Нийгэм

July, 2022

  • 6 July

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчид, аялагчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. 2022 оны 07 сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно . Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос,  бусад нутгаар баруун өмнөөс …

  • 5 July

    Англи хэлний сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн төгсөгчдөд сертификат гардууллаа

    “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу ЕБС-ийн англи хэлний багшийг чадавхжуулах, заах арга зүйг хөгжүүлэх, сургагч багш бэлтгэж байна. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн Гадаад хэлний төвөөс сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд БШУЯ, БСҮХ, БЕГ, Улаанбаатар дахь Бритиш сургуулийн англи хэлний тэнхимтэй хамтран нийслэлийн төрийн өмчийн ЕБС-ийн англи хэлний 10 багшийг …

  • 5 July

    Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Өчигдөр буюу долдугаар сарын 4-нд Баянзүрх дүүргийн 26-р хороо Маршалын гүүрний зүүн талд бургаснаас эмэгтэй хүн зүүгдсэн байна гэх дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн бүлэг очиход Дархан-Уул аймгийн харьяат 19 настай эмэгтэй Ц нь ус руу орсон газраасаа 200 метр зайд урсаж, Маршалын гүүрний зүүн талаас дээш нэг км газарт Туул голд мөчирнөөс зүүгдсэн …

  • 5 July

    Гэмт хэргийн хохирогч, гэрч болсон хүүхдээс мэдүүлэг авах жишиг өрөө байгууллаа

    Нийслэлийн хэмжээнд анх удаа “Насанд хүрээгүй гэрч, хохирогчоос мэдүүлэг авах өрөө”-г байгууллаа. Өнгөрсөн оны байдлаар нийслэлийн хэмжээнд 800 гаруй хүүхэд гэмт хэргийн гэрч, хохирогч болсон судалгаа гарчээ. Тэдгээр хүүхэд цагдаагийн байгууллагад удаа дараа биеэр очиж мэдүүлэг өгөх шаардлагатай болдог. Энэ нь хүүхдийн амьдралд хар толбо үлдээгээд зогсохгүй сэтгэл зүйд нь хүндээр тусдаг учраас нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт жишиг “Насанд хүрээгүй гэрч, …

  • 5 July

    Л.Халтар:Энэ жил Дарханы замын НЭГ, ДӨРӨВ, ТАВДУГААР багцуудыг дуусган дөрвөн урсгалтайгаар нээнэ

    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.07.05/ хуралдаанаар Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын 1976 оны конвенцид 2008 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Иргэд олон нийтээс Зам, тээврийн хөгжлийн яамны ажил, Дарханы замтай холбоотой маш их гомдол, санал …

  • 5 July

    УИХ-ын дарга Г.Занданшатар Хүлэгү ханы зуны ордны туурийг олж, түүхэн нээлт хийсэн судлаачдыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.07.05) “Ил хаант улсыг үндэслэгч Хүлэгү ханы зуны ордон: БНТУ-ын нутаг буй Аладагийн ордны хайгуул, судалгаа”-ны төслийн удирдагч, доктор Д.Анхбаяр тэргүүтэй судлаачдыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Их Сургууль, Измир Катип Челеби Их Сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судлаачид 2022 оны 06 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын Ван мужийн Хан …

  • 5 July

    Ч.Номин: Монголчууд бидний соёлын нэгдмэл байдал хамгийн өндөр хувьтай байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран энэ сарын 3-5-ны өдрүүдэд “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Чуулганыг угтан өнгөрсөн өдрүүдэд салбар хэлэлцүүлгүүд болсон бол өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд бодлогын баримт бичигт тусгах санал зөвлөмж гаргах зорилготой нэгдсэн чуулга уулзалт болж өндөрлөлөө. …

  • 5 July

    У.Хүрэлсүх: Хилийн чанад дахь монголчууд түүх, соёлоо түгээн сурталчилж, эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөж явах учиртай хүмүүс

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хилийн чанад дахь монголчууд түүх, соёлоо түгээн сурталчилж, эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөж явах учиртай хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгууллаа. Чуулга уулзалтын хүрээнд 2022 оны 07 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд  …

  • 5 July

    Шилдэг старт-ап залуучуудад 10 сая төгрөгийн батламж гардуулав

    Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 7 хөтөлбөр арга хэмжээг 2022-2023 онд хэрэгжүүлэхээр баталсан.  Үүний хүрээнд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинэ технологи, инновац бүхий шинэлэг санаа, санаачилга гаргаж, аж ахуй эрхлэх төсөл боловсруулж, бизнесээ эхлүүлэх, гарааны дэмжлэг олгох, бизнесээ тогтвортой эрхлэхийг дэмжих зорилгоор нийслэлийн хэмжээнд бүртгэлийн үйл ажиллагааг 2022.05.27-2022.06.12-ны хугацаанд цахимаар зохион байгуулсан.  Нийт 478 залуучуудыг бүртгэж, нэг дэх …

  • 5 July

    ГССҮТ-ийн жижүүр эмч, эмнэлгийн ажилтнууд дутуу төрсөн нярайн амийг аварчээ

    Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн жижүүрийн эмч, эмнэлгийн ажилчид дутуу нярайд яаралтай тусламж үзүүлэн амь насыг нь аварчээ. Тодруулбал, 2022 оны долдугаар сарын 1-ний шөнө тус төвийн Хүлээн Авах Яаралтай Тусламжийн Тасаг(ХАЯТТ)-аар тусламж үйлчилгээ авахаар ирсэн иргэн  санамсаргүй байдлаар ариун цэврийн өрөөнд төрж, эндэх эрсдэл үүсжээ. Энэ үед ахлах жижүүр Ц.Цэнд-Очир, Д.Оюунхишиг, ЭЭТ-ийн эмч Б.Энхтуяа, ХАЯТТ-ийн их эмч Т.Отгонболд болон …

  • 5 July

    Чингис хот-Баянмөнх-Дархан-Бор-Өндөр-Даланжаргалан чиглэлд 218 км хатуу хучилттай авто зам барина

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт Хэнтий аймагт ажиллахдаа Чингис хотод тус аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд дэлхийн болон улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэлтэй байдал, үнийн өсөлтийн бодит шалтгаан, үүнээс гарах зорилгоор УИХ, Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын зорилтууд, тэр дундаа тус аймагт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Шинэ …

  • 5 July

    Буйр нуурт хийлдэг завьтай алга болсон 5 иргэнийг 10 цагийн дараа эсэн мэнд оллоо

    Өчигдөр буюу 07 дугаар сарын 04-ний өдрийн 14.55 цагт хилийн цэргийн 0306 дугаар ангийн шуурхай жижүүрт “Буйр нуурын мандалд хийлдэг завьтай хоёр том хүн, 2-5 насны гурван хүүхэд, нийт таван иргэн алга боллоо” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу хилийн цэргийн 0306 дугаар ангийн захирагч дэд хурандаа Ж.Ганбаатараар ахлуулсан эрлийн зургаан бүлэг, Халх голын Онцгой байдлын алба хаагчидтай хамтран эрэн хайх …

  • 5 July

    Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэд “Хилийн чанад дахь монголчуудын технологийн зөвлөл”-ийг байгууллаа

    Хөгжингүй орнуудад ажиллаж, суралцаж буй монголчуудын сайн туршлагыг Монгол Улсын хөгжилд үр өгөөжтэй нэвтрүүлэх зорилгоор хилийн чанад дахь монголчуудын нэгдэл болох “Цахим өртөө” төрийн бус байгууллагаас жил бүр “Монгол Улсын хөгжилд” чуулганыг зохион байгуулдаг. Энэ жил 17 дахь удаагаа зохион байгуулагдсан тус олон улсын чуулганыг “Mongolian diaspora tech summit” буюу “Хилийн чанад дахь монголчуудын технологийн чуулган” сэдвийн дор өнгөрөгч ням …

  • 5 July

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур улсын ерөнхий сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий урилгаар Сингапур Улсад 2022 оны долдугаар сарын 6-9-нд албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд 11 жилийн дараа Сингапур Улсад хэрэгжиж буй айлчлал юм. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Сингапур …

  • 5 July

    Наадмын өдрүүдэд гамшгаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо

    Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудад дараах үүргийг чиглэл болголоо. Үүнд: Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих 24 цагаар үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүрийг томилох;Байгууллагуудад томилогдсон хариуцлагатай эргүүл нь Улаанбаатар хотын Шуурхай …