Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас төвлөрсөн гурван хогийн цэг, хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэгч 17 ААНБ-ын хог хаягдлын тээвэрлэлт хийж байгаад хяналт шалгалт хийж байна. Энэ сарын 19-ний өдрийн байдлаар хог хаягдлыг тээвэрлээгүй, зориулалтын бус газар хаясан нийт 58 зөрчил илэрч тээвэрлэлтийн компаниудад мэдэгдэж, газар дээр нь 45 зөрчил буюу 77 хувийг арилгууллаа. Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн …
Нийгэм
November, 2020
-
20 November
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.2020 оны 11 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи …
-
19 November
НМХГ: 28 оюутны дотуур байрны 975 өрөө, 56000 кв талбайд халдваргүйтэл хийлээ
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх өмчийн бүх хэлбэрийн оюутны байрны үйл ажиллагаа, эрүүл ахуй халдвар хамгааллын байдалд үнэлгээ дүгнэлт өгөх илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор хяналт шалгалт хийгдэж байна. Шалгалтанд их сургууль-29, дээд-13, коллеж-5 ерөнхий боловсролын сургууль-5 хамрагдахаар төлөвлөгдсөнөөс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 28 байрны 2898 оюутан 591 иргэн хамрагдлаа. Оюутны дотуур байрны 975 өрөө, 56000 м2 талбайг мэргэжлийн ариутгалын байгууллагаар хийлгүүлж улсын байцаагчид хяналт тавилаа. …
-
19 November
Б.Тамжид:Хөл хориог хөгжих цаг болгон ашиглаж сагсан бөмбөгийн чадвараа сайжруулах боломжтой
Дэлхий нийтийг түгшээгээд байгаа Ковид-19 цар тахлын дэгдэлтийг хумьж, эрсдэлийг бууруулахын тулд улс орон даяар хөл хорио тогтоогоод байгаа. Хөл хорионы энэ үед эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа сайжруулах нэг арга нь дасгал хөдөлгөөн. Тиймээс бид энэ удаагийн зочноор “Тэнүүн-Өлзий Өвөрхангай” багийн тамирчин, Evolution сагсан бөмбөгийн секцийн ахлах дасгалжуулагч, спортын мастер Б.Тамжидтай ярилцлаа. Хөл хорионы энэ үе бол залуусын хөгжих цаг, хувийн бэлтгэлдээ цаг зарцуулах бас нэг боломж гэж …
-
19 November
Тээвэр зууч, карго үйлчилгээ эрлэгч ахуйн нэгжүүдийн анхааралд
Тээвэр зууч, карго үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дараах зөвлөмжийг хүргүүлжээ. Үүнд: Үйл ажиллагаа эхлэхээс 2-3 цагийн өмнө ажлын байр, карго тээврийн автомашин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ачаа тээшийг ариутгалын тусгай зөвшөөрөл бүхий компаниар гадаргуугийг ариутгал, халдваргүйтгэлийг нэг бүрчлэн хийлгэхЗөвхөн амны хаалт зүүсэн үйлчлүүлэгчийг нэвтрүүлэх бөгөөд тухайн обьектод нэвтрэхээс өмнө гарыг халдваргүйжүүлэн, биеийн халууныг хэмжиж тэмдэглэл …
-
19 November
А.Амбасэлмаа: Арваннэгдүгээр сарын 18-ний өдөр 1390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 18-нд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Дархан, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 1390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. -Алтанбулагийн боомтоор арванэгдүгээр сарын 16-ны өдөр орж ирсэн тир машины 30 жолоочийн 7 жолоочийн давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. -Дарханы голомтод …
-
19 November
Я.Содбаатар: Дотоодод коронавирусийн халдварын 65 тохиолдол бүртгэгдсэн
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” Монгол Улсын Шадар сайд Я. Содбаатар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар “Дотоодод коронавирусийн халдварын тоо өнөө өглөөний байдлаар 65 тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал, Улаанбаатар хотод 18, Сэлэнгэ аймагт 24, Дархан-Уул аймагт найм, Дорноговь аймагт …
-
19 November
COVID-19: Хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө
Байгууллагад: • Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх • Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх • Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх • Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих • Жимс жимсгэнэ, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай …
-
19 November
Нийтийн тээврийг ариутгаж халдваргүйжүүллээ
Баянзүрх дүүрэгт халдварын тохиолдол батлагдсантай холбогдуулан Нийтийн тээврийн хэрэгслүүдэд халдваргүйлэлтийн ажлыг гэрээт мэргэжлийн байгууллагаар шуурхай зохион байгуулах үүргийн дагуу Хяналт, шалгалтын хэлтсийн автотээврийн хяналтын 3 улсын байцаагч хяналт тавьж ажиллаа. Хяналт, шалгалтын ажлыг өдрийн 11:00 -16:00 цагийн хооронд хийж гүйцэтгэлээ. Хяналт, шалгалт ариутгалыг нийтийн тээврийн үйлчилгээний 11 аж ахуйн нэгж, байгууллагын 12 баазын 589 тээврийн хэрэгсэлд хийж дуусгалаа. Үүнээс: Ариутгал …
-
19 November
Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2020 оны 11 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. …
-
18 November
Я.Содбаатар:Орон нутгийн иргэдийг хотоос гаргахгүй
Улс орон даяар хоёр долоо хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан орон нутгаас нийслэл хотод ирсэн хүмүүс Улаанбаатарт гацаад буй. Энэ талаар УОК-ын дарга Я.Содбаатар ” Улаанбаатар хот болон төмөр зам дагасан суурин газруудын гэсэн хоёр голомт бий. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улаанбаатар хотод ч төмөр замын ажилчдаас шинжилгээ авч байна. Нэг ажилчнаас халдвар илэрсэн. Тийм учраас хотоос орон …
-
18 November
Хүнсний худалдаа, үйлдвэрлэлийн 6435 обьектын 30 хувийг шалгахад 3164 зөрчил илэрчээ
Нийслэлийн 9 дүүргийн 171 хороонд нийт 191 улсын /ахлах/ байцаагч хүнсний үйлдвэр, хадгалалт, түгээлтийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна. Нийслэлийн хэмжээнд хүнсний худалдаа, хүнсний үйлдвэр эрхлэгч нийт 6435 аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж байгаагаас хүнсний худалдааны газар-5688, хүнсний үйлдвэр, цех-747 үйл ажиллагаа явуулдаг. Хяналт шалгалтыг 2020.11.15-17-ны өдрүүдэд 1985 объектод буюу 30.8 хувьд хийж 3164 зөрчил …
-
18 November
Хүүхдийн 100 мянган төгрөгийг 2021 оны долдугаар сарын 1 хүртэл хугацаанд олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.11.18/ болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцэн тогтоол гаргалаа. Үүнд: –Иргэдийн амжиргааг дэмжих зорилгоор 18 хүртэлх насны хүүхдүүдэд олгодог хүүхдийн 100 мянган төгрөг, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг иргэдийн бөөгнөрөл …
-
18 November
Коронавирусийн голомтод тооцогдсон зарим газрын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийжээ
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Коронавирусийн голомтод тооцогдсон зарим газрын эцсийн халдваргүйжүүлэлтийг энэ сарын 16-ны өдөр хийжээ. Нийт 312 м.кв талбайд 0.06 хувийн жавелионы уусмалаар Оюутны өргөө, МУБИС-ийн оюутны нэг, хоёрдугаар байр, Хөдөлмөрийн дээд сургуулийн дотуур …
-
18 November
Б.Ууганбаяр: ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу өчигдөр орой 85 хүнийг Улаанбаатар зочид буудалд тусгаарлаад байна
ЭМЯ, ХӨСҮТ, УОК-ын Шуурхай штаб хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр“ Өнөөдрийн байдлаар 44 тусгаарлах байранд 1981 иргэн тусгаарлан ажиглагдаж байна. Улаанбаатар хотын 26 байранд 1520, орон нутагт 13 тусгаарлах байранд 461 хүн байна. ХӨСҮТ-ийн тандалт судалгаагаар хавьтал болсон иргэдийг тусгаарлах ёстой гэсэн зөвлөмжийн дагуу өчигдөр орой 85 хүнийг Улаанбаатар зочид буудалд тусгаарлаад байна. Арваннэгдүгээр сарын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл