Нийгэм

September, 2021

  • 13 September

    Б.Жаргалсайхан:Зунжин хөдөө яваад, намар бөөн хурал хийдэг амьдралын энэ хэмнэлээ өөрчлөх цаг боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болж байна. Зөвлөлдөх уулзалтад оролцсон аж ахуйн нэгжийн төлөөллүүд үг хэлж, санал бодлоо солилцлоо. Энэ үеэр “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан “Архины онцгой албан татвар ХБНГУ-д л гэхэд манайхаас хэд дахин их. Хотод ч, хөдөөд ч согтуу хүмүүс. Уулын аман дахь …

  • 13 September

    Х.Нямбаатар: Ч. Лодойсамбуу өөрөө хүсвэл Боксын холбооны Ерөнхийлөгч болгоход бэлэн байна

    Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар өнөөдөр /2021.09.13/ Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатартай холбоотой асуудалд тайлбар хийлээ. Тэрбээр “Есдүгээр сарын 5-ны өдөр Монголын боксын холбооны бага хурал хуралдсан. Энэ хурлаар намайг Ерөнхийлөгчөөр томилсон. Ингээд 18:00 цагт хурал дуусаж, “Элит” төв дээр 130 хүн хоол идээд л тарцгаасан. Ердөө л ийм үйл явдал болсон. Харин шөнийн 02:30 …

  • 13 September

    “Эрхэт Монгол” групп, “Grand Marshal luxury villas” төсөл шилдгийн шилдгээр шалгарлаа

    Барилгын салбарын хамгийн том үзэсгэлэн, яармаг болох “Барилга экспо-2021” үзэсгэлэн өнгөрсөн пүрэв /2021.09.09/ гарагт “Мишээл экспо” төвд нээлтээ хийсэн. Тэгвэл дөрвөн өдөр үргэлжилсэн энэхүү үзэсгэлэн өчигдөр /2021.09.12/ салбарын шилдгүүдээ тодруулан, хаалтаа хийлээ.  Энэ удаагийн “Барилга экспо-2021” үзэсгэлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, орон сууц, хаусны 30 гаруй төсөл оролцож, барилгын салбарын шинэ, шилдэг бүтээн байгуулалтууд, барилгын материал, ханган нийлүүлэгчийн орчин үеийн технологиудтай …

  • 13 September

    Жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдэд томуугийн эсрэг вакцин хийж эхэллээ

    Улирлын томуугийн эсрэг вакцинаар жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдийг дархлаажуулах аян өнөөдрөөс эхэлж байна. “Томуугаас сэргийлье” уриатай энэхүү аян есдүгээр сарын 13-22-ны өдөр хүртэл 10 хоног үргэлжилнэ. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдэд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн, БНСУ-д үйлдвэрлэсэн “GCFLU” гурван цэнт вакцин хийх юм. Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгээс тусад нь, дүүргүүд зохион байгуулна. Заавал хийх …

  • 13 September

    Т.Баярхүү:Халдварын тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед хурим найр, баяр ёслол тэмдэглэхгүй байх шаардлагатай байна

    Улсын онцгой комисс хуралдаж, “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын талаар холбогдох албаныхнаас мэдээлэл сонслоо. УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Цар тахалтай зэрэгцэн амьдрах шаардлага дэлхийн улс орнуудад бий болж байна. Хөл хорио гарц биш. Төрөөс нийт иргэдийнхээ 70 хувийг вакцинжуулсан. Ийм үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь маш чухал. Гэтэл хариуцлагын гэрээ хийсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын …

  • 13 September

    55 настай Хүүхдийн паркт дижитал ертөнц “амилна”

    Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу та бидний нэрлэж заншсан “Хүүхдийн парк” -т дижитал ертөнц  тун удахгүй “амилах” гэж байна. Тэртээ 1966 онд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор нээгдэж байсан Хүүхдийн парк өнөөдрийг хүртэлх хугацаанд хоёроос гурван удаа л шинэчлэл хийж байжээ. Тодруулбал, Хүүхдийн парк нь анх 1966 онд 37 га талбайд 6000 мод бут, 60 гаруй мянган …

  • 10 September

    Гадаадад зорчих иргэд PCR шинжилгээг нислэгийн өмнөх өдрийн 09:00-11:00 цагийн хооронд өгнө

    Гадаад улс руу зорчиж байгаа 2-оос дээш насны бүх хүн очиж буй улсын хилийн албаны шаардлагын дагуу тухайн оронд буух хугацаанаасаа 24-48 цагийн дотор COVID-19 илрүүлэх PCR (ПГУ) шинжилгээг шаардлага хангасан лабораториудад өгөхийг шаардаж байгаа талаар өнөөдөр /2021.09.10/-ийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаар мэдээлсэн. Тэгвэл гадаад улс орон руу зорчих иргэд нислэгийн өмнөх өдрийн 09:00-11:00 цагийн хооронд Халдварт өвчин судлалын үндэсний …

  • 10 September

    Д.Баярсайхан: Криптовалют, койн төлбөрийн болоод хуулиар зөвшөөрөгдсөн хөрөнгө оруулалтын хэрэгсэл биш

    Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханаас олон нийтийн анхаарлын төвд байгаа виртуал хөрөнгө буюу койн, токений талаар цөөн асуултад хариулт авлаа.   -Сүүлийн үед криптовалют болон олон төрлийн койн хүмүүсийн анхаарлыг маш ихээр татаж, түүнийг дагаад иргэд хөрөнгө оруулалт хийх нь ихэссэн.  Энэ тал дээр Санхүүгийн зохицуулах хороо ямар байр суурьтай байгаа вэ? -Олон улсын санхүүгийн зах зээл дээр ихээхэн яригдаж, ашиглагдах …

  • 10 September

    Б.Намуун: Оюутнууд нийтийн тээврээр зорчдог картаа гээсэн, гэмтээсэн бол нөхөн олгож байна

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид 19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Тус дугаарт залгаж байгаа иргэдийн дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 22 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.38 минут байна. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” …

  • 10 September

    “Өнтэй өвөлжье” өдөрлөг маргааш эхэлнэ

    “Өнтэй өвөлжье” өдөрлөг энэ амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 11, 12-нд Сүхбаатарын талбайд болно. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулах, байгальд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай шинэлэг дэвшилтэт техник, технологи, бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгч аж ахуйн нэгж байгууллагууд бүтээгдэхүүнээ олон …

  • 10 September

    Улаанбаатар хотод өдөртөө 20-22 хэм дулаан байна

    Малчид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна. 2021 оны 09 сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч …

  • 9 September

    М.Нямсүрэн: Цар тахлын улмаас цахим сургалтад шилжсэн 130 цэцэрлэг, 41 сургууль байна

    “Байцаагчийн нэг өдөр” булангийн энэ удаагийн зочноор МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн оролцож байна. -Мэргэжлийн хяналтын байгууллагаас хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбогдуулан хяналт шалгалт хийж байгаа. Шалгалтын явц, үр дүн ямар байна? -МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгах урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Эхний шатны буюу сургалтын …

  • 9 September

    Л.Чой-Иш: “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 16-23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

    ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Ишээс “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний талаар тодрууллаа. -Уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ болох гэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? -2006 оноос хойш жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ болох гэж байна. Энэ жилийн хувьд хүнс, …

  • 9 September

    Зам, тээврийн салбар боловсон хүчнээ ахлах ангиас нь бэлдэж байна

    Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж, салбарын боловсон хүчнийг бэлтгэх тал дээр анхаарч ажиллаж байна. Үүний нэг нь гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын зарим сургуулийг түшиглэн зам, тээврийн салбарын боловсон хүчнийг бага, дунд, ахлах ангиас нь бэлтгэх, гүнзгийрүүлсэн сургалттай анги нээх, ахлах, лицей сургууль байгуулах зэрэг ажлын хүрээнд “УБТЗ” ХНН-ээс төмөр замын …

  • 9 September

    Ургац хураалтад хүнсний дэмжлэг авдаг иргэдийг хамруулна

    Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, ургац хураалтад оюутан, залуучууд, ажил хайгч болон хүнсний дэмжлэг авдаг хөдөлмөрийн насны иргэдийг хамруулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Энэ дагуу Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар орон нутагт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа ажил олгогчийн судалгааг гаргалаа. Судалгаанд Төв, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ зэрэг аймгууд хамрагдаж, зарим аймаг …