Нийгэм

November, 2020

  • 26 November

    Нүүрс тээврийн жолоочдыг PCR шинжилгээнд хамруулж байна

    Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт, хилийн хяналтын бүсэд коронавируст халдвараас сэргийлж ногоон бүс байгуулахад Эрүүл мэндийн яам холбогдох арга хэмжээг зохион байгуулж УУХҮЯ, ЗТЯ, ЗӨСҮТ, АТҮТ, МХЕГ, Өмнөговь аймгийн онцгой комисстой хамтран ажиллаж байна.  Явуулын лаборатори, шинжилгээний 6 баг хилийн бүсэд ажиллаж эхний ээлжинд 1000 гаруй нүүрс тээврийн жолоочийг PCR шинжилгээнд хамруулаад байна. Цаашид бүх жолоочийг шинжилгээнд бүрэн хамруулахаар ажиллаж …

  • 26 November

    Монголын сэтгүүлчдэд 31000 амны хаалт хандивлав

    Хятадын төв радио телевизийн Монгол хэлний редакцийн хамт олноос Монголын сэтгүүлчдэд сэтгэлийн дэм болгон маск хандивлалаа. Цар тахлын энэ үед ар гэр, амьдралаа орхиод олон түмэндээ шинэ мэдээ мэдээллийг хүргэхийг зорьж байгаа мэргэжил нэгтнүүддээ Хятадын олон улсын радиогоос 31 мянган маск хандивлаж, эрүүл энхийг хүслээ.

  • 26 November

    Б.Ууганбаяр: Улаанбаатарт гемодиализын аппаратанд орох шаардлагатай иргэдийг эмчилгээний боломжоор хангана

    Үүсээд буй коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотой УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяраас зарим зүйлсийн талаар тодрууллаа.  -Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан ойрын өдрүүдэд Шуурхай штабаас ямар ажлуудыг зохион байгуулж байгаа талаар ярилцлагаа эхлүүлье.-УОК-ын Шуурхай штаб 7 хоногийн 24 цагаар тасралтгүй эрчимтэй ажиллаж байна. Нэгдүгээрт, Засгийн газрын тогтоолоор Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулаад бүх нийтийн бэлэн байдлын …

  • 26 November

    ЗТХЯ:Ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах шуурхай бүлэг ажиллаж байна

    “Улаанбаатар төмөр зам” ХНН-т үүссэн “Ковид-19”-ийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын даргын шийдвэрээр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулан байгуулсан Шуурхай бүлэг богино хугацаанд түргэн шуурхай олон арга хэмжээ авч ажилласнаар тус салбарын бэлэн байдал дээшилж, тархалтыг зогсоох, хяналтдаа авах, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангахад чухал үр нөлөөгөө үзүүллээ.   Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед улс хоорондын ачаа тээвэрлэлтийн …

  • 26 November

    “Ковид-19” халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсийн шинжилгээний хуваарь

    Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд  11 дүгээр сарын 26-ны байдлаар,Ковид-19” халдварын 63 батлагдсан тохиолдол илрээд байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн зарим дүүрэг, хороодод халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд хамаарах иргэдийг “Ковид-19” цар тахлын халдвараас сэргийлэх, халдварын тархалтыг хумих зорилготой голомтын өргөтгөсөн шинжилгээ хийх 12 төвийг Нийслэлийн Онцгой комиссоос байгуулан ажиллаж байна. Тус өргөтгөсөн шинжилгээнд зөвхөн тухайн дүүрэг, хороодод харьяалагдах байнгын болон түр оршин суугч иргэд …

  • 26 November

    Л.Насанцэнгэл: Коронавирусын халдварын талаар үнэн зөв, албаны бодит мэдээллийг хүлээн авч, мэргэжлийн заавар зөвлөмжийг дагах хэрэгтэй

    ЭМЯ-ны харьяа Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төвийн Ерөнхий захирал, Анагаах Ухааны Доктор, Профессор, Зөвлөх зэргийн эмч Л.Насанцэнгэлтэй ярилцлаа. -Танай байгууллагаас Коронавируст халдварын улмаас эмчлэгдэж эдгэрсэн хүмүүс дээр судалгаа хийгээд дуусчээ. Энэ судалгааны талаар та бидэнд мэдээлэл өгөхгүй юу? -2019 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр БНХАУ-ын Хубей мужийн Ухань хотод шалтгаан тодорхойгүй уушгины хатгаа өвчний дэгдэлт бүртгэгдэж, 2020 оны нэгдүгээр сарын 7-нд …

  • 26 November

    Ч.Цогтбаяр:Зүтгүүрийн бригад, Булагтайд байгаа ахмадуудын шинжилгээнд зориулж 2000 түргэвчилсэн оношлуур хэрэгтэй байгаа

    Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо. “УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр “Өчигдөр Төмөр замын хэмжээнд шинжилгээ өгвөл зохих 15 …

  • 26 November

    Г.Сайханбаяр:Ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах цогц арга хэмжээг авч, дор бүрнээ чармайн ажиллаж байна

    М Э Н Д Ч И Л Г Э Э Монгол Улсын ард иргэд, батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүн, генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, дэлхийн халуун цэгүүдэд үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагчид аа! Улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалахад залуу нас, хөдөлмөр бүтээлээ зориулсан ахмад дайчид аа! …

  • 26 November

    Хөл хориог сунгах магадлал өндөр байна

    Улсын онцгой комиссын хурал 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болж цар тахлын нөхцөл байдал, Улаанбаатар хот болон орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг буцаах, QR код нэвтрүүлэх талаар хэлэлцэв.  Үүнтэй холбогдуулан:       Иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нутаг /Улаанбаатар хотоос болон Улаанбаатар хот руу/-т нь буцаах. Үүнтэй холбоотой гаргасан түр журмыг хэвлэл мэдээллийн …

  • 26 November

    Д.Сумъяабазар: Автобусны ариутгал, халдваргүйжүүлэлтийг бүрэн хийх, хүн хоорондын зай бариулах нь маш чухал

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснууд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, зорчигчдыг зай бариулах, автобус хоорондын хугацааг ойртуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийхтэй холбоотой өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлт, хэрэгжилтийг шалгалаа. Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд өгсөн дээрх үүрэг даалгаврын биелэлтийг хэрхэн хангаж буй талаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр мэдээлэл өгөв. Тэрбээр “Автобусаар …

  • 26 November

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байх тул замд халтиргаа гулгаатай байгааг анхааруулж байна. 2020 оны 11 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи:  Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур: Завхан …

  • 25 November

    Солонгос улсад амьдарч байгаад ирсэн Өвөрмонгол залуу Хүсэлт 5000 маск хандивлав

    Хүсэлт ӨМӨЗО-ны Хянгана аймгийн Жалайд хошуунд нутагтай. Монгол улс руу бизнесс хийх зорилготойгоор Эрээн хотод ирээд удаагүй байтал БНХАУ-д Ковид-19 халдвар дэгдэж хөл хорионд оржээ. Эрээн хотоос онлайнаар Монгол улс руу бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа аж. Саяхан Эрээн хотын шинэ, хуучин зээлийн одоогийн байгаа байдалыг “Эрээн тамбарлаа, яанаа одоо” гэх нэртэй шууд лайв хүргэж олон мянган хүний эгдүүц дургүйцэлийг хүргэсэн …

  • 25 November

    Д.Батжаргал: Махыг сэврээж, загсаалгүй нойтноор нь тээвэрлэх зөрчил их байна

    МХЕГ-ын Хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Д.Батжаргалаас махны урсгал, борлуулалтын хөдөлгөөн, хангамжийн байдалд хийж буй хяналт, тандалтын явцын талаар тодрууллаа.   -Орон нутгаас нийслэл хот руу нийлүүлж буй махны урсгал, хангамж зэрэгт хяналт тавин ажиллаж байна. Энэ ажил хэдий хүртэл үргэлжлэх вэ? -Энэ сарын 22-ны өдрөөс эхлэн ХХААХҮЯ, МХЕГ, МЭЕГ, ЦЕГ, ШӨХТГ хамтран “Хүчит шонхор“ болон нийслэлийн мах, махан …

  • 25 November

    Улаанбаатар хот болон орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 12-р сарын 1-ний өдрөөс буцаана

    Улсын онцгой комиссын хурал 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болж цар тахлын нөхцөл байдал, Улаанбаатар хот болон орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг буцаах, QR код нэвтрүүлэх талаар хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан: –Иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нутаг /Улаанбаатар хотоос болон Улаанбаатар хот руу/-т нь буцаах. Үүнтэй холбоотой гаргасан түр журмыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд …

  • 25 November

    П.Батбаатар:Цар тахлын үед ажилласан цагдаагийн байгууллагын 924 алба хаагчдад урамшуулал олгоно

    Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатартай цар тахлын үед цагдаагийн алба хаагчдыг халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд хэрхэн анхаарч байгаа талаар ярилцлаа. -Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид “COVID-19” цар тахлын онцгой нөхцөлд хэрхэн ажиллаж байна вэ? Тухайлбал алба хаагчдыг коронавирусийн халдвар авахаас хэрхэн хамгаалж байна? -Дэлхий нийтэд тархсан “COVID-19” цар тахлын эрсдэлтэй холбогдуулан Монгол Улсын …