Нийгэм

July, 2022

  • 1 July

    Завьт эргүүлийнхэн голын салаанд боогдсон иргэдийг татан гаргав

    Дулааны улиралд аадар бороо орж, үер буусны улмаас гол мөрний усны түвшин нэмэгддэг. Ялангуяа энэ жилийн хувьд хур бороо ихтэй байгаа юм. Зуны дэлгэр цагт иргэдийн аялж зугаалах нь ихсэж, энэ хэрээр анхаарал болгоомжгүйн улмаас голын усанд осолдох эрсдэл ч мөн нэмэгддэг. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон холбогдох байгууллагууд …

  • 1 July

    Тулгуурт гүүрэн байгууламж болон Шинэ тойрог замын төслийг НИТХ дэмжлээ

    НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар түгжрэлээс үүсэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, алдагдсан боломжийг тооцсон аргачлал, арга зүйн судалгаа, “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”, мөн нийслэл Улаанбаатар хотын “Шинэ тойрог зам барих төсөл”-ийн танилцуулга зэрэг  асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэл Улаанбаатар хотод нийт хүн …

  • 1 July

    Д.Мөнх-Эрдэнэ Монголын өндөр 10 ууланд авиралт хийлээ

    ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн албаны сургагч багш, дэслэгч Д.Мөнх-Эрдэнэ багийн гишүүдийн хамтаар Монголын 10 өндөр ууланд богино хугацааны авиралтыг тавдугаар сарын 23-аас 6-р сарын 10-ны өдрүүдэд буюу нийт 18 хоног хийлээ. Говь-Алтай аймгийн Тонхил суманд орших “Сутайхайрхан” /4230 м/, Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд орших “Тахилт” оргил /4019м/, Ховд аймгийн Мөнххайрхан суманд орших “Барилгачин” /4204м/ “Сүхбаатар” /4362м/, Ховд …

  • 1 July

    Б.Алтаншагай: Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний бэлтгэл ажил болон эмчилгээний хугацаа урт байдаг тул 1,5-2 жилийн хугацаа шаардагддаг

    Монгол улс цусны хавдартай өвчтөнд өөрөөс өөрт нь (ауто) цусны үүдэл эс шилжүүлэн суулгах өндөр технологийн эмчилгээг нутагшуулаад  8 жил болж байна. Одоо донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний талаар УНТЭ-ийн Цусны эмгэг чөмөг шилжүүлэн суулгах төвийн их эмч, АУ магистр Б.Алтаншагайтай ярилцлаа. -Өнөөдрийн байдлаар УНТЭ-ийн Цусны …

  • 1 July

    МУИС-иас Гадаад харилцааны яам хүртэл зам хааж, хучилт хийнэ

    Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 оны засвар, арчлалтын хүрээнд хотын 14 байршилд гол болон туслах замыг засаж, шинэчлэхээр төлөвлөсөн. Үүний нэг болох Сүхбаатар дүүргийн Их сургуулийн гудамжны авто замын шинэчлэлийн ажлыг 2022 оны тавдугаар сарын 27-нд эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд тус замыг Өлзий төвийн уулзвараас Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар хүртэлХүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас МУИС-ийн уулзвар хүртэлМУИС-ийн уулзвараас Гадаад харилцааны яамны …

  • 1 July

    Хөгжмийн зохиолч Б.Чинбат төр, түмнийхээ хайр, хүндэтгэлийн хариуг хөгжмөөрөө барина

    Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат сүүлийн үед уран бүтээлдээ ханцуй шамлан орж байгаагаа өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд хэдхэн хоногийн дараа болох Үндэсний их баяр наадмын ерөнхий хөгжмийн зохиолчоор ажиллаж байгаа аж. Түүний хувьд 2017 онд мөн наадмын хөгжмийн зохиолчоор ажилласан бөгөөд тухайн үедээ наадамчин олны талархлыг ихэд хүлээж байсан. Наадмын ерөнхий хөгжмийн зохиолчоор ажиллана гэдэг нь …

  • 1 July

    Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хурц нартай, аагим халуун үргэлжилж, нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 07 сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим …

June, 2022

  • 30 June

    Г.Нацаг: Хортон шавж идсэнээс өнгө нь өөрчлөгдсөн модод сэргэх боломжтой

    Нийслэлийн Байгаль орчны газраас  Улаанбаатар хотын  ногоон бүс болон зарим зуслан орчмын  ойн модонд хортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулж  байгаа. Тиймээс иргэдийг ой модонд аялж, алхахгүй байхыг сануулсаар буй. Түүнчлэн хот орчмын ногоон бүс дэх ой модны өнгө зарим газарт өөрчлөгдөж, хортонд идэгдэж байж болзошгүй тухай иргэд мэдээлэх болсон. Тиймээс Нийслэлийн Байгаль орчны газрын Ой хамгаалал хариуцсан мэргэжилтэн Г.Нацагаас …

  • 30 June

    Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг сар бүр шалгана

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204.11 км авто замын их засвар шинэчлэлтийн ажлын явцтай танилцлаа. Тус авто замыг таван багцад хуваан, дөрвөн эгнээ болгож өргөтгөн шинэчилж буй юм. Одоогоор Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн багц 1, 3, 5 дугаар хэсгийн 113.53 км замыг шинээр асфальтбетоноор хучиж, 2, 4 дүгээр хэсгийн багцын 90 орчим км түр замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байна. Замын гол …

  • 30 June

    Гэсэр сүмээс Хүнсний 1-р дэлгүүр хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

    2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд Самбуугийн гудамж буюу Гэсэр сүмийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил зургадугаар сарын 27-нд эхэлсэн. Тус замыг Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар хүртэлХүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл гэсэн хоёр хэсэгт хуваан шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний хэсгийг хааж, хучилтын ажил …

  • 30 June

    Цусны донорын тухай анхдагч хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо

    Улсын Их Хурлын даргын 2022 оны 08 дугаар захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ.  Уг Ажлын хэсэг Эрүүл мэндийн яам болон эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй Цусны донорын тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт нийслэл …

  • 30 June

    Наадмын түрүү бөхийн нэрэмжит шагналаар ЭХЭМҮТ-ийг тохижуулна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тоёота Сэйлс Монголиа” ХХК болон “Монгол Контент” ХХК-ийн төлөөллүүд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд Үндэсний их баяр наадмын түншээр ажиллах, эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана. “Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2013 оноос Үндэсний их баяр наадмын түншээр ажиллаж, түрүү …

  • 30 June

    Хүүхэд байхдаа урлаж байсан даавуун торон цүнхээрээ одоо ч “гангардаг”

     “Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт ОБЕГ-ын дэргэдэх Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн чанарын менежер, ахлах дэслэгч Т.Үлэмжийг урьлаа. Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 2016 оноос хойш 6 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа юм. Сувиллын эмчилгээний хэсгийг хариуцахаас гадна байгууллагын бүхий л үйл ажиллагаанд оролцож, үйл ажиллагааны чанарыг сайжруулахаар зорин ажилладгаараа түүний мэргэжил онцлогтой. -Түүний хувьд багаасаа …

  • 30 June

    Т.Баасансүрэн: Шинэ Үндсэн хуулиар байгуулагдсан анхны парламентын Хэвлэл мэдээллийн албанд ажилласан минь

    Нацагийн Багабанди Улсын Их Хурлын дарга болов. Дэд даргаар Дорноговь, Сүхбаатар, Төв аймгийн даргаар ажиллаж байсан Ж.Гомбожав сонгогдсон. Эрхүүд хуульчийн мэргэжил эзэмшсэн Н.Ринчиндоржийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилжээ. Шинэ Үндсэн хуулиар байгуулагдсан анхдугаар парламентын удирдлага 1992 онд ингэж бүрэлдсэн юм. Эрхүүгийн Их Сургуулийн орос хэлний бэлтгэл ангид хамтдаа суралцаж байсан Н.Багабанди өнөөх Баасансүрэн хаана явж …

  • 30 June

    Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтчид аж ахуйн нэгжүүдийг бүртгэж эхэллээ

    Дэлхий даяар хөгжлийн томоохон давлагаа өрнөж эхэлсэн нь цахим шилжилт юм. Финтек салбарын эрчимтэй өсөлтөөс эхлээд рестораны меню гээд орчин үеийн өдөр тутмын амьдралд шаардлагатай бүхий л үйлдлийг ухаалаг утсаараа дамжуулан гүйцэтгэх бүрэн боломжтой болсон. Монгол Улс энэхүү цахим шилжилтийн түүчээг үргэлжлүүлэн, алгуурхан боловч үр дүнтэйгээр шинэчлэлийг хийсээр байна. Тэгвэл Улаанбаатар хотын цахим шилжилтийн хүрээнд НЗДТГ, Нийслэлийн Сургалт, судалгаа, олон …