Энхтайваны гүүрнээс үсрэх гэж байсан 18 настай иргэнийг ОБЕГ-ын алба хаагчид аюулгүй болгон буулгаж, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгчээ. Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрэн дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага есдүгээр сарын 24-ний 03:53 цагт онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан …
Нийгэм
September, 2021
-
24 September
Эмнэлэг болон тусгаарлан ажиглах 420 байранд 26,774 иргэн байна
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар эмнэлэг болон тусгаарлан ажиглах 420 байранд 26,774 иргэн байна. Үүнээс 1,271 нь жирэмсэн, 3,259 нь хүүхэд байна. Нийслэлд 14 тусгаарлах байранд 274, эмнэлгийн 44 байршилд 6,666 иргэн байна. Түүнчлэн 2021 оны 9 дугаар сарын 23-ны өдөр эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 3117 иргэн нэмэгдэж, 2633 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 29 иргэн шилжин эмчлүүлж байна. Тусгаарлан ажиглах …
-
24 September
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан байна
Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2021 оны 09 сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 …
-
23 September
“Скайтел” групп “Токио-2020” олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн Б.Болортуяад хүндэтгэл үзүүлэв
“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн 53 кг-д хүрэл медаль хүртсэн Б.Болортуяа, дасгалжуулагч Т.Сүхбаатар нарыг “Скайтел” группийн төлөөлөл болон Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшиг нар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр тамирчин Б.Болортуяад 25 сая төгрөг, Монголдоо үйлчилгээний алтан дугаар, дасгалжуулагч Т.Сүхбаатарт таван сая төгрөг, мөн Монголдоо үйлчилгээний алтан дугаар, 20 сая …
-
23 September
Сергей Диордица:Нас баралтаас сэргийлэхийн тулд тусгаарлан эмчлэх байруудыг нэмэгдүүлэх шаардлагатай
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордицаг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газрын Коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг олон улстай харьцуулсан судалгааны дүгнэлтийн талаар болон цаашдын хамтын ажиллагааны асуудлаар талууд харилцан санал солилцлоо. Дэлхийн олон улс коронавирусийн цар тахлын үед бүх нийтийн хатуу хөл хорио тогтоох бус, төр засаг, аж …
-
23 September
“Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллана
“Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд: Хүний эрхийн мэдлэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн үр нөлөөллийг бэхжүүлэх чиглэлээр мэдээлэл солилцохУул уурхайн ажилтнуудад гэр бүлийн харилцаа, хандлагыг бэхжүүлэх тогтвортой харилцааг хадгалахад …
-
23 September
ИМАРТ компани Э.Содномпилжээг 50 сая төгрөгөөр урамшуулав
Имарт Хайпермаркетын удирдлагууд болон Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гишүүн Б.Баттүшиг нар “Токио-2020” зуны паралимпын XVI наадмын Пауэрлифтингийн тэмцээний 107 кг-ын жинд бяр чадлаа сорьж, алтан медаль хүртсэн тамирчин Э.Содномпилжээ, дасгалжуулагч багш Д.Баттулга нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Имартын зүгээс паралимпын аварга Э.Содномпилжээд 50 сая төгрөг, дасгалжуулагч багш Д.Баттулгад 10 сая төгрөгийн урамшуулал …
-
23 September
Их монгол улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбох авто замын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 11, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүргийг холбогдох албаныханд өгсөн. Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсгэх шалтгаан болдог байна. Хотын даргын өгсөн үүргийн дагуу “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоноос баруун тийш авто зам барих ажлын гүйцэтгэгчээр “Даймонд рөүд” ХХК шалгарсан юм. Наймдугаар сарын 15-наас эхэлсэн …
-
23 September
Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Нийслэлийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа. Энэ үеэр Хотын дарга “Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу тогтоолын төслийг хууль, дүрмийн хүрээнд боловсруулан, өргөн мэдүүлж байна. Үүнд Нийслэлийн 2020 оны шуудын төсвийн гүйцэтгэлийг …
-
23 September
Баянхонгор аймагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 23-ны 08:03 цагт газар хөдөллөө. Тодруулбал, газрын гадаргаас 10 километрийн гүнд газар хөдлөлт болсон бөгөөд хүч нь 5.6 магнитуд байжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Баянлиг, Баянговь сумдад болон Баянхонгор аймгийн нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт мэдрэгдсэн. Учирсан хохиролгүй гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. кредит срочно на карту без отказа …
-
23 September
Ж.Уранцэцэг: Ажлын хэсгээс олны анхаарлыг татсан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан 24 хэргийг шүүхэд шилжүүлээд байна
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэхээр УЕПГ-т ажлын хэсэг байгуулсан билээ. Уг ажлын хэсэг хэрхэн ажиллаж байгаа талаар УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Ж.Уранцэцэгээс тодрууллаа. Юуны түрүүнд Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулсан ажлын хэсэг хэчнээн хэрэг хянаж шийдвэрлэлүүд байна вэ? Монгол Улсын Ерөнхий прокурор энэ оны гуравдугаар сарын …
-
23 September
Автобусны буудлуудад хөөстэй цэвэрлэгээ, ариутгал хийж байна
“Ковид-19” халдварын цар тахалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбайд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийх үүргийг холбогдох албаныханд өгсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас автобусны буудлуудад хөөстэй угаалга, цэвэрлэгээ хийж байна. Халдварын тархалт нэмэгдэх үеэр буюу дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын 30-ныг хүртэл хийсэн автобусны буудлын хөөстэй угаалга, ариутгалын ажил энэ сарын 1-нээс дахин эхэлсэн юм. …
-
23 September
Баянгол дүүрэг ЭЕШ-д 800 оноо авсан 12 сурагч, бэлтгэсэн 12 багш тус бүрт НЭГ сая төгрөгийн батламжийг гардууллаа
БГД-ийн Засаг даргын 2021 оны А/33 дугаар захирамж болон “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд элсэлтийн ерөнхий шалгалт/ЭЕШ/-ын дундаж оноог ахиулах, багшийн мэдлэг, мэргэшил, ур чадварыг нэмэх, сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд “Элсэлтийн ерөнхий шалгалт-2021” болзолт уралдааныг зарлаж, 800 оноо авсан төгсөгч болон түүнийг бэлтгэсэн багш нарт тус бүр 1.000.000 төгрөг олгохоор болсон. Тэгвэл БГД-т 2020-2021 оны хичээлийн жилд нийт 2574 …
-
23 September
ХЭҮК:Хүний эрхийг хамгаалах үүргээ биелүүлээгүй Засаг дарга нарт хариуцлага тооцох санал хүргүүллээ
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд хяналт тавих чиг үүргийн хүрээнд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг хангах талаар аймгуудын Засаг дарга нарт хүргүүлсэн. Комиссын гишүүний Зөвлөмжийн дагуу тодорхой арга хэмжээ авч, биелэлтийг хангуулаагүй Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарт …
-
23 September
ТЦА: Аравдугаар сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй
Тулгар төрийн байгуулагдсаны 2230, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ батлан гаргасан. Хууль 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн билээ. Уг хуульд зааснаар 2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс 2021 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл