Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээс хойших хугацаанд буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс 22-ны өдрийн хооронд улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчлийн мэдээг өмнө нь мэдээлсэн. Дээрх мэдээллээс хойш буюу энэ сарын 20-ноос 27-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 3897 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 25,8 хувиар /Нийслэлд 15,3, орон нутагт 34,2 хувиар/ …
Нийгэм
November, 2020
-
30 November
ЭМЯ : Нэг ширхэг оношлуурыг 4.9 ам.доллароор захиалан, иргэдээ үнэгүй шинжилгээнд хамруулж байна
Сүүлийн үед Коронавирусний шинжилгээг иргэддээ хийхтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас оношлуурыг өндөр үнэтэй худалдан авч байгаа мэт албан бус мэдээ тарах болсон. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Эрүүл мэндийн яам нь БНСУ-аас Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн, чанар стандартыг хангасан оношлуурыг захиалан, ашиглаж байна. Тус оношлуур нь нэг хайрцагтаа 24 ширхэг бөгөөд 124.25 ам. долларын өртөгтэй юм. Нэг …
-
30 November
11 дүгээр сарын 20-29-нд нийт 22,539 тээврийн хэрэгсэлд QR код олгожээ
Гэрэл зургийн эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс Нийслэлийн Онцгой комиссоос сүүлийн 24 цагт хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Нийслэлийн хэмжээнд 24 цагт 3,559 хүнд шинжилгээ хийгдэж, батлагдсан тохиолдол хоёроор нэмэгдсэн. Мөн орон нутгаас Нийслэлд ирж гацсан иргэдийг буцаах түр журам гарсны дагуу тэднийг шинжилгээнд хамруулж …
-
30 November
Ахмадуудад карт үнэ төлбөргүй олгож байна
УОК-ын шийдвэрийн дагуу арилжааны зарим банк энэ сарын 23-наас тэтгэмж, хүүхдийн мөнгө зэрэг халамжийн үйлчилгээг цахимаар авах боломжгүй иргэдэд үйлчилж эхэлсэн. ХААН банкны нийслэл дэх 12 салбар нэгж энэхүү үйл ажиллагаа явуулж буй юм. Тус банкны нийслэл дэх Ард тооцооны төвд өнгөрсөн хугацаанд 2500 иргэн үйлчлүүлээд байна. Арилжааны банкууд сар бүрийн эхний өдрөөс тэтгэвэр олгодог. Энэ хүрээнд гамшгаас хамгаалах бүх …
-
30 November
Эврээр орооцолдсон 2 аргалийг салгажээ
Байгаль хамгаалагч эврээрээ орооцолдсон 2 аргалийг салгажээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Чойрын Богд уул” байгалийн нөөц газарт хоёр аргаль мөргөлдөж, эврээрээ орооцолдсон байсныг тус аймгийн байгаль хамгаалагч О.Ганбаатар салгаж амьтдыг аварчээ.
-
30 November
ШӨХТГ: Махны нийлэлт, хангамж хэвийн, үнэ тогтвортой байна
Нийслэлийн гурван дүүрэгт байрлах зах, сүлжээ дэлгүүрүүдэд ШӨХТГ-ын улсын байцаагчид хяналт шалгалт хийж байна. Өнөөдрийн 12.00 цагийн байдлаар шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвд махны нийлүүлэлт, хангамж хэвийн, үнэ тогтвортой байгааг ШӨХТГ-аас мэдээллээ. Хүчит шонхор захад жижиглэнгийн махны худалдаанд хийсэн хяналт шалгалт, үнийн судалгаа: хонины цул мах 7800-8000 төгрөг,хонины ястай мах 7000-7500 төгрөг,үхрийн цул мах 11000-12000 төгрөг,үхрийн ястай мах 9000-11000 төгрөг,адууны мах 8500 …
-
30 November
НМХГ:Орон нутаг зорчих иргэдийн шинжилгээ өгөх 22 цэгт хяналт тавьж байна
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид орон нутаг зорчих хүсэлтэй иргэдийн шинжилгээ өгөх 22 цэгийн халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж байна. Шинжилгээнд 2020-11-29-ний өдөр 11361 иргэн хамрагдлаа. Тус цэгүүдэд ариутгал цэвэрлэгээг 2 цаг тутамд хийлгэж, 16044 м.кв талбайд халдваргүйжүүлэлт хийлгүүлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүллээ. Шалгалтын явцад шинжилгээ авах эмч, эмнэлгийн ажилчдын өмсөх хамгаалах хувцас хэрэгсэл, комбинзон тараагдаагүйгээс 37, 39, 41-р сургууль дээр шинжилгээ цагтаа эхлээгүй байна. Мөн 4, 62, 39, 44-р …
-
30 November
300 орчим зээрийн сүргийг Салхит, Хоолтын зүгт гаргажээ
Өчигдөр өглөө Нийслэлд зээрийн сүрэг орж ирсэн байна. Айдасын давааны хурдны замын чиглэлээр орж ирсэн 300 орчим зээрийн сүрэг Өлзийт хорооллын хойт уулсаар Биогийн чиглэлд орж ирсэн бөгөөд байгаль хамгаалагчид болон холбогдох албаны хүмүүс хотоос гаргахаар ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн байгаль орчны газартай хамтран Налайх Хонхорт орж ирсэн 300 гаруй зээрийн сүргийг Салхит, Хоолтын зүгт …
-
30 November
Товчоодоор хот руу 1322 иргэн нэвтэрч, 1420 иргэн гарсан байна
Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт хөл хориог дахин 10 хоногоор сунгах шийдвэр гаргасан. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд үргэлжлүүлэн хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан аж ахуй …
-
30 November
Хот хооронд зорчих хүсэлтээ гаргасан иргэдийн анхааралд
Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтад байгаа 85000 иргэд зорчих хүсэлтээ ирүүлжээ. Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг батлагдсан түр журмын хүрээнд оршин суух газарт нь буцаах зохион байгуулалтын арга хэмжээг монгол улсын засгийн газар, зам, тээврийн хөгжлийн яам холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион …
-
30 November
М.Идэрбат:Бичигт боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хэвийн явагдаж байна
Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл, саатлыг арилгах үүрэг бүхий Шуурхай бүлгийн цахим хурал өнөөдөр болов. Хуралд Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албаны …
-
30 November
Төмөр замын 15892 ажилтан шинжилгээнд хамрагджээ
Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо. “УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын танилцуулснаар өчигдрийн байдлаар Төмөр замын ажилтан 15956 хүнээс …
-
30 November
Хот хооронд зорчих иргэд юуг анхаарах вэ?
Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хөл хорионы дэглэмд байгаа иргэдийг батлагдсан түр журмын хүрээнд оршин суух газарт нь буцаах зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна. 1. Иргэн та цахимаар www.119.mn сайт руу хандан Улаанбаатар хотоос орон нутагт, орон нутгаас нийслэл хот руу болон аймаг, сум хооронд зорчих хүсэлтээ бүртгүүлэх, шинжилгээ өгөх газраа сонгож, цаг товлоно. 2. …
-
30 November
БОАЖЯ:Хотод орж ирсэн зээрийн сүргийг буцаахаар ажиллаж байна
Өчигдөр өглөө Нийслэлд зээрийн сүрэг орж ирсэн. Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн байгаль орчны газартай хамтран Налайх Хонхорт орж ирсэн 200 гаруй зээрийн сүргийг Салхит, Хоолтын зүгт эргүүлэн гаргалаа. Айдасын давааны хурдны замын чиглэлээр орж ирсэн 300 орчим зээрийн сүрэг Өлзийт хорооллын хойт уулсаар Биогийн чиглэлд орж ирсэн бөгөөд байгаль хамгаалагчид болон холбогдох албаны хүмүүс хотоос гаргахаар ажиллаж …
-
30 November
ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод PCR шинжилгээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна
Цар тахлын үед ЗӨСҮТ-ийн суурин болон явуулын 2 лаборатори хөдөө, орон нутгийн алслагдсан цэгүүд, боомтуудад шуурхай шинжилгээ хийж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ЗӨСҮТ-ийн суурин лаборатори нь 14900 гаруй шинжилгээ хийснээс хатуу хөл хорионы үед 6000 гаруй шинжилгээг хийгээд байна. Харин явуулын авто лаборатори нь Замын-Үүдэд 5 удаа ажиллаж 1281 сорьц, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод ажиллаж 132 сорьцод шинжилгээ хийж 2 эерэг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажиллаж 526 сорьц …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл