Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард БНСУ руу хоёр удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Энэ дагуу өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна. Тус нислэгээр нийт 166 иргэн эх орондоо ирнэ. Үүний 18 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 15 нь жирэмсэн-асран хамгаалагчийн хамт, 3 нь өндөр …
Нийгэм
February, 2021
-
3 February
Г.Дөлгөөн: Банкны салбарын хэт төвлөрлийг бууруулснаар санхүүгийн зах зээлийн олон тулгуурт хөгжлийг бий болгоно
Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнөөс зарим зүйлийг тодрууллаа. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ удаа хуульд голлох ямар өөрчлөлт орж байгаа вэ? Банкны тухай хуульд 2018 онд 45 хувьд нь нэмэлт, өөрчлөлт оруулж байсан бол одоо 15 хувьд нь нэмэлт, өөрчлөлтийг хийхээр хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Үүнд дараах үндсэн дөрвөн зарчмыг …
-
3 February
Фото: Сүхбаатар дүүргийн IV хороо “Өргөө-14” СӨХ нь цар тахлын үед хэрхэн ажиллаж байгааг хүргэж байна
“Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд нийслэлийн шилдэг СӨХ-р шалгарч байсан Сүхбаатар дүүргийн IV хороо “Өргөө-14” СӨХ нь цар тахлын үед хэрхэн ажиллаж байгааг хүргэж байна.
-
3 February
98 чиглэлд 948 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна
Өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн 98 чиглэлд 948 автобус үйлчилгээнд гарчээ. Мөн 10 аж ахуй нэгжийн 301 такси үйлчилгээнд явж байна. Өглөөний 06:00-10:00 цагийн хооронд нийтийн тээврийн хэрэгслээр 57053 зорчигч үйлчлүүлсэн бол, цахим карт цэнэглэх 250 цэг ажиллаж байна. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд өнөөдөр үйлчилгээнд гарсан 948 автобус, 76 таксинд мэргэжлийн байгууллагуудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгүүллээ.
-
3 February
Д.Сумъяабазар: Барилгын салбарынхан та бүхний өмнө хотын захиргаа ямагт нээлттэй байх болно
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “150 мянган айл-орон сууц”үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар барилгын салбарын төлөөллүүдтэй “Өглөөний цай” уулзалтыг хийлээ. Уг хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 45,000 айлын орон сууц, дэд бүтцийн төвд баригдсан амины орон сууц 10,000, дагуул …
-
3 February
Нийслэлийн товчоод дээр 79 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Өнөөдөр өглөөний 06:00 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, 5 толгой, Баруун туруун, 4-р зөрлөг, Элстэй товчоонд мэргэжлийн хяналт, онцгой, эрүүл мэнд, мал эмнэлэг, цагдаагийн байгууллагаас 79 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ. Энэ хугацаанд Улаанбаатар хотоос 1331 тээврийн хэрэгслээр 2224 иргэн гарч, 910 тээврийн хэрэгслээр 1620 иргэн Улаанбаатар хот руу нэвтэрлээ. Үүнд мэргэжлийн …
-
3 February
Б.Чинбилиг: Хүүхэд хохирсон асуудалд сэтгэлзүйн эмчилгээний зардлыг нэхэмжилж байна
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцохдоо хохирогчийн сэтгэл заслын эмчилгээний зардал, сэтгэл зүйн хохирлыг арилгуулах асуудлаар санал гарган шийдвэрлүүлжээ. Энэ талаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинбилигтэй ярилцлаа. -Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон бага насны хүүхдэд сэтгэл заслын эмчилгээ хийлгэх зардлыг …
-
3 February
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил буурахгүй байна
Энэ оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 1 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гарсан зөрчлийн тоон мэдээг өмнөх долоо хоногтой ЭНД харьцуулахад нийт 28554 зөрчлийн хэрэг бүртгэгдэж 16.2 хувиар өссөн бол Нийслэлд 31.3 хувиар өсч, орон нутагт 3.1 хувиар буурсан дүнтэй байна. Зөрчлийн хэргийг шалгасан субъектээр нь ангилж үзвэл Цагдаагийн байгууллага 98.57 хувийг, Мэргэжлийн хяналт 0.26 хувийг, …
-
3 February
Шадар сайд тооцоо судалгаагүй, ямар ч төлөвлөгөөгүй хоосон хөл хориог зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ
Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж ЭМЯ болон НОК-оос гаргасан “14 хоногийн хатуу хөл хорио тогтоох санал”-ыг хэлэлцсэн байна. Өмнөх Шадар сайдууд доороос гарсан санал бүрийг “мэргэжлийн байгууллагын дүгнэлт”, “эрдэмтдийн тооцооллоор” хэмээн шууд дэмжин, Засгийн газрын хуралдаанаар батлуулдаг байсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд УОК ямар ч танилцуулга, төсөв, төлөвлөгөөгүй, төрийн байгууллагууд уялдаа холбоогүй ажиллаж, дотоодод халдвар илрээгүй байхад олон сараар хөл хорьж эдийн засгаа туйлдуулаад байгаа билээ. Харин …
-
3 February
И-баримтын сугалааны хонжвороос Гааль, татвар, санхүү, мэдээлэл технологийн төвийн ажилтнууд их хэмжээний мөнгө хожсон нь тогтоогдоогүй
ШӨХТГ-аас 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/04 дугаартай удирдамжийн дагуу “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын НӨАТ-ын урамшууллын сугалааны үйл ажиллагаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Стандарт хэмжил зүйн газар, Сангийн яамны харъяа …
-
3 February
ХӨСҮТ:”Нүүдэлчин” хоолны газарт халдвар гарч, үйл ажиллагааг нь зогсоосон
ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“ Сүүлийн 24 цагт 15897 хүнд шинжилгээ хийхэд 27 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын давтан шинжилгээ болон сүүлийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын анхны шинжилгээнээс илэрсэн байна. Улаанбаатар хотод өвчлөлийн …
-
3 February
Хөнгөлөлттэй эмийн 47 хувийг ДАРАЛТ БУУРУУЛАХ эм эзэлж байна
2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос 2021 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд бүх шатлалын эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хөнгөлөлттэй эмийн 553,088 жор цахимаар бичсэнээс 47 хувь нь даралт бууруулах эм эзэлж байна. Харин эмийн сангаас авсан эмийн тоо 468,968 байна. Цахим жороор хамгийн олон бичигдсэн эмүүд Даралт бууруулах 47 хувь,Цус шингэлэх эм 10 хувь,Тархины үйл ажиллагаа сэргээх эм 9 хувь,Цөс шингэлэх эм 9 хувь,Ходоодны хүчил бууруулах эм 9 хувь,Зүрхний цусан хангамж …
-
3 February
Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр хоёрдугаар сарын 01-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Мөн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч сулрах төлөвтэй байгаа тул: -Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр …
-
3 February
Баянгол дүүрэг гэр хорооллын өрх бүрт 30 шуудай сайжруулсан шахмал түлшийг үнэ төлбөргүй олгож байна
Баянгол дүүрэг гэр хорооллын найман хорооны өрхүүдэд 6,487.5 тонн сайжруулсан шахмал түлшийг үнэ төлбөргүй олгож байна. Тухайлбал, БГД-ийн Засаг даргын санаачлагаар цар тахлын үед иргэдийнхээ аж байдалд дэмжлэг үзүүлэх үүднээс Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэн, өнгөрөгч 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн найм хорооны 8650 өрхөд сайжруулсан шахмал түлшийг үнэ төлбөргүй олгож байгаа юм. Өчигдөр БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар иргэдэд …
-
3 February
Хожлын 28 хоног-ийн 2 дахь долоо хоногт тавтай морил
ХОЖЛЫН 28 ХОНОГ тэмцээний эхний 7 хоног амжилттай явагдаж Samsung 50′ Smart TV- эзнээр 902477** дугаартай хэрэглэгчSamsung A11 гар утасны эзнээр 905009** дугаартай хэрэглэгчSamsung buds эзнээр 900993** дугаартай хэрэглэгчид тус тус тодорлоо. ЭНЭ 7 хоногийн шагнал нь хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн iPhone 12 болон Airpods шагналын тавцанд байршсан байна. СКАЙтелийн хэрэглэгчид харилцаа холбооны хэрэглээний зардлаа төлөөд л, ердийн адил гар утсаа цэнэглээд л өөрийн цэц мэргэнээ сорих сонирхолтой тэмцээнд шударга өрсөлдөөд хүссэн шагналаа авах боломжтой юм. Тэмцээний …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл