Нийгэм

November, 2020

  • 30 November

    Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног сунгалаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар болов. Халдвар тархаагүй, бүртгэгдээгүй, тархалтыг хязгаарласан бусад аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас бууруулж 10 хоног …

  • 30 November

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын …

  • 29 November

    Хөл хорионы хязгаарлалтгүйгээр үйл ажиллагаа явуулах 18 салбар

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймгуудад тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 11-нийг хүртэл хэсэгчилсэн байдлаар сунгав. Ингэхдээ дараах 18 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр боллоо. Тухайлбал, Эрчим хүч хангахХүнсний үйлдвэрлэл, худалдааГазрын тосны үйл ажиллагааХот суурин, ариутгалЭрүүл мэндийн байгууллагаБанк, санхүүХэвлэл мэдээлэл, харилцаа холбооУлсын онц чухал объектМалын өвч тэжээлийн үйлдвэрлэл, тээвэрлэлтГоо сайхны үйлдвэрлэлАрьс, шир боловсруулах үйлдвэрлэлХэвлэх, …

  • 29 November

    17-гоос доош градустай согтууруулах ундааг худалдаанд гаргахыг зөвшөөрчээ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.Хуралдаанаар Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэвээр үлдээсэн. Мөн мод модон материал, барилгын үйлдвэрлэл, ноос ноолуур, гоо сайхны гэх мэт боловсруулах бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нээх шийдвэр гаргалаа.Архи согтууруулах ундаагаар үйлчлэх эсэх эрхийг аймаг, нийслэлийн Засаг захиргааны байгууллага хэрэгжүүлдэг. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 17-аас доош градусын согтууруулах ундааг худалдаалах …

  • 28 November

    Шуурхай: Архангай аймагт коронавирусийн хоёр тохиолдол батлагдаж тэг зогсолт хийлээ

    Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавирусын халдварын хоёр тохиолдол батлагдлаа. Тодруулбал хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Аймгийн Онцгой комисс нэн яаралтай хариу арга хэмжээг авч, тандалт судалгааг хийн ажиллаж байна. “Ковид-19” халдвараар батлагдсан тохиолдлын ойрын хавьтагч энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос хүнс тээвэрлэлтийн машинд дайгдаж Архангай аймагт очсон гэх мэдээлэл байна. Батлагдсан хоёр тохиолдол аав хүү хоёр аж.  Үүнтэй холбоотойгоор 12 дугаар сарын …

  • 27 November

    Д.Сумъяабазар: Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх судалгаа хийж УОК-т танилцуулахад бэлэн болоод байна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгдийн ээлжит II хуралдаанаар:  Нийслэлийн хэмжээнд Коронавируст халдвар (COVID-19) –ын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл танилцуулга“Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн  төслийн тухай“Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл”-ийн тухайНийслэлийн 2021 оны төсөв батлах тухайНийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт …

  • 27 November

    Т.Серикжан:Нийт хэргийн 54.3 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдэлтэй холбоотой байсан

    Тээврийн прокурорын газраас нийслэлд гарсан зам тээврийн ослын шалтгаан, нөхцлийг судалжээ. Энэ талаар тус прокурорын газрын ахлах прокурор Т.Серикжантай ярилцлаа. Судалгаанаас харахад өнгөрсөн хугацаанд хэчнээн зам тээврийн осол бүртгэгдсэн байна вэ? Судалгааг нийслэлд  2015-2020 оны эхний есөн сарын байдлаар гарсан зам тээврийн осол хэргийн хүрээнд хийсэн. Таван жилийн хугацаанд нийслэлд 162.964 зам тээврийн осол,  хэрэг бүртгэгдсэнээс явган зорчигч автомашинд мөргүүлсэн …

  • 27 November

    Т.Мөнхсайхан: Ирэх сарын 01-ээс эхлэн Яармагийн эмнэлэг, СХД-ийн шинэ эмнэлэгүүд тусгаарлалтын чиглэлээр ажиллана

    Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны Санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Нарантуяа нар Ковидын үед тусгаарлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах Хан-Уул дүүргийн “Эх хүүхдийн эрүүл мэнд 2”, Сонгинохайрхан дүүргийн 100 ортой шинэ нэгдсэн эмнэлэг болон ЭХЭМҮТ-д ажиллалаа. Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Яармагийн “Эх, хүүхдийн II эмнэлэг”-ийг Ковидын үед тусгаарлалтын чиглэлээр ажлуулах, түүний бэлтгэл ажлыг хангах ажлууд хийгдэж байгаа билээ. Энэ хүрээнд бэлтгэл ажил үндсэндээ …

  • 27 November

    МХЕГ:Цагааннуур боомтын эрсдэлт бүсийг ангилан тогтоолоо

    Улсын Онцгой комиссын шийдвэрээр байгуулагдсан Ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтод ажиллаж, боомтын эрсдэлт бүсийг ангилан тогтоож, тэмдэгжүүлэв. Тус боомтоор ОХУ-аас шатахууны тээвэрлэлт хийгдэж байгаа бөгөөд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх болон одоо хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явцтай танилцаж халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө. Мөн боомтод …

  • 27 November

    Ж.Сандагсүрэн: QR кодыг хотод хөдөлгөөнд оролцох эрх гэж иргэд бүү ойлгоорой

    Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнгөрсөн 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч байна. Тэрээр “Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед QR кодтой холбоотой асуулт их ирж байна. Энэ нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан 13 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон тусгай чиг үүргээр саадгүй гүйцэтгэх, мөн эмнэлгийн болон яаралтай …

  • 27 November

    Цар тахлын эсрэг мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлэн хариу арга хэмжээ авч ажиллаж байна

    Дэлхий нийтэд тархсан цар тахлыг даван туулах, урьдчилан сэргийлэх,  хөл хорио тогтоох, төрийн үйлчилгээг  үзүүлэх гэх мэт олон арга хэмжээг дэлхийн хөгжингүй  улс орны хотуудын захиргаа мэдээлэл технологийн дэвшилд тулгуурлан, цахим хэлбэрээр явуулж, тус асуудлыг хариуцан ажилладаг байгууллагуудтай хамтран ажиллаж, үр дүнд хүрч байгаа юм. COVID-19 цар тахлын аюул улс орон даяар нүүрлэж, нийслэл Улаанбаатар хотод төдийгүй, аймаг сумдад хөл хорио тогтоосон. Энэ …

  • 27 November

    Т.Алтантуяа: Аз жаргалтай гэр бүлийн нууц бол бүхий л харилцаандаа сэтгэл ханамжтай байх явдал юм

    ТӨМӨРБААТАРЫН АЛТАНТУЯА А-Артист продакшны үүсгэн байгуулагч, захирал “Ану хатан” түүхэн уран сайхны киноны ерөнхий найруулагч “Эх орон дуудаж байна” түүхэн киноны продюсер “Хөх тавилан” түүхэн киноны продюсер, найруулагч, жүжигчин “ ХӨХ ТАВИЛАН ” кино нь БЭЭЖИН, ХОНГКОНГ-ийн, КАНН зэрэг дэлхийн томоохон кино наадмуудад танилцуулагдан ВЕНЕЦИЙН КИНО НААДАМ –ын эцсийн шалгаруулалтад Шилдэг киногоор нэрлэгдэн үлдэж чадсан бол ИТАЛИЙН ФЛОРЕНЦИЙН 41 дэх …

  • 27 November

    LIVE:Дотоодын халдвар 300, нийт 738 тохиолдол боллоо

    ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албан дарга А.Амбасэлмаа:  Нийт 18031 шинжилгээ хийснээс 26 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Улаанбаатарт хоёр шинэ тохиолдол илэрсэн. Энэ хоёр тохиолдол нь өмнөх тохиолдлын ойрын хавьтал тусгаарлагдсан хүний гэр бүлийн хүүхэд, бариа засалтай холбоотой хавьтал болсон хүн коронавирусээр өвчилсөн.  Нийт Улаанбаатарт бүртгэгдсэн 65 тохиолдлын 977 хүнийг илрүүлж тусгаарлан шинжилгээнд хамруулж …

  • 27 November

    А.Амбасэлмаа: 26 хүнд коронавирус илэрлээ

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 26-нд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ төвийн хоёр лаборатори, Сэлэнгэ, Дархан, Орхон аймгийн салбар лабораторид нийтдээ 18031 хүнд шинжилгээ хийхэд 26 хүнд коронавирус илэрлээ.  Улаанбаатар хотын голомтод нэмж хоёр хүнээс коронавирус илэрч, энэ голомтын батлагдсан тохиолдол 65 боллоо. Шинээр илэрсэн хоёр тохиолдлын нэг нь …

  • 27 November

    Нийслэлийн Баянзүрх, Баянгол дүүрэгт хамгийн их тохиолдлууд бүртгэгдлээ

    Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан шинэ гурван тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийслэл хот дахь нийт халдварын тоо 65-т хүрлээ. Нийслэлийн Баянзүрх, Баянгол дүүрэгт хамгийн их тохиолдлууд бүртгэгдсэн байна. “Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл үзвэр үзсэн караокед орсон хамт хоол идсэн бариа засал хийсэн ийм хүмүүс өвдсөн. Сүүлийн батлагдсан тохиолдол Аманхуур хорооллоос бүртгэгдсэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.