байна. Үүний 14 нь хүүхэд, 35 нь том хүн байгаа юм. Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, …
-
17 August
УЕПГ:Ерөнхий сайдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу үерийн далангийн хамгаалалтын бүсэд барилга барьсан, зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн
Монгол Улсын Ерөнхий сайдаас өнгөрсөн 7-р сард “Нийслэл Улаанбаатар хотод үүссэн үер, усны аюултай нөхцөл байдлын улмаас төр, олон нийтэд учирсан хохирлыг үерийн далан, суваг таглаж барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан, хууль зөрчиж газар олгосон эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах тухай” хүсэлтийг прокурорын байгууллагад ирүүлсэн билээ. Улсын ерөнхий прокурорын газраас Ерөнхий сайдаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх, нийтийн …
-
17 August
Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхоныг хилээр гарахыг хориглолоо
Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхонд хилийн хориг тогтоолоо. Тодруулбал,Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан О.Орхонд урьд авсан 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ …
-
17 August
МҮБХ:Допингийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл огт аваагүй
Монголын үндэсний бөхийн холбооноос энэ жилийн Үндэсний Их Баяр наадамд барилдсан бөхчүүдийн допингийн шинжилгээтэй холбоотой асуудлаар мэдэгдэл гаргалаа. МЭДЭГДЭЛ Олон нийтийн цахим сүлжээгээр нэр бүхий сэтгүүлч, сайтууд Үндэсний Их Баяр наадамд барилдаж, допингийн шинжилгээ өгсөн бөхчүүдийн шинжилгээний хариуны талаар зарим мэдээллүүдийг гаргасаар байна. Эдгээр мэдээллүүд нь олон нийтэд болоод бөхчүүдэд ч ойлгомжгүй байдал үүсгэж байгаа юм. “Үндэсний Их Баяр Наадмын …
-
17 August
“UB Food festival 2023” Сүхбаатарын талбайд болно
“UB Food festival 2023” арга хэмжээг ес дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Тодруулбал, монгол үндэсний хоолны соёлыг гадаад, дотоодын иргэдэд таниулах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох, зочлох үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор УБЗАА, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын тогооч нарын холбоо, Монголын ресторан, зоогийн газрын холбоотой хамтран Сүхбаатарын талбайд наймдугаар сарын …
-
17 August
“Эрдэнэс Тавантолгой” ХК Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвд НЭГ ТЭРБУМ төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө
“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвд НЭГ ТЭРБУМ төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж олгох батламжийг өнгөрсөн тавдугаар сард сумын болон эмнэлгийн удирдлагуудад гардуулсан. Үүний дагуу сумын эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Эрүүл мэндийн үйлчилгээ эрхлэхэд нэн шаардлагатай хүлээн авах, яаралтай тусламж, мэс засал, дүрс оношилгоо, лаборатори, сэргээн засах, шүдний кабинет, эмийн сан, угаалга ариутгал, эмгэг …
-
16 August
“Шил” ажиллагааны хүрээнд улсын комиссын 8404 дүгнэлтийг www.shilen.gov.mn д байршууллаа
ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шил” ажиллагаа болон барилга, байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга, түүний эзэмшигчдийн мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт ирүүлснийг www.shilen.gov.mn д байршуулаад байна. “Шил” ажиллагааны хүрээнд өнгөрсөн тавдугаар сард хэн, хэзээ, хэнд, ямар үндэслэл, зориулалтаар, хэр хэмжээний газрыг 23 жилийн туршид хэрхэн олгосныг ил болгосон. Үүн …
-
16 August
Улаанбаатар хотод шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг даалгалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тус тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, газар зохион байгуулалт, ашиглалт, хотын барилгажилтыг хүний аюулгүй байдал, нийтлэг эрх ашиг, байгаль экологи, ногоон хөгжил, эдийн …
-
16 August
Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд энэ оны эхний хагас жилд 63,6 тэрбумын татвар төлжээ
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан юм. Уг ажлын хүрээнд 2023 онд “НЭГ САЯ” жуулчин хүлээн авах зорилт тавьсан ба өнөөдрийн байдлаар Монгол Улсад 393461 жуулчин ирсэн байна. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, зочид буудлын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын татвар төлөлтийн байдлыг сүүлийн 3 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл