Нийгэм

February, 2021

  • 1 February

    Зах, худалдааны төвүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангуулахыг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахим хэлбэрээр өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцуулж, холбогдох албаныхантай санал солилцов. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн худалдааны төв, захуудад үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгжид коронавирусийн халдвараас …

  • 1 February

    БШУЯ-тай хамтран гуравдугаар сарын 1-нээс танхимын сургалтыг эхлүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна

    УОК-ын Шуурхай штаб өнөөдөр цахимаар хуралдав. Хуралдаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар оролцлоо. Тэрбээр коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, шинээр үүсч буй халдварын голомтуудыг яаралтай тогтоох, тандалт илрүүлгийн шинжилгээг хийх, цэгүүдийг нэмэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.  Энэ үеэр Засаг дарга цар тахлын нөхцөл байдал нь эдийн засгийн болон нийгмийн бусад салбарт хүндрэл …

  • 1 February

    Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэрэгжиж эхэллээ

    Сүүлийн жилүүдэд манайд телевизүүдийн тоо нэмэгдэж байгаа ч нэвтрүүлэг, уран бүтээлийн чанар, агуулга, үр нөлөө, өгөөж тал дээр олон нийт шүүмжлэлтэй хандсаар байгаа. Үнэхээр ч чансаатай нэвтрүүлэг цөөн байгаа нь үнэн.  Энэ нь нэг талаасаа тухайн телевизүүдийн боломж нөхцөл, хүн хүч, уран бүтээлчдийн ур чадвартай холбоотой ч нөгөө талаас төрийн бодлого, бодит дэмжлэг , зохицуулалт хангалтгүй явж ирсний үр дүн …

  • 1 February

    Э.Эрдэнэбаатар: Нийслэлд хөл хорио тогтоох эсэхийг энэ долоо хоногт шийдвэрлэнэ

    Монгол Улсын Шадар сайдын 156 дугаар тушаалаар баталсан зорчигч тээврийг зохион байгуулах тухай түр журмыг баримтлан Улаанбаатар хотоос гарах  хөдөлгөөнийг зохицуулж байна.  Уг журмын дагуу ар гэрийн гачигдал, оршуулгын үйл ажиллагаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, албан томилолттой иргэд хотоос гарах боломжтой юм. Мөн хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, хадлан тэжээлийн ачаа тээвэрлэлт хэвийн нэвтэрнэ.   Коронавируст цах тахлын батлагдсан  тохиолдол Улаанбаатар …

  • 1 February

    “Ковид-19” халдварын 35 тохиолдол нэмж бүртгэгдлээ

    2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11.00 цагийн байдлаар, нийслэл хотод коронавируст “Ковид-19” халдварын тохиолдол 980 болсон байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 35 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүнд:  • Сонгинохайрхан дүүргийн 21 худалдааны төвийн ажилчдаас 8 тохиолдол  • Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гутлын цехийн ажилтан болон тэдний ойрын хүмүүсээс 4 тохиолдол • “GP plaza”-д байрлах ББСБ-ын ажилчид болон тэдний …

  • 1 February

    Зөв хандлага, хүний эрхийн мэдрэмж дутсанаас сөрөг үр дагаварууд гарч байгааг өөрчилж байж, цар тахлын ард гарна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар өнөөдөр ОБЕГ, УОК-ын шуурхай штаб, НОК-ын үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгаврыг өгч ажиллав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “УОК-т коронавируст цар тахалтай тэмцэх нэгдсэн төлөвлөгөөгөө шинэчилж, Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхийг үүрэг болгосон. Эдийн засаг бизнесээ дэмжихийн зэрэгцээ, асуудлыг цогцоор нь хэрхэн …

  • 1 February

    Цар тахлыг хөөх биш, урьдчилан сэргийлсэн, угтсан арга хэмжээ авах ёстой

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар өнөөдөр ОБЕГ-т ажиллаж, албаны үйл ажиллагаа болон коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээний явцтай танилцлаа. ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, гамшгаас хамгаалах талаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гамшигтай тэмцэх албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах чиглэлээр хэрэгжиж буй Засгийн газар хоорондын томоохон төсөл, хөтөлбөрүүд болон …

  • 1 February

    Л.Оюун-Эрдэнэ: УОК, Шуурхай штаб, Эрүүл мэндийн яам, НОК нэг мотортой ажиллах хэрэгтэй

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар өнөөдөр /2021.02.01/ Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комисст ажиллаж, үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид өнөөдөр шорвог зүйлээ ярья. Өнөөдөр бид сайн байна гэж бие биедээ тал зассан бялдууч үг чулуудах цаг нь биш. Амаргүй нөхцөл байдалд ажиллаж байгааг ойлгож байна. Бид өнөөдөр бодит нөхцөл байдлыг бодитоор …

  • 1 February

    Б.Ууганбаяр: Иргэд тусгаарлах байрны эд хогшлыг нь эвдэж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар өнөөдөр /2021.02.01/ Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комисст ажиллаж, үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр УОК-ын шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Тусгаарлах байранд сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс их ирж байна. Сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх эмч нар ажиллуулж байна. Иргэд 14 хоног тусгаарлагдаад гарахдаа эд хогшлыг нь эвдэж байна. Эзэд нь цаашдаа байраа ашиглуулахад маш …

  • 1 February

    Д.Сумъяабазар:Хот бол бизнес, эдийн засгийн төв байх ёстой

    Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар дээрх гурван дүүргийн Засаг дарга нар 2021-2024 онд зохион байгуулж хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар танилцуулга хийв. Мөн энэ онд хэрэгжүүлэх онцлох ажлууд, хүрэх үр дүнгийн талаар танилцуулсан юм.  Энэ үеэр Засаг дарга Д.Сумъяабазар “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг  УИХ-аар удахгүй хэлэлцэн …

  • 1 February

    Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд гуравдугаар сар гартал теле болон цахимаар хичээллэнэ

    Улсын онцгой комисс хуралдан “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхлүүлэх болон бусад асуудлыг хэлэлцэв. Хичээл эхлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам цар тахал болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан төлөв, өвөлжилт хүндэрсэн аймаг, сум болон отроор яваа малчин өрхийн мэдээлэл зэргийг нэгтгэн судалгаа хийсэн байна. Судалгаанаас үзэхэд томуу, томуу …

  • 1 February

    Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байна.  2021 оны 01 дүгээр сарын 31-ний 20 цагаас 02 дугаар сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ   Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Хэнтэйн уулсаар цас …

January, 2021

  • 30 January

    Зам, тээврийн хөгжлийн сайдаар Л. Халтарыг улираан томилов

    Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монголын Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар Лувсангийн Халтарыг томилов. Сайд Л.Халтарт …

  • 30 January

    Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үүрэгт ажлаа хүлээн авлаа

    Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газарт Боловсрол, шинжлэх ухааны сайдаар УИХ-ын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалан ажиллахаар болж, өчигдөр Засгийн газрын гишүүний тангаргаа өргөж, захирамжаа гардан авав. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүрэлцэн ирж, шинэ сайдад төрийн тамга гардуулах ёслолд оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинжлэх ухааны нээлтийг эдийн засагжуулахын тулд нэгдсэн кластер хэлбэрт оруулж, …

  • 30 January

    Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэгт ажлаа хүлээн авлаа

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар томилогдсон С.Энхболд сайд үүрэгт ажлаа хүлээн авлаа. Эрүүл мэндийн яамны тамга, тэмдгийг салбарын сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан гардуулж шинэ сайдын цаашдын үйл хэрэгт амжилт хүслээ. Тамга гардуулах үйл ажиллагаанд  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ЭМЯ-ны удирдлагууд оролцлоо. Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан  “Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллахаар томилогдсон С.Энхболд сайд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт …