Монгол Улсын Ерөнхий сайд жил бүр уламжлал болгон оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарладаг. 2023-2024 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг Ерөнхий сайд өнөөдөр оюутнуудтай уулзах үеэрээ зарлалаа. Орон даяар эхлүүлсэн уг хөтөлбөрт нийт их, дээд сургуулийн оюутнуудыг идэвхтэй хамрагдахыг Ерөнхий сайд уриаллаа. Ерөнхий сайдын тэтгэлгийн хамрах хүрээ, хэмжээг нэмэгдүүлж, дотоодын их дээд сургуулийн 2-3-р курсын 50 оюутанд тус бүр 10 сая төгрөгийн …
Нийгэм
March, 2023
-
23 March
Б.Ууганбаяр:Эрүүл мэндийн салбарт 702 стандарт мөрдөгддөг
Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулан, 13 яам, 20 аймаг, агентлагуудад хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны 34 байгууллагын төлөөлөл 280 гаруй албан хаагчийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа. НЗДТГ, Стандарт, хэмжил зүйн газар, Хотын стандарт, хяналтын газрын хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээний үеэр баримт бичгүүдийн төсөлд санал дэвшүүлж, харилцан зөвлөлдсөн …
-
23 March
Ж.Сандагсүрэн: Нийслэлд баригдсан барилгуудын 300-400 орчим нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ОБЕГ, НЗДТГ хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-нд Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар бэлтгэж байна. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нар мэдээлэл …
-
23 March
Б.Ууганбаяр:Нийслэлд 10 жилийн хугацаанд 12 мянга гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ОБЕГ, НЗДТГ хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-нд Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар бэлтгэж байна. Үүнтэй холбогдуулан тус сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч …
-
23 March
Цасанд суусан 3 автомашиныг татан гаргажээ
Энэ сарын 20-21-ний өдрүүдэд Архангай, Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар 1.0-7.0 мм цас орж, 1-7 цаг цасан шуурга шуурч, Баянхонгор, Говь-Алтай аймгийн өмнөд хэсгээр салхины хурд 16-24 м/с, зарим үед 28 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас энэ сарын 20-нд Дундговь, Завхан аймагт тус бүр нэг, Увс …
-
23 March
“Стратегийн команд штабын сургууль”-ийг тавдугаар сард зохион байгуулна
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, нийслэлийн Засаг даргын …
-
22 March
“Тусгай замын их багтаамжийн автобус төсөл”, “Сэлбэ сэргэлт төсөл”-ийн ажлыг 2023 онд багтаан эхлүүлнэ
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тэдгээрийн уялдаа холбоо, үр дүнгийн талаар Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичигт тусгагдсан нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн …
-
22 March
МОСДХ-ны дэргэдэх Техник технологийн зөвлөл байгуулагдлаа
Монголын Олон Суваг Дамжуулагчдын Холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурлын шийдвэрээр холбооны Техник технологийн зөвлөл байгуулагдах шийдвэр гарч энэ сарын 21-ний өдөр анхны хурлаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү зөвлөл нь техник технологийн шийдэл болон харилцан мэргэжлийн ур чадвар туршлага солилцох, хамтран ажиллах, салбарын бодлогыг мэдээллийн технологиор дэмжих үндсэн чиглэлээр ажиллах юм. Цаашид зөвлөл нь нэгдсэн төлөвлөгөө гаргаж, байнгын ажиллагаатайгаар ажиллахаар тогтлоо.
-
22 March
Хугацаат цэргийн алба хаагчид бүтээн байгуулалтын ажилд оролцож мөнгөн хуримтлал үүсгэж, мэргэжил эзэмшин халагдах давуу талтай
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн алба хаагчидтай уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг тус ангийн байрлалд хүрэлцэн ирэхэд ангийн бие бүрэлдэхүүн жагсаж угтлаа. Тус анги нь Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил олгох сургалтыг барилгын өргөн мэргэжил, хүнд машин, механизмын …
-
22 March
Х.Нямбаатар: Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийн дансыг царцаана
Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх таван Ш буюу Шүгэл, Шүүр, Шувуу, Шилжүүлэн авах болон Шил ажиллагаа”-г хэрэгжүүлж буй. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Авлигатай тэмцэх ажиллагааг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосон байна. “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль …
-
22 March
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Наурыз-2023” баярын ёслолд оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж, “Наурыз-2023” баярын ёслолд оролцлоо. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ КАЗАХ ТҮМЭНД ХАНДАН ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ: “Монгол эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист амар тайван аж төрж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа авьяас билигт, ажилч хичээнгүй казах түмэндээ Наурызын баярын мэндийг өргөн дэвшүүлье. Илчит наран наашлан, өдөр шөнө тэнцдэг энэ өдрийг урган төлждөг …
-
22 March
Э.Ганзориг:Туркийн газар хөдлөлтийн үеэр хуучин барилгууд олноор нурсан
“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөгөөний үеэр Монголын барилгын инженерүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, Монгол Улсын зөвлөх инженер, доктор Э.Ганзориг “Турк Улсад болсон газар хөдлөлтийн урьдчилсан тайлан, сургамж” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Өнгөрсөн хоёрдугаар сард Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон барилга байшин сүйдэж, хүний амь эрсэдсэн. Энэ гамшгийн үеэр учирсан хохирол, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар тэрбээр онцлов. “Байгалийн …
-
22 March
Д.Батзориг: Барилгын материалын чанарын хяналтыг сайжруулах шаардлагатай
“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөгөөнөөр Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, чанар аюулгүй байдал” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Илтгэлдээ “Манай улс барилгын материалын 37 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Барилгын материалын ханган нийлүүлэлт, цаашлаад үнэ ханшид тээвэрлэлттэй холбоотой асуудлууд тулгардаг. Өөрөөр хэлбэл, тээвэрлэгч вагоны …
-
22 March
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орсноор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа буюу 2018 онд Баян-Өлгий аймагт ажиллаж, Наурызын баярт оролцсон. Энэ үеэрээ Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилга, хүүхдийн эмнэлэг, 250 хүүхдийн цэцэрлэг, Ховд голын төмөр бетон гүүрийг авто замынх нь хамт, Төрийн үйлчилгээний нэгдсэн байр, Цагааннуур – Улаанбайшинт чиглэлийн авто зам, Өлгий сумын үерээс хамгаалах далан барих зэрэг асуудлыг шийдвэрлэсэн юм. …
-
22 March
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэн Т.Даргерын гэрт зочиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ иргэн Т.Даргерын гэрт зочиллоо. Т.Даргерын хүү Д.Багдаулет нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, ИБУИНХУ-ын Бристолын их сургуульд барилгын инженер мэргэжлээр элсэн суралцаж байгаа юм. Д.Багдаулет нь Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийг 2021 онд төгссөн. Элсэлтийн ерөнхий шалгалтын математикийн төрөлд 758, англи хэлний төрөлд 800 оноог …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл