Нийгэм

September, 2021

  • 8 September

    DIGITAL NATION – 2021 | 5G технологи бидний амьдралыг хэрхэн өөрчлөх вэ?

    Ном, кино, урлагийн бүтээлүүдэд л дүрслэгддэг асан нисдэг машин, хүншүүлсэн робот, ухаалаг хот тэргүүтэй ирээдүйн тухай төсөөлөл биежиж эхэллээ. Ердөө хүн төрөлхтний уран сэтгэмж төдий байсан зүйлс удахгүй бидний амьдралын нэг хэсэг болох нь. Харин үүний гол түлхүүр нь өдгөө яригдаж буй 5G технологи юм. Тэгвэл ирэх жилүүдэд 5G-д суурилсан бидний амьдрал ямар байх вэ? Аж үйлдвэрийн 4-р хувьсгал хэмээн …

  • 8 September

    Д.Хонгор: Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод 3-4 баллын хүчтэй мэдрэгдсэн

    Есдүгээр сарын 8-ны 00:50 цагт Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн Харанхуй гэх газар таван магнитудын хүчтэй газар хөдөллөө. Байршлыг тодруулбал, Улаанбаатар хотоос баруун хойш 124 км-т, Төв аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т, Жаргалант сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-ийн байршилд газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод 3-4 баллын хүчтэй мэдрэгдсэн бөгөөд одоогийн байдлаар нийслэлд газар …

  • 8 September

    Төв аймгийн Жаргалант сумаас 18 км-ийн зайд 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

    Төв аймгийн  Жаргалант сумын Баянбулаг багийн “Харанхуй” гэдэг газар /Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 124 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т, Ө-48°38”24”, У-106°03”36”/ 09.08-ны өдрийн 00:50 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган аймгийн Баяннуур, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн сум, Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум, Сэлэнгэ …

  • 7 September

    Иог хийх нь сэтгэцийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг үү?

    Саяхныг хүртэл эрдэмтэд хүний тархи насанд хүрсэн үеэс эхлэн өөрчлөгддөггүй ба нас ахихын хэрээр тархины ажиллагаа мууддаг гэж боддог байсан. Гэвч сүүлийн үед гарч буй шинжлэх ухааны олон судалгаагаар дасгал хөдөлгөөн нь булчинд нөлөөлдгийн адилаар тархины эдэд сайнаар нөлөөлдөг гэдгийг олж мэдээд байна. Тархинд ойролцоогоор 100 тэрбум нейрон хэмээх тархины эс байдаг ба шинэ туршлага, шинэ зүйл үзэж харах үед …

  • 7 September

    “Digital Nation 2021” бол цахим үндэстэн болж дэлхийд өрсөлдөх талбар

    Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT EXPO” энэ жилээс эхлэн цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжиж, “Digital Nation-2021” нэр дор энэ сарын 17-19-ний хооронд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдана. Тус арга хэмжээний талаар өнөөдөр /2021.09.07/ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Юнител группийн Гүйцэтгэх захирал Д.Энхбат, Мобиком корпорацын Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал Б.Баярмаа, Ард …

  • 7 September

    Есдүгээр сарын 11, 12-нд “Өнтэй өвөлжье” өдөрлөг болно

    Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 10 мянган өрхөд сайжруулсан түлшний талаарх судалгаа явуулахад эерэг сэтгэгдэлтэй иргэдийн тоо 2019 оноос 44 хувиар өссөн дүн гарчээ. Иргэд сайжруулсан түлшийг сайн шийдэл гэсэн үнэлгээ өгч, нүүрс түлснээс сайжруулсан түлш түлэх нь илүү гэж үзсэн байна. Өнгөрсөн онд цар тахлын дэгдэлтээс үүдэн 75 хувиар хөнгөлсөн сайжруулсан шахмал түлшний үнийг энэ жил мөн 50 хувиар хөнгөлж, …

  • 7 September

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн инженерүүд “Олон Улсын Цэцэрлэгт” хүрээлэн байгуулах төсөлд хамтран ажиллана

    Баянзүрх дүүргээс 2021 оныг “Дэмжих жил” болгон зарласан. Дэмжих жилийн хүрээнд дүүргийн хэмжээнд томоохон ажлууд хийгдэж байна. Тухайлбал “Хоггүй бол ГОЁ”, “Сайхан цагийн төлөө хамтдаа”, “Иргэдээ дэмжье”, “Би хариуцлагатай иргэн”, “Газар чөлөөлөлт” гэх мэт иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг хангахаар тодорхой ажлуудыг хийж байна. Үүний хажуугаар та бидний сайн мэдэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй дүйцэхүйц томоохон цэцэрлэгт хүрээлэн буюу “International Garden …

  • 7 September

    Дайчлагдан ажилласан резидент эмч нарт шагнал гардууллаа

    2020 оны 3 сард Коронавируст халдвар /КОВИД -19/ анх гарсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл резидент эмч нар суралцах хугацаандаа ковидын эсрэг нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан хариу арга, хэмжээ, тусламж, үйлчилгээ, тусгаарлан ажиглах байранд дайчлагдаж байна. 2021 оны эхний 7 сарын байдлаар 5521 резидент эмч дайчлагдсан байна.  Дайчлагдан ажилласан, ковидын халдвар авсан, улаан бүсэд ажилласан резидент эмч нарт ЭМС-ын тушаалаар нийт 550 сая төгрөгийн мөнгөн урамшуулал, хоолны …

  • 7 September

    О.Гэрэлт-од: Залуучууд ямар ч тохиолдолд мөнхийн сэтгэгч, тэмүүлэгч байх ёстой

    Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиож буй. Энэхүү ойд зориулан зохиолч, сэтгүүлч Д.Дамдинжавын “Зуун настай залуу” ном хэвлэгдэн гарч, тун удахгүй уншигчдын гарт очих гэж байна. Ингээд энэхүү номноос Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын ярилцлагыг хүргэж байна. -Монголын залуучуудын холбоо ирээдүйд яг ямар чиглэлд үйл хэргээ чиглүүлэхээр төлөвлөж байна вэ? -Манай байгууллага Монголын хувьсгалт залуучуудын …

  • 7 September

    Ховд голд урсаж байсан автомашинтай таван иргэнийг аврагчид эсэн мэнд гаргажээ

    Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Баянзүрх” 5 дугаар багийн “Бор бургас” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 95 км, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ “Мухарын ам” гэдэг газраас Цэнгэл сумын төв рүү зорчиж явсан 5 зорчигчтой “УАЗ-469” маркийн тээврийн хэрэгсэл “Ховд голын усанд осолдсон байна” гэсэн дуудлага Онцгой байдлын газарт энэ сарын 05-нд ирсэн. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал …

  • 7 September

    СЕХ:Найман нам, хоёр эвсэл, хоёр бие даагч нөхөн сонгуульд оролцохоор баримт бичгээ хүргүүлээд байна

    Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг 2021 оны 9 дүгээр сарын 06-нд /18:00 цагийн байдлаар/ хүлээн авлаа. Энэ удаагийн сонгуульд оролцохоор Үнэн ба Зөв нам, Монгол ардын нам, Ардчилсан нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, “Зөв хүн-Электорат” эвсэл, Дэлхийн монголчууд нам, Иргэний …

  • 6 September

    Налайх дүүргийн 274 дүгээр цэцэрлэг ашиглалтад орлоо

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тэргүүтэй албаны төлөөлөгчид Налайх, Багахангай дүүргийн боловсролын салбарын ажилтан, алба хаагчидтай уулзаж байна. Налайх дүүрэгт ерөнхий боловсролын хамран сургалт 98 хувьтай байгаа бөгөөд энэ хичээлийн жилд улсын төсвөөр 274 дүгээр цэцэрлэг ашиглалтад орсноор сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 70 хувьд хүрчээ. Налайх дүүргийн нэгдүгээр хороонд улсын төсвийн …

  • 6 September

    “Women in Digital Nation” хэлэлцүүлэг болно

    Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT EXPO” нь энэ жилээс цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ “Digital Nation -2021” болон өргөжиж, энэ сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээний хүрээнд мэдээллийн технологийн салбар дахь олон улсын эмэгтэйчүүдийн “Women in ICT FORUM” болон дотоодын эмэгтэйчүүдийн  “Women in Digital Nation” хэлэлцүүлэг тус, тус зохион байгуулагдах аж. Тодруулбал, мэдээллийн …

  • 6 September

    Үндэсний хэмжээний хоёр дахь том цэцэрлэгт хүрээлэн Баянзүрх дүүрэгт байгуулагдана

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хороонд байгуулах Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг дэмжлээ. Нийслэлчүүдийн хэрэгцээ шаардлага, ая тухтай орчинд амарч зугаалах, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Олон Улсын цэцэрлэгт хүрээлэн ” байгуулах төслийг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Уг цэцэрлэгт хүрээлэн нь 300 га талбайг хамрах бөгөөд усан оргилуур, цөөрөм, амрах сандал, хүүхдийн тоглоомын …

  • 6 September

    Соёлын яам:Соёлын аялал жуулчлалд хэрэгцээтэй жишиг хөтөлбөр боловсруулна

    Соёлын сайд Ч.Номин “Монгол нүүдэлчин” жуулчны баазын үйл ажиллагаатай танилцаж, аялал жуулчлалын бизнес эрхлэгчидтэй нүүдлийн соёл зан заншил дээр тулгуурласан соёлын аялал жуулчлалд хэрэгцээтэй хөтөлбөр загварчлалыг гаргахаар ярилцлаа. Монголбанк, Нийслэлийн аялал жуулчлалын газрын хийсэн судалгаагаар Монгол Улсад ирж буй жуулчдын ихэнх нь Монголын уламжлалт зан заншил, соёл, байгальд татагдан ирдэг бөгөөд соёлын аялал жуулчлалын нэгдсэн бодлогогүйн улмаас жуулчны баазууд өөр, …