Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын дагуу Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганыг 2022 оны 02 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулж байна. Монгол Улсын цэнгэг усны 74.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур бол дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг устай, хоёр сая жилийн настай, нэн эртний нууруудын нэг юм. Гэвч сүүлийн жилүүдэд огцом өсөн нэмэгдэж байгаа …
Нийгэм
February, 2022
-
23 February
Дуучин Н.Ундрал 1000 ээжийг баярлуулж, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ тоглолт хийнэ
Залуу дуучин Н.Ундрал Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 1000 ээжийг баярлуулж, үнэ төлбөргүй тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр нийслэлийн зургаан дүүрэг, эмэгтэйчүүдийн хорих, эмнэлэг гээд нийт НАЙМАН газар очиж үнэ төлбөргүй тоглолт хийж 1000 ээжид сэтгэлийн бэлгээ барих юм байна. Уг тоглолтынхоо хүрээнд дуучин Н.Ундрал “Ээжийнхээ ачийг яалаа даа” нэртэй нэвтрүүлэг хийж, гуравдугаар сарын 8-ны өдөр үзэгчдийн хүртээл болгохоор …
-
22 February
Алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилтийг энэ онд үргэлжлүүлэн олгоно
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар арилжааны банкны төлөөллүүдтэй өнөөдөр /2022.02.22/ уулзлаа. Уулзалтаар “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журмын хэрэгжилт, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд шаардагдах асуудлаар санал солилцсон. Коронавируст халдварын улмаас эдийн засагт үүссэн хүндрэлийг хохирол багатай даван туулах, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч …
-
22 February
Жилийн 50 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл нь уул уурхайн бус салбарын экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдэд 20-500 сая төгрөгийн санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэх бөгөөд тус түншлэлийн хөтөлбөрийн 2022 оны зорилго, зорилтыг танилцуулах хэвлэлийн хурал боллоо. Тус хуралд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Экспортыг дэмжих төслийн зохицуулагч Б.Дөлгөөн нар оролцож мэдээлэл өглөө. 2022 оноос Дэлхийн банкны …
-
22 February
Т.Золжаргал: Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг шинэчлэн боловсруулж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын төсөл боловсруулж, мэргэжлийн байгууллагууд болоод иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагуудаас санал авч байна. Нийтлэг журмыг шинэчлэх болсон шалтгаан хийгээд энэ удаа урьд өмнөхөөс ямар онцлогтой журам боловсруулсан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалтай ярилцлаа. –Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг …
-
22 February
“Оюутан цэрэг” сургалтын бүртгэлийг “e-Mongolia”-р хийлгэх боломжтой боллоо
Оюутан цэргийн бүртгэлийг “e-Mongolia” платформоор дамжуулан цахимаар хийх болсон талаар өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Батлан хамгаалахын яамтай хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр БШУЯ-ны Цахим бодлого статистикийн хэлтсийн дарга Ю.Алтантуяа хэлэхдээ “Оюутан цэрэг” сургалтын бүртгэлтэй холбоотойгоор бүх их, дээд сургуулийн оюутнуудын суралцаж буй сургуулийн мэдээлэл, оюутны сурлагын голч дүн зэрэг мэдээллийг цахимжуулах ажлыг Боловсролын мэдээллийн …
-
22 February
Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган болно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын дагуу 2022 оны 02 дугаар сарын 23-24-ний өдөр Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган Төрийн ордонд болох гэж байна. Эхний өдрийн салбар хуралдаануудаар “Хөвсгөл нуурын экосистемийн хамгаалал”, “Хөвсгөл нуурыг тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх”, “Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал”, “Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа” сэдвээр илтгэл сонсох юм. Чуулганы хоёрдахь өдөр …
-
22 February
“Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аянд АНУ, Австрали, Чех, Япон, БНСУ дахь монголчууд нэгдлээ
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аян тав дахь өдрөө өрнөж байна. Энэ өдөр улсын хэмжээнд 3304 иргэн 85 заал, 13 клуб, 15 танхим, хоёр соёлын төв, нэг усан бассейнаар үнэгүй үйлчлүүлэн дасгал хөдөлгөөнд нэгдлээ. Орон нутгаас Говь-Алтай аймаг, дүүргүүдээс Сонгинохайрханы иргэд хамгийн идэвхтэй байна. Өнөөдрийн дасгал хөдөлгөөнд Налайх …
-
22 February
Утаа шүүгчийг техникийн тооцоололгүйгээр угсарч, суурилуулсны улмаас орчны бохирдол нэмэгджээ
Ховд аймгийн төв Жаргалант сумын агаар, орчны бохирдлын хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Ус цаг уур орчны шинжилгээний төв хамтран тус суманд үйл ажиллагаа явуулж буй Ховд дулааны станцын үйл ажиллагаанд энэ сарын 08-11-ний өдрүүдэд төлөвлөгөөт бус шалгалтыг хийлээ. Мөн дулааны станц болон ойр орчмын айл өрх, гудамж талбайд үүссэн агаар орчны бохирдлын …
-
22 February
ГХЯ:Украин улсад суралцаж байгаа Монгол оюутнуудын 35 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргасан
Украин улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас дараах мэдээлэлийг өглөө. Уг мэдээлэлд “Өнөөдрийн байдлаар Украин Улсад 22 монгол иргэн байнга оршин сууж байгаа бол 68 монгол оюутан тус улсын их, дээд сургуульд суралцаж байна. Украин Улсад суралцаж байгаа монгол оюутнуудын 35 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргаж, ирж яваа бол байнга оршин суугаа монгол иргэдээс эх …
-
22 February
Ч.Номин:Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран түүх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж байна
Монгол Улсын Засгийн газар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж хөрөнгө оруулагч, жуулчдад хилээ нээсэн. Мөн ковидын дараах “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх чиглэлд багтаж байгаа аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарыг сэргээх хүрээнд харьяа яамд салбарын оролцогч талуудтай уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт, Нэгдсэн брэндингтэйгээр аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар болон “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлгийг тус …
-
21 February
Б.Бямбадорж:Томуу, томуу төст өвчний тархалт өндөр байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва удирдан явууллаа. Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж: -Засгийн газраас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг улбар шар түвшнээс шар түвшин рүү шилжүүлэх шийдвэрийг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр гаргасан. Өдөр тутмын хэвийн амьдралд шилжсэн хэдий ч …
-
19 February
PСR шинжилгээний хариуг 45 минутанд гаргадаг “Их бараат” лаборатори нээлтээ хийлээ
“Альфа доктор мед” ХХК болон БНСУ-ын “Жидакс” компанийн хамтран байгуулсан “Их бараат” лаборатори нээлтээ хийлээ. Уг лаборатори нь корона вирусийг 15-45 минутад оношилдог. Харин бусад лабораториуд ачааллаасаа шалтгаалаад шинжилгээний хариуг 24-72 цагийн дотор хариу гаргадаг. Манай улсад корона вирусийн PCR шинжилгээний хариу хүлээх зуур халдвар авах, вирусээр өвчилсөн тохиолдолд биеийн байдал хүндрэх, хугацаа алдах зэрэг олон талаар эрсдэл учруулдаг. Тэгвэл …
-
18 February
Гаалийн ерөнхий газрын албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг шалгаж эхэллээ
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 2 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 493 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 319 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 174 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 37 …
-
18 February
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 дугаарын утсанд 280 дуудлага хүлээн авчээ
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 2 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 66 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 52 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, тендер худалдан авах ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 280 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл