Нийгэм

May, 2021

  • 1 May

    “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа

    “Шүүдэр продакшн”, “Voo” хамтын бүтээл “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер өнөөдөр /2021.05.01/ цацагдлаа. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хотол цагаан гүнж” романаас сэдэвлэсэн энэ киног тулаант, уран сэтгэмжийн төрлөөр бүтээж байгаа бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сард анхны teaseree дэлгэсэн билээ. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй, өрнө дорнын түүхэнд алдартай алтан ургийн, хүчит Хотулун гүнжийн тухай бүтээлийн гол дүрүүд ийнхүү трэйлерээр тодорч байна. …

April, 2021

  • 30 April

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 1-нд баруун аймгуудын нутгаар, 2-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нийт нутгаар, 4-нд говь, зүүн аймгуудын нутгаар хур тунадас орж, салхины хурд 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Түүнчлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хот хоорондын болон орон нутгийн замд хязгаарлалт тогтоосонтой …

  • 30 April

    Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцсэн цахим жагсаал боллоо

    Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр буюу “Майн-1” угтаж МҮЭ-ийн холбооноос НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН нэмэгдлийг эсэргүүцсэн цахим жагсаалыг өнөөдөр /2021.04.30/ зохион байгууллаа. МҮЭ-ийн холбооны 36 гишүүн байгууллага болох мэргэжлийн 14 салбар, аймаг, нийслэлийн 22 үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид нэгдэж энэхүү цахим жагсаалд оролцлоо. МҮЭ-ийн холбооноос 2019 оноос нийгмийн даатгалын шимтгэлийг жил бүр нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцэн УИХ, Засгийн газарт тухай …

  • 30 April

    Б.Ууганбаяр: 1356 хүнд (covid-19) халдвар илэрч, найман иргэн нас барлаа

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.30/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1356 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 35979 болсон байна. Шинээр илэрсэн 1356 тохиолдлын 1190 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 138, зөөвөрлөгдсөн 28 тохиолдлоос халдвар илэрсэн байна. Зөөвөрлөгдсөн тохиолдлыг танилцуулбал, дөрөвдүгээр …

  • 30 April

    Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр тохиож байна

    Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30 бол “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Олон улсын өдөр”. Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах энэ өдрийг дэлхий дахинд 2001 оноос хойш, харин манай улсад 2006 оноос хойш Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар тэмдэглэж байна. Энэ өдөр хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн нөлөөллийн ажлууд зохион байгуулж, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг …

  • 30 April

    Б.Ууганбат: ПСР шинжилгээний зургаан цэг ажиллаж байна

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултуудад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.   -Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн зөвшөөрөл буюу QR кодыг хэрхэн авах вэ? -QR код бүхий зөвшөөрөл авах хүсэлтээ QR@gov.mn цахим хаягаар илгээнэ. Хүсэлтийн хамт зөвшөөрөл авах үндэслэл, шалтгаан, хөдөлгөөнд оролцох хугацаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар, ажилтан, алба хаагчдын регистрийн дугаарыг …

  • 30 April

    Ирэх сарын 10-ний өдрөөс эхлэн орон нутгийн иргэдийн дархлаажуулалтыг эрчимжүүлнэ

    Улсын Онцгой комиссын ээлжит хурал цахимаар боллоо. Хурлаар коронавирусын халдварын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаарх цаг үеийн мэдээлэл сонсож, дархлаажуулалтын явц, вакцин захиалга, татан авалтын хуваарь, тавдугаар сарын эхний өдрүүдэд гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлуудын талаар тус тус хэлэлцэж, гишүүд санал солилцов. Улсын хэмжээнд зорилтот бүлгийн иргэдийн 40 орчим хувийг дархлаажуулалтад хамруулсан бол ирэх сарын 10-ны өдрөөс …

  • 30 April

    Баянзүрх дүүргийн иргэдийн хүсэн хүлээсэн Улсын эмнэлэг баригдаж эхэлнэ

    Нийслэлийн Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Баянзүрх дүүрэгт 300 ортой нэгдсэн эмнэлэг байгуулахад бодлогын дэмжлэг хүссэн албан хүсэлтээ илэрхийллээ. Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргийн хувьд дэд бүтэц, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хангалттай бус хэвээр байна. Тиймээс ч тус дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд Баянзүрх дүүрэгт зайлшгүй барих шаардлагатай нэгдсэн эмнэлгийг Азийн Хөгжлийн Банкны …

  • 29 April

    Энхтайваны гүүрийг хаахтай холбогдуулан автобусны 13 чиглэлд өөрчлөлт орлоо

    Энхтайваны гүүрний авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 20:00 цагаас тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл хааж хэв гажилтын заадас засварын ажил хийх болсонтой холбогдуулан нийтийн тээврийн 13 чиглэлд өөрчлөлт орлоо. Тодруулбал, дээрх хугацаанд Энхтайваны гүүрээр зорчдог 13 чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийг Олимпийн гүүр, Гэндэнгийн гудамжаар /эсрэг урсгал/ зорчуулахаар хөдөлгөөн зохион байгуулалтыг хийлээ. Уг төлөвлөлт нь автобусны буудлыг орхигдуулж, чирэгдэл үүсгэхгүйгээр төлөвлөсөн …

  • 29 April

    Л.Баттөр:Вакцины хоёрдугаар тунд хамрагдсан 80, нэгдүгээр тунгаа хийлгэсэн 6000 гаруй хүн халдвар авсан

    ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр иргэд вакциндаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайн барих хэрэгтэй гэдгийг зөвлөлөө. Тэрбээр“Иргэд вакциндаа хамрагдсан ч халдвар хамгааллаа сайн барих ёстой хэмээн ДЭМБ-аас байнга анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн 80 гаруй хүн халдвар авсан нь бүртгэгдсэн, мөн нэгдүгээр тунд хамрагдсан 6000 гаруй иргэн халдвар аваад байна. Тиймээс вакцин хийлгэлээ гэж тайвшрах боломжгүй. Хэдийгээр …

  • 29 April

    Б.Ууганбаяр:1015 хүнд (covid-19) халдвар илэрч, таван иргэн нас барлаа

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.29/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 11,145 хүнд шинжилгээ хийхэд 1015 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 34 623 болсон байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1013 нь дотоодын халдвар байгаа бол эрүүл мэндийн нэг ажилтан, зөөвөрлөгдөн орж ирсэн …

  • 29 April

    Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 157 иргэн эх орондоо ирнэ

    Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр Франкфуртээс хөөрч, маргааш өглөөний 06:00 цагт  “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 157 иргэн ирэх бөгөөд иргэдийг “Парк”, “Новотел”, “Тайж”, “Мөнх хустай”, “Кемпински”, “Туушин” зочид буудалд тусгаарлана. Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлан ажиглах байранд 7 хоног гэртээ тусгаарлагдана. Мөн вакцины 1,2 тун буюу бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон …

  • 29 April

    Ерөнхийлөгч Х.Баттулга сар бүр хүүхдэд олгож буй 100,000 төгрөгийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох зарлигийн төслийг Засгийн газарт хүргүүлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хүүхэд бүрд олгож буй 100 мянган төгрөгийн тэтгэмжийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох тухай зарлигийн төсөл боловсруулж, Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ. ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙН ТӨСӨЛ: “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн …

  • 29 April

    Дархлаа тогтсон иргэдэд хил нээлттэй

    Засгийн газар, Улсын онцгой комисс (УОК)-оос олон улсын хилээ тавдугаар сарын 1-нээс нээхээр төлөвлөж буй. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тавдугаар сарын 1-нд хилээ нээнэ. Гэхдээ зөвхөн хос тун вакцинд хамрагдсан иргэдийг оруулах байдлаар ажлын хэсэг гаран ажиллаж байна” хэмээн хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг танилцуулахдаа (2021.04.08) хэлсэн билээ. Одоогоор агаарын хилээ нээх талаар эцсийн шийдвэр гараагүй талаар УОК-оос мэдээлэв. Тус комиссын хэвлэлийн …

  • 28 April

    Л.Оюун-Эрдэнэ:Халдвар хамгааллын дэглэмээ сахин дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын цэгүүдэд ажиллав. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Амгалан цогцолбор сургууль”-ийн дархлаажуулалтын цэг болон 84 дүгээр сургуулийн вакцинжуулалтын цэг дэх ажлын явцтай танилцлаа. Дархлаажуулалтын цэгүүдийн ачаалал харилцан адилгүй байна. Өнөөдрөөс эхлэн нийслэлд 18 ба түүнээс дээш насанд хүрэгчдийн насны хязгааргүйгээр нэгдүгээр тунд хамруулж байгаа юм. Тавдугаар сарын 8-10-ны хооронд нийслэлийн зорилтот 1.1 сая хүнийг …