Нийгэм

September, 2023

  • 28 September

    Ж. Пүрэвжамц: Энхтайваны гүүрний хажуу талын дулааны шугамыг шинэчлэх шаардлагатай

      Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа инженер хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Ж.Пүрэвжамц:Их засварын ажил 95, урсгал засварын ажил 96.6 хувьтай байна. Халаалтын 596, халуун усны 1706 метр урт шугам солихоос халаалтын шугамын гүйцэтгэл 63, халуун усны шугамын гүйцэтгэл 38 …

  • 28 September

    Б.Тамир:Парк шинэчлэл хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох асуудал бага гарна

      Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа инженер хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Энэ үеэр Нийслэлийн Нийтийн тээврийн газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар  тус газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир танилцуулав. Тэрбээр “Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилт 76 хувьтай байна. Парк шинэчлэлийн буюу нөхөн хангалт төрийн хоёр аж ахуйн нэгж дээр …

  • 27 September

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 20 сая дах тонн нүүрсээ борлууллаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2023.09.27/ 20 сая дахь тонн нүүрсээ борлуулж, компанийн түүхэн амжилтыг шинэчлэн тогтоолоо. Компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш 13 жилийн хугацаанд хамгийн өндөр борлуулалтыг 2019 онд буюу ковидын өмнөх жилд хийж 15.5 сая тонн нүүрс борлуулж байсан. Тэгвэл өнөөдөр компанийн түүхэнд анх удаа 20 сая тонн нүүрс борлуулж түүхэн амжилтыг шинэчлэн тогтоолоо. “Эрдэнэс Тавантолгой” ХК Онцгой дэглэм …

  • 27 September

    Хөвсгөл аймагт баригдаж буй нарны цахилгаан станц 11-р сард ашиглалтад орно

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдаж буй 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын ажлын явцтай танилцав. Станцын ажил энэ оны долоодугаар сард эхэлсэн бөгөөд ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орох ажээ. Станц жил бүр дунджаар 20.14 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэн …

  • 27 September

    Сүхбаатар дүүрэг зорилтот бүлгийн долоон өрхөд гэр олголоо

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ зорилтот бүлгийн долоон өрхөд гэр олголоо. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт нийгмийн халамжийн дэмжлэг хүссэн өргөдөл маш их ирдэг. Эдгээр өргөдлүүдийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу ажил хариуцсан Нийгмийн хөгжлийн хэлтэс, хорооны Засаг даргын Ажлын алба хамтран судлаад газар дээр нь нөхцөл байдлын …

  • 26 September

    Шаардлага хангахгүй шугам сүлжээ тавьсан компаниудыг хар жагсаалтад оруулна

      Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд Хотын дарга Яармагийн орон сууцны байрнуудаас зэвтэй ус гарч буйг хэрхэн шийдвэрлэж байгааг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраагаас тодруулахад “Яармагийн шугамд хоёр удаа угаалга хийсэн. Гэвч иргэдээс ирэх гомдол буураагүй. Азотын хийгээр угаалга хийхэд төсөв өндөр гарч байгаа. Шугам, сүлжээг солиулахаар төсөвт суулгасан” гэлээ.   Харин Ус сувгийн удирдах газар …

  • 26 September

    Ц.Цолмон: Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод цас орохгүй

    Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын уулархаг бүсэд нойтон цас орсон. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэр дэх цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын синоптик инженер Ц.Цолмонгоос тодрууллаа. -Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын цаг агаар ямар байх вэ? -Есдүгээр сарын 25-нд нийслэлийн нутаг дэвсгэрээр бороо орж, есдүгээр сарын 26-нд шилжих шөнө уулархаг хэсэгт нойтон цас орсон. Өнөө шөнөдөө ялимгүй хур …

  • 26 September

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 849 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 92 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг …

  • 26 September

    Хөвсгөлийн үйлдвэрлэгчид жимсний чанамал, жүүснийхээ сахрыг бууруулжээ

    Төв цэнгэлдэх хүрээлэнд болж буй “Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2023” нэгдсэн арга хэмжээнд нийслэл  орон нутгийн хүнс, газар тариалан, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 500 аж ахуй нэгж 3000 гаруй  нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцож байна.              Тэдний нэг Хөвсгөл аймаг байгалийн жимс, жимсэн бүтээгдэхүүн, ургамлын гаралтай цай, ханд, бэлдмэл  зэрэг байгалийн онцлогоо илтгэсэн бараа бүтээгдэхүүнээ худалдаалж буй. Мөн нутгийн …

  • 26 September

    Монгол Улсад архи, согтууруулах ундааны хэрэглээ буурчээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 43 дугаар зарлиг гаргасан. Зарлигийн хэрэгжилт, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан, Цагдаагийн Ерөнхий газрын Нийслэлийн …

  • 26 September

    Б.Тамир: Нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан

    Нийтийн тээврийн парк шинэчлэлээр авч байгаа автобуснуудыг хуучин гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир:Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Иймээс ч сүүлийн үед автобус шатсан тохиолдол олон гарч байна. Өдөрт 500-600 мянган зорчигч тээвэрлэдэг. Нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан …

  • 21 September

    Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад авна

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан үргэлжилж байна.  Хуралдаанаар Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Толгойтын баруун салаанд орших Бумбатын рашаан орчмын 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх санаачилга гаргажээ. Бумбатын булаг нь Улаанбаатар хотын баруун хойд зүгт Толгойтын баруун салаа Бумбатын …

  • 21 September

    Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын гэм буруугийн шүүх хуралдааныг товлолоо

    УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр болж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлолоо. Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн …

  • 20 September

    П.Эрхэмбулган: Автомашингүй өдрөөр эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, оношилгоо хийнэ

    “Автомашингүй өдөр-2023” арга хэмжээг “Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа” уриан дор ирэх бямба гарагт буюу есдүгээр сарын 23-нд 07:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:Автомашингүй өдрөөр Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн яам, НЭМГ-ын харьяа болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө, мэдээлэл өгнө. Тухайлбал, ХСҮТ, НЭМҮТ, ЦССҮТ, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар …

  • 20 September

    Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

    Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр  орон даяар эхэллээ. 2023 оны 3 дугаар улирлын шалгалтын бүртгэл наймдугаар сарын 16-наас эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотод 1604 иргэн шалгалт өгөхөөр бүртүүлсэн юм. Шалгалтын эхэнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Улсын хэмжээнд 3200 орчим хүн шалгалт өгч байна. Манай улсын нийт хүн амын 65 хувийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг. Иймд залуучуудын …