“Токио-2020” олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад олимпын медальтны энгэрийн тэмдгийг нь гардуулан өгч, МҮОХ-ны дээд шагналаар шагнаж урамшуулах ёслол өнөөдөр /2021.08.26/ Olympic house-д боллоо. Энэхүү ёслолд олимпын хүрэл медальт М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа болон МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга, “Бээжин-2008” олимпын наадмын аварга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд биечлэн оролцсон бол МҮОХ-ны …
Нийгэм
August, 2021
-
26 August
Соёлын яам:Соёлын дурсгалыг Турк улс руу гаргахгүй
Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг Турк улс руу гаргаж, оронд нь бетон цутгамал хуулбар хөшөө тавих гэж байна гэх худал мэдээлэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд тархлаа. Зурагт харагдаж байгаа үл хөдлөх дурсгал нь Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн нутагт байрладаг Шивээт улааны хөшөөт цогцолбор дурсгал бөгөөд Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн …
-
26 August
Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулах, цөмийн оношилгоо, эмчилгээний төв ашиглалтанд орлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вакцин, биобэлдмэлийн төв агуулахтай эхлээд танилцсан юм. Монгол Улсын хувьд зөвхөн товлолын болон халдварт өвчний фондын вакциныг хадгалах тооцооллоор баригдсан нийт 600 мянган хүн тун вакциныг нөөцлөх багтаамжтай агуулахтай …
-
26 August
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай байна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал үргэлжилж байна. Хурлаар Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай А/382 дугаар захирамжийн хэрэгжилт, явцын тайланг танилцууллаа. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор Хотын дарга мэргэжлийн байгууллагуудад 22 чиглэлийн үүрэг, даалгавар өгсөн. Энэ хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 998 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс наймдугаар сарын 19-ний байдлаар 80.1 …
-
26 August
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг цахимжуулна
НЗДТГ-аас iUB буюу “Инновацлаг Улаанбаатар” аян хэрэгжүүлж байна. Нийслэлийн есөн дүүргийн ЗДТГ аянд нэгджээ. Өчигдөр нийслэлийн есөн дүүргийг төлөөлж, 27 албан хаагч Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар зохион байгуулсан хуралд оролцсон юм. Тус газрын дарга Л.Тулгабаатар энэ үеэр iUB аяны үйл ажиллагааны чиглэл, хэрэгжилтийн тухай танилцуулж, албан хаагчдыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангалаа. Хуралд дүүргүүдийн Засаг даргын орлогч, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга …
-
26 August
Төрийн өмчийн сургуулийн сургалтын төлбөр, дотуур байрын төлбөр нэмэгдэхгүй
Боловсрол,шинжлэх ухааны яам болон харьяа байгууллагын удирдлагууд өнөөдөр их, дээд сургууль, коллежийн хичээлийн бэлтгэлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Иргэд, олон нийтийн хамгийн ихээр асууж буй ЭЕШ, хуваарь сонголт, боловсролын зээлийн сангаар олгогддог зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж, сургалтын төлбөрийн асуудлаар дараах мэдээллийг өглөө. Ковидын улмаас ЭЕШ өгөөгүй 170 шалгуулагч байна ЭЕШ-д 40420 бүртгүүлэгч бүртгүүлснээс коронавируст халдвараар өвчилсний улмаас шалгалтад ороогүй 170 шалгуулагч …
-
26 August
Коронавируст халдварын улмаас ЭЕШ-д оролцоогүй 170 шалгуулагч байна
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөгчид хамтран “Их, дээд сургууль, коллежийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл”-тэй холбоотой мэдээлэл хийлээ. ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ 2021 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан. Шалгалтад 40420 шалгуулагч бүртгүүлсний 36783 нь шалгалтад оролцсон бол /нийслэлд 94, орон нутагт 76/ нь коронавируст халдвараар өвчилсний улмаас шалгалтад ороогүй байна. Эдгээр …
-
26 August
Б.Лхагвасүрэн: Иргэд криптовалют, койнуудад оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эсвэл мөнгө угаалт, залилангийн гэмт хэргийн хохирогч болох өндөр эрсдэлтэй
Монголбанкны Ерөнхийлѳгч Б.Лхагвасүрэнгээс сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа криптовалют, койнуудын талаар товч тодруулга авлаа. -Криптовалют болон олон төрлийн койнууд нийгмийн цахим сүлжээнд их яригдах боллоо. Энэ талаар Монголбанк ямар байр суурьтай байна вэ? -Монголбанк үүн дээр маш тодорхой байр суурьтай байгаа. Kриптовалют, койнууд нь мөнгө биш, албан ёсны тѳлбѳрийн хэрэгсэл бишээс гадна иргэд оруулсан мөнгөө бүгдийг нь алдах …
-
26 August
Улаанбаатар хотын замын түгжрэлийг хэрхэн бууруулах вэ
“Ийгл” телевизийн “Улаанбаатар хотын замын түгжрэлийг хэрхэн бууруулах вэ” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ч.Батзориг, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга Б.Батболд нар оролцсон. Тэд Улаанбаатар хотын замын түгжрэл, түүнийг бий болгож буй хүчин …
-
26 August
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХӨСҮТ-д ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХӨСҮТ, Улсын II төв эмнэлэгт ажиллана. Энэ үеэр Засгийн газрын тэргүүн НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр баригдаж, шинээр ашиглалтад орж буй Вакцин биобэлдмэлийн үндэсний төв агуулахын шинэ барилгын үйл ажиллагаатай танилцах юм. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вакцин биобэлдмэлийн төв агуулах өмнө нь зөвхөн товлолын болон халдварт өвчний фондын вакциныг …
-
26 August
“АстраЗенека” вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд гурав дахь тун хийж эхэллээ
Эрүүл мэндийн сайдын тушаалаар хариу арга хэмжээний буюу онцгой, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад “АстраЗенека” вакцины гурав дахь тунг хийж эхэлсэн. Тэгвэл өчигдрөөс “АстраЗенека” вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан иргэдэд гурав дахь тунг хийж эхлээд байна. Иргэдэд сайн дурын үндсэн дээр энэхүү гурав дахь тунг хийх бөгөөд наймдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх юм. Нэмэлт тун хийлгэхийг хүссэн иргэн өөрт ойр …
-
26 August
Ажлын байрыг дэмжих зээлийг 23,936 иргэн, ААН-д олгоод байна
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжих зээлд наймдугаар сарын 23-ны байдлаар 1,811.9 тэрбум төгрөгийг 23,936 (5,205 ААН, 18731 иргэн) зээлдэгчид олгожээ. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 33.4 сая төгрөг байгаа бол ААН-үүдийнх 227.8 сая төгрөг байна. Зээлийн батлан даалтын сангаас нийт 193 зээлдэгчийн 53,335.2 сая төгрөгийг батлан даажээ. Монголбанкнаас хоёр жил …
-
26 August
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар коронавируст халдвар цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа. Үүнтэй холбоотойгоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг олон улсын агаарын …
-
25 August
Д.Энхтуяа: Дөрвөн улирлын хүлэмж байгуулж, 500 гаруй ажлын байр бий болгоно
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Энхтуяа сонгогдсон тойрог болох Баянгол дүүргийнхээ 15, 19 дүгээр хороонд ажиллалаа. Баянгол дүүрэгт 1990 оноос өмнө барьж, ашиглалтад оруулсан нийтийн зориулалттай 60 гаруй барилга бий. Үүний улмаас дулаан алдах, дээврийн ус айл өрхүүд рүү урсах гээд оршин суугчдад бэрхшээл олон тулгардаг аж. Дээрх хоёр хороонд мөн ийм асуудал тулгамдаж буйг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон хороодын Засаг дарга …
-
25 August
У.Хүрэлсүх: МҮЭХ-г бүх талаар дэмжиж ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. МҮЭХ-ны төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. МҮЭХ-той хөдөлмөрчин хүний эрх ашгийг хамгаалах, цалин хөлс, нийгмийн асуудалд нь анхаарах, үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хамтарч ажиллахаа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэв. 1999 оноос хойш өөрчлөгдөөгүй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл