Нийгэм

December, 2021

  • 31 December

    Дархан-Уул аймгийн онцгой байдлын алба хаагчид албаны онцлогийг харуулсан “Мөсөн хотхон”-ыг байгуулжээ

     Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шинэ оныг угтан албаны үйл ажиллагааг сурталчлах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, хамт олонч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Мөсөн хотхон” байгуулж анги, танхимаа чимэглэлээ.  Алба хаагчдын урлан сийлсэн мөсөн баримлууд дотор  “Аврагчийн алдар” хөшөө, гал түймрээс хүүхэд авран гарч ирж буй гал сөнөөгч, олон жил гал түймэрт ажиллаж мөнхийн зогсоолдоо гагнагдсан гал унтраах автомашин, эр …

  • 31 December

    Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хуулийн хугацааг зургаан сараар сунгалаа

    Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгах эсэхээр санал хураалт явуулахад нийт гишүүдийн олонх дэмжсэн …

  • 31 December

    “e-Mongolia” | Төрийн 606 үйлчилгээ нэгтгэж, 8 аймгийг цахимжуулж, 65.1 тэрбум төгрөг иргэнээс хэмнэлээ

    “e-Mongolia”  төрийн 59 байгууллагын 606 үйлчилгээ болон 8 аймгийн нутгийн захиргааны 498 үйлчилгээг цахимжуулж, нэгтгэснээр 2021 оныг үдэж байна. Тус системд цахимжаад буй 606 үйлчилгээний 164 нь лавлагаа, тодорхойлолт, 436 нь олон шатлалт үйлчилгээ байгаа юм. Үүний зэрэгцээ “e-Mongolia” систем нь 2021 оны 10 дугаар  сарын 01-нд шинэчлэгдсэн “e-Mongolia 2.0” хувилбарыг танилцуулсан бөгөөд иргэн бүрт Digital ID үүсгэж, эхний ээлжид …

  • 31 December

    Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит шагналыг 33 дугаар сургуулийн сурагч Т.Эрдэмд гардууллаа

    2021 оны 10-р сард сурагч хүү галын аюулаас эрдэнэт хүний амийг аварсан тухай мэдээлэл онцгой байдлын албаны вэбсайтад гарсан. Энэ мэдээллийн мөрөөр нягтлахад хүнлэг энэрэнгүй байж, эр зориг гаргасан хүү 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Т.Эрдэм болохыг мэдсэн юм. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тухайн үед хүүг нэрэмжит шагналаараа шагнах тухай цахим орчинд мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Т.Эрдэм хүүг …

  • 31 December

    Өвчинтэйгөө 23 жил тэмцэж байгаа И.Тэмүүлэнд амьдрал бэлэглэхийг хүсэж байна

    Таны хувьд 10 мянган төгрөг хэр их мөнгө вэ? Энэ асуултад хүн бүр өөр өөр хариулт хэлэх байх. Харин И.Тэмүүлэн гэх залуугийн хувьд амь нас, амьдрал нь 10 мянган төгрөгөөр хэмжигдэж байна. Учир нь бөөрний архаг дутагдал, бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл оноштой түүнд дөрөвхөн сарын нас үлдээд байгаа. Энэ хугацаанд 600 сая төгрөг цуглуулж чадвал Солонгос улсад бөөр шилжүүлэн суулгах …

  • 30 December

    Шадар сайд гал сөнөөгчдөөс төрсөн анхны гавьяатад хүндэтгэл үзүүллээ

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Нийслэлийн онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Эрдэнэбилэг “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнуулсан. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Гал сөнөөгчдөөс төрсөн анхны гавьяатад хүндэтгэл үзүүллээ. Тэрээр Онцгой байдлын байгууллагад хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэн, эх орон, …

  • 30 December

    Шилдэг төрийн байгууллагын сайтаар WWW.ULAANBAATAR.MN шалгарлаа

     “Web awards-2021” цахим салбарын наадам болж, оны шилдгүүдийг өнөөдөр шалгаруулав. Энэ жилийн “Web awards-2021” наадам “Цахим сэтгүүл зүйд бодит эх сурвалжтай мэдээлье” уриан дор зохион байгуулагдаж байгаа. Уг наадмыг Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран тав дахь жилдээ зохион байгуулж буй юм. “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадамд www.ulaanbaatar.mn сайт Шилдэг …

  • 30 December

    Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын харцага Б.Бат-Өлзий хүртлээ

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх өндөр чансаатай, шилдэг 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Бөхийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар үзэж сонирхов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, …

  • 30 December

    Яндангүй бол утаагүй

    Цахилгаан, дулаан бол хөгжил. Дулааны хангамжгүй газар хөгжил дэвшлийн талаар мянга яриад ч нэмэргүй. Улаанбаатар хотын гэр хороололд 200 мянга гаруй айл аж төрдөг. Эдгээр өрхөд тулгардаг олон асуудал шийдлээ хүлээсээр буйн нэг нь дулаан хангамжийн асуудал юм. Хананаасаа халуун усаа авч, хаяанаасаа дулаанаа хангуулах нь гэр хорооллынхны хүсэл. Өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын 60 хувь нь нүхэн жорлонтой, халуун …

  • 29 December

    У.Хүрэлсүх: Эдийн засгийн дархлаагаа сайжруулж, эмзэг байдлаа бууруулах нэн хариуцлагатай он жилүүд биднийг хүлээж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ойн баярын өдөрт зориулсан Улсын Их Хурлын чуулганы хүндэтгэлийн хуралдаанд оролцож, үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ: “Тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ! Элэг нэгт ахан дүүс ээ!   УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрхэм хүндэт төрийн түшээд ээ! Та бүхэнд үндэсний …

  • 29 December

    ФОТО: Төрийн өндөрлөгүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 1911 оны энэ өдөр 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг халж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлан VIII Богд Жавзандамбыг хаанд өргөмжилж, төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэл өргөн, …

  • 28 December

    МҮОНРТ-ийн тоймч Ж. Алтангэрэлд Соёлын Гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

    Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. …

  • 28 December

    С.Наран:Миний дууг сонсдог, намайг хайрладаг бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна

    Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад анхны таван яам байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган салбар бүртээ үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар чөлөөт уран бүтээлч, поп …

  • 28 December

    Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад 16 сая төгрөгийн урамшуулал олгов

     Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн 2018 оноос эхлэн Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгодог болсон. Энэ журмын дагуу дөрөвдэх  жилдээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох …

  • 28 December

    “Дэлхийн шилдэг багш” шалгаруулалтад нэр дэвшиж буй 10 багшид батламж гардуулж, зөөврийн компьютер бэлэглэлээ

    Багшийн Нобелийн шагнал хэмээн нэрлэгддэг 1 сая долларын шагналын сантай (Global Teacher Prize) “Дэлхийн шилдэг багш” шалгаруулах үйл ажиллагааг Английн “Варки” сан 7 дахь жилдээ зохион байгуулж, 121 орноос 8000 гаруй багш оролцож байна. Багшийн хөгжлийг дэмжих боловсрол сан, БШУЯ, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний хороотой хамтран Монгол багшийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, тэдний заах арга барил, бүтээлч үйл ажиллагааг олон нийтэд …