Нийгэм

April, 2021

  • 28 April

    Б.Ууганбаярт “Бригадын Генерал” цол хүртээх зарлиг гаргалаа

    Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргасан. Зарлигийн дагуу цэргийн дээд цол гардуулах ёслолын үйл ажиллагааг цар тахлын нөхцөл байдлын улмаас түр хойшлуулсан болно. Өнөөдөр тохиож буй Монгол Улсад генерал цол олгож эхэлсний …

  • 28 April

    МСНЭ-ээс цаг үеийн асуудлаар МЭДЭГДЭЛ гаргалаа

    Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг хайх, хүлээн авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг иргэн бүрт олгосон. Гэтэл төр засгийн зүгээс цар тахлын үеийн түр хууль, дагалдах журам зэргийг гаргаж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхний мэргэжлийн үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөл, хараат бус чөлөөт хэвлэл оршин тогтнох бололцоог улам бүр хумьсаар байгаад харамсаж …

  • 28 April

    Монгол Улсад генерал цол бий болсны 77 жилийн ойн өдөр тохиож байна

    БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг  “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 77 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Онцгой байдлын байгууллагаас хурандаа генерал С.Равдан, хошууч генерал Ч.Мижид, хошууч генерал Э.Цэрэндорж, хошууч генерал Д.Лхагвасүрэн, дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл, …

  • 28 April

    Нийслэлийн 18 ба түүнээс дээш насны бүх иргэнийг өнөөдрөөс дархлаажуулж эхэлнэ

    Засгийн газрын дөрөввдүгээр сарын 28-ны хуралдаанаар Коронавируст цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар танилцуулав. 2021 оны дөрөввдүгээр сарын 27-ны 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 744,564 хүн (зорилтот бүлгийн 36 хувь) вакцины нэгдүгээр, 262,466 хүн хоёрдугаар тунд хамрагдаад байна. Нийслэлд 592,362 хүн нэгдүгээр тунд, 253,321 …

  • 28 April

    Вакцинжуулалт 18-аас дээш насныханд нээлттэй боллоо

    Улаанбаатар хотод коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг суурин 120 цэг, мөн явуулын автобусаар хийж буй. Өчигдрийн байдлаар давтан тун хийлгэх болон 45-аас дээш насны иргэдийг вакцинд хамруулж байсан бол өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас 18-аас дээш насны иргэдийг ВероЦелл вакцины эхний тунд хамруулахаар боллоо. Мөн давтан тун хийлгэх иргэд ч хуваарийн дагуу вакциндаа хамрагдана. АстраЗенека болон ВероЦелл вакцины II тун хийлгэх …

  • 27 April

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 155 иргэн эх орондоо ирнэ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:40 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 155 иргэн ирэх бөгөөд иргэдийг “Ибис”, “Новотел”, “Тэмүүжин”, “Ти Жи Эс”, “Монголика”, “White house” зочид буудалд тусгаарлана. Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлан ажиглах байранд 7 хоног гэртээ тусгаарлагдана. Мөн вакцины 1,2 тун буюу бүрэн тундаа хамрагдаад 14 хоног …

  • 27 April

    0-18 насны 6161 хүүхэд “ковид-19” халдвараар өвчилжээ

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар мэдээллийг сонслоо. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол …

  • 27 April

    АН-ын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг бүртгэхээс Дээд шүүх татгалзав

    Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д заасны дагуу зарим намуудын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улс …

  • 27 April

    Ж.Дамдинцэрэн: Соёл, урлагийн салбарыг менежментийн эргэлтэд оруулах хэрэгтэй

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед соёл, урлагийн салбар зогсонги байдалд орсон. Нийслэлийн Соёл, урлагийн газраас ямар бодлого баримтлан ажиллаж байгаа талаар тус газрын дарга Ж.Дамдинцэрэнтэй ярилцлаа.   -Нийслэлийн Соёл урлагийн газар бүх нийтийн бэлэн байдлын үед хэрхэн ажиллаж байна вэ? -Төрийн байгууллагуудын ажилчдын 10 хувь нь албан байгууллага дээрээ, 90 хувь нь цахимаар ажиллаж байгаа. Хэдийгээр төрийн алба …

  • 27 April

    Орхон аймагт сайн дурын шинжилгээ авах цэгүүд ажиллаж эхэллээ

    Эрүүл мэндийн газар нь иргэдийн сайн дураараа шинжилгээнд хамрагдах хүсэлтийг хүлээн авч аймгийн Шуурхай штабт танилцуулан хэлэлцүүлж сайн дурын шинжилгээ авах 4 цэгийг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн зохион байгуулан ажиллуулж эхэллээ. Өнөөдрийн байдлаар тус 4 цэгээр 153 иргэнийг сайн дурын шинжилгээнд хамруулахадхалдвар бүртгэгдээгүй байна. Мөн Шуурхай хариу арга хэмжээний багууд болон иргэдийг шинжилгээнд хамрагдах үеийн эрсдэлээс …

  • 27 April

    Б.Одонтунгалаг: Дэлхий нийтээрээ санхүүгийн боловсролд анхаарч байна

    Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай санхүүгийн боловсролын Олон Улсын арга хэмжээний талаар ярилцлаа. Юуны өмнө иргэдийн санхүүгийн боловсролын асуудлаар яриагаа эхлэе. Яагаад санхүүгийн боловсролд анхаарч байгаа болон хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө үү. Аливаа улс орны санхүү, эдийн засгийн тогтвортой байдалд иргэдийн санхүүгийн боловсрол чухал нөлөөтэй байдгийг дэлхий нийтээрээ анхаарч байна. 2000 оны дундаас эхлэн Олон Улсын  байгууллагууд …

  • 27 April

    Орхон аймагт өдөрт 800-1000 хүнд PCR шинжилгээ хийх боломжтой боллоо

    Орхон аймаг Вируслогийн лабораторийнхоо хүчин чадлыг нэмэгдүүлж Нийгмийн эрүүл мэндийн төвд вируслогийн лабораторийг шинээр байгууллаа. Тус лабораторийн тоног төхөөрөмж, лабораторийн байрны засвар, тохижилтод орон нутгийн төсвөөс 354 сая төгрөгийг шийдвэрлэсэн байна. Ийнхүү аймгийн хэмжээнд өдөрт хийх ПГУ шинжилгээний тоо 4-5 дахин нэмэгдсэн төдийгүй бүс нутгийн түвшинд тандалт судалгаа хийх нөхцөл бололцоог бүрдүүллээ. Аймгийн хэмжээнд коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш 30 хоногийн хугацаанд ПГУ шинжилгээг 8071 хүнд хийж 314 тохиолдол …

  • 27 April

    8,599 зээлдэгчид 596.1 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгогджээ

    Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын мэдээллийг Сангийн яамнаас 7 хоног бүрийн даваа, пүрэв гарагуудад олон нийтэд танилцуулж байгаа билээ. Дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн өссөн дүнгээр: 7290 иргэнд 267,3 тэрбум төгрөг, 1309 аж ахуйн нэгжид 328,8 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих зээл олгогджээ. Олгогдсон зээлийн 2996 нь Улаанбаатарт 5603 нь орон …

  • 27 April

    “Нэхмэлийн шар” байрнуудын дундах газрын эзэмших эрхийг цуцаллаа

    Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг болох “Нутгийн буян”, “Нэхмэлийн шар” байрнуудын дунд буюу дөрвөн талдаа орон сууцны барилгаар хүрээлэгдсэн газар барилга барихаар газар ухсаныг оршин суугчид эсэргүүцэж байсан. Тус 2009 ам метр газрыг “Марта Грийн” ХХК эзэмшдэг бөгөөд орон сууц барихаар төлөвлөж, газраа ухаж эхлээд байсан юм. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаны хүмүүс …

  • 27 April

    Ж.Байгалмаа:Хөл хорионы хугацаа уртсах тусам тохиолдлын тоо багасна

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.27/ мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Хатуу хөл хорионы ач холбогдол нь юу вэ? Хөл хорио тогтоосноор эмнэлгийн тусламжийн хэвийн үйл ажиллагааг хангана. Хариу арга хэмжээний нөөц, чадавхаа тооцож бүрдүүлнэ. Энэ хугацаагаа ашиглаад дараагийн давлагаандаа бэлдэх, хөл хорионы дараа нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг тооцооллоо хийнэ. Дархлаажуулалт эхэлсэн ч …