Нийгэм

October, 2021

  • 22 October

    Блокчэйн Технологи бол Ирээдүй юм

    Сүүлийн үед cryptocurrency буюу виртуал хөрөнгө, койнийн арилжаанд Монголчууд маань ихээр оролцож санхүүгийн нэг ч гэсэн бүтээгдэхүүний талаар ойлголттой болж байгаа нь сайшаалтай. Анх 2015 онд Ютика коллежийн хөрөнгө оруулалтын профессороосоо цаасан мөнгө үгүй болох тухай сонсоод их гайхаж энэ талаар ихээхэн судалсаар ирсэн билээ. Namjin Nyamsuren (ОУ-ын Эдийн Засгийн Харилцааны мэргэжилтэн, Монгол улсын хөгжлийн ТОРУС загвар номын зохиогч, Гранд Эмпайр …

  • 22 October

    Н.Батдорж: Aрбитр бизнесийн маргааныг шүүхээс 3-4 дахин богино хугацаанд шийдвэрлэдэг

    Монголын Олон Улсын Арбитрын  Нарийн бичгийн дарга Н.Батдоржтой ярилцлаа. -Иргэд ямар тохиолдолд арбитрт хандаж болох вэ. Шүүхээс ялгагдах онцлогийг тэр бүр мэддэггүй? – Арбитр бол эдийн  засаг, бизнес, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг эдийн болон эдийн бус баялагтай холбоотой  гэрээнээс үүссэн маргааныг талууд тохиролцсоны үндсэн дээр хөндлөнгийн этгээдээр хянан шийдвэрлэдэг арга юм. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг нийтийн эрхзүйн субьект …

  • 22 October

    Гар урлалын бүтээлийг нь худалдсан тохиолдолд орлогын 50 хувийг бүтээл урласан хүүхдийн хадгаламжид хийдэг

    “Их Хотын хямдрал 2021” үзэсгэлэн худалдааг Сүхбаатарын талбайд энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулсан. Тус үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчаар Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ажиллаж, “Өнөр бүл” хүүхдийн төв, “Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”, “Вербист” төв, “Манай гэр бүл” төв зэрэг нийслэлийн төрөлжсөн асрамж, халамжийн төвүүд оролцлоо. Тухайлбал, хүүхдүүдийн урласан арьсан урлал, эсгий, даавуун болон модон урлал, …

  • 22 October

    Алслагдсан аймгуудад туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан баруун аймгуудад ажиллах үеэрээ коронавируст халдварын үед иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор туулах чадвар сайтай автомашинуудыг зарим аймгийн Эрүүл мэндийн төвүүдэд олгохоор шийдвэрлэсэн юм. Тус шийдвэрийн хүрээнд өнөөдөр Архангай, Булган аймгийн Эрүүл мэндийн төв, Завхан, Увс аймгийн Онцгой байдлын газар, нийслэлийн Баянгол дүүргийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангид тус бүр УАЗ-22069 …

  • 22 October

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. 2021 оны 10 сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 2-7 хэм, Их …

  • 21 October

    УИХ дахь Цөлжилттэй тэмцэх лобби бүлгийн гишүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ дахь Цөлжилттэй тэмцэх лобби бүлгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Тус лобби бүлэг нь 13 гишүүнтэй бөгөөд цөлжилттэй тэмцэх зардлыг нэмэгдүүлэх, тусгай сан байгуулах, цөлжилттэй тэмцэх санхүүгийн тогтвортой эх үүсвэр, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. …

  • 21 October

    Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага эхэллээ

    Өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ. Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн нөхөн хангалт, захиалга, тухайн жилд жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг.   Уг тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн цэрэг татлагын үйл ажиллагаа …

  • 21 October

    Н.Сугар: Хүндэвтэр оноштой иргэдийн тоо энэ долоо хоногт өссөн

    НОК-оос зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Өнгөрсөн долоо хоногт 6001 ороор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан бол энэ долоо хоногт 6098 ор байна. Энэ нь 97 ор нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс 258 нь эрчимт эмчилгээний ор бол 5840 нь энгийн эмчилгээний ор байна. Өнгөрсөн долоо хоногт 6429 хүн …

  • 21 October

    А.Ариунзаяа: Хүүхэд хамгааллын салбарт төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж, шинэ шатанд гаргаж ажиллах нь чухал

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Хүүхдийн оролцооны үндэсний сүлжээ, Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн эсрэг үндэсний сүлжээ, Экпат Монгол сүлжээ, Хүүхдийн эрхийн форум, Нийгмийн халамжийн байгууллагуудын нэгдсэн холбоо, Монголын сурагчдын холбоо, Монголын үндэсний зуслангуудын холбоо, Харааны бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын холбоо, …

  • 21 October

    Ж.Батбилэг:Халдвар гарснаас болж багш нарын урамшууллыг олгохгүй байх ёсгүй

    НОК-оос долоо хоног бүрийн пүрэв гарагт цаг үеийн асуудлаар мэдээлэл өгдөг. Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Батбилэг дараах мэдээллийг өглөө. -Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш сургуулиуд танхимаар болон зайны сургалт явуулаад хоёр сар болж байна. Өнөөдрийн байдлаар хүүхдүүдээс илэрч буй халдварын тохиолдол буурах хандлагатай байгаа юм. Одоогийн байдлаар хоёр сургууль, таван цэцэрлэг 100 …

  • 21 October

    Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа

    Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Дамдины Хаянхярваад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч,  2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцлээ. …

  • 21 October

    Булган, Хөвсгөл аймгууд “e-Mongolia-д нэгдлээ

    Орон нутгийн төрийн байгууллагууд үйлчилгээгээ цахимжуулж, “e-Mongolia” системд нэгдэж эхэллээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн төрийн 10 байгууллагын 68 үйлчилгээ цахимжсан бол Булган аймгийн төрийн 9 байгууллагын 54 үйлчилгээ “e-Mongolia” системд орлоо. Хөвсгөл аймаг: Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн 18 үйлчилгээ Ус сувгийн газрын 9 үйлчилгээ Авто тээврийн төвийн 3 үйлчилгээ Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын 5 үйлчилгээ Онцгой байдлын газрын …

  • 21 October

    БОАЖЯ:“Tourism Forum Mongolia 2021”, “ITM 2021″ олон улсын Аялал, жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулагдана

    Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран “TOURISM FORUM MONGOLIA 2021”, “ITM 2021″ олон улсын Аялал, жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулахаар ажиллаж байна. Цар тахлын дараах аялал жуулчлалын хөгжилд онцгой ач холбогдолтой гэж үзэж буй эдгээр арга хэмжээ нь салбарыг сэргээхэд чухал нөлөөтэй гэж судлаачид үзэж байгаа. “Tourism Forum Mongolia 2021” арга хэмжээг  …

  • 21 October

    Д.Сумъяабазар: Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж төлөвлөөгүй нэг ч хотхоныг дахин бариулахгүй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, тус хороодод улсын сургууль, цэцэрлэг барих асуудлыг шийдвэрлэхээр нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзсэн юм. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо нь 26 мянган хүн амтай бөгөөд 7500 нь 18 хүртэлх насны хүүхдүүд. Үүнээс цэцэрлэгийн насны 3000 орчим хүүхэд байдаг ч улсын …

  • 21 October

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. 2021 оны 10 сарын 21-ний 08 цагаас 20 цаг  хүртэл: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор …