Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагууд “Covid-19” цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед байнгын бэлэн байдалд ажиллаж, байгууллага бүрийн хариуцлагатай жижүүр хоёр цаг тутамд мэдээлэл авч, дотоод цахим шуудангаар ЗТХЯ-ны удирдлага, шуурхай штабтаа тайлагнаж байна. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг бүрэн зогсоосон. Өнгөрсөн 24 цагийн байдлаар “МИАТ” ХК Улаанбаатар-Бээжин-Москва чиглэлд …
Нийгэм
November, 2020
-
18 November
“Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэллээ
Нийслэлийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 86 өрхийн эрүүл мэндийн төв, заасан байршилд коронавируст “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэллээ. “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээг зохион байгуулах нь цар тахалтай тэмцэхэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн гол зорилтот ажил юм. Сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяаллын …
-
18 November
Хувийн тээврийн хэрэгсэл болон иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоолоо
Өнөөдрөөс буюу 11 дүгээр сарын 18-ны өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээний цагийг нэг цагаар богиносгож өглөө 07.00-10.00, орой 17.00-20.00 цагийн хооронд явуулахаар болов. Энэ хугацаанд иргэд зайлшгүй шаардлагатай бол автомашинаараа чөлөөтэй явах бөгөөд бусад цагт хөдөлгөөнд оролцохыг хориглолоо. Иргэд мөн дээрх тогтоосон цагаас бусад үед явганаар хөдөлгөөнд оролцох боломжгүй. Гэхдээ гэрийн ойролцоох дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт …
-
18 November
Улаанбаатарт өдөртөө 2 хэмийн хүйтэн байна
Улаанбаатарт өнөөдөр үүлэрхэг. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 0-2 градус хүйтэн байна. Ихэнх нутгаар үүлэрхэг. Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. …
-
17 November
ЭМЯ:Дархан-Уул аймгийн ЭМГ-тай цахим хурал хийлээ
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар өнөөдөр Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газрын удирдлагуудтай цахим хурал хийлээ. Тус хуралд эрүүл мэндийн яамны газар хэлтсийн дарга нар байлцсан юм.Хурлын эхэнд Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл тус аймагт илэрсэн сэжигтэй тохиолдлын ойрын хавьтлуудыг хэрхэн илрүүлж хариу арга хэмжээ авч байгаа талаар танилцуулга хийсэн. Дараа нь холбогдох албаны …
-
17 November
Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт цар тахлын тусдаа хоёр голомт үүссэнийг тогтоолоо
Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт “Ковид-19” цар тахлын тусдаа хоёр голомт үүссэнийг тогтоосон тухай Улсын онцгой комиссын гишүүд мэдээлэв. Төмөр зам болон ачаа тээврийн зам дагуу халдвар тархсан гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэн хариу арга хэмжээ авч байна. Өнгөрсөн долоо хоногт дээрх чиглэлд явсан, бусадтай харьцсан иргэдийг сайн дураараа шинжилгээ өгөхийг Улсын онцгой комисс уриаллаа. 2020 оны 11 дүгээр сарын 17-ны 14.00 цагийн …
-
17 November
Бүх банк ирэх арванхоёрдугаар сарын 1 хүртэл ажиллахгүй болсноо мэдэгдлээ
Бүх банк ирэх арванхоёрдугаар сарын 1 хүртэл ажиллахгүй болсноо мэдэгдлээ. Монгол Улсын Засгийн газраас орон даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хатуу хөл хорионы дэглэмийн хугацааг 14 хоногоор сунгасан билээ. Энэ дагуу арилжааны бүх банк түр хугацаанд үйлчилгээ явуулахгүй болсноо өнөөдрөөс мэдэгдээд байна.
-
17 November
Г.Загдаад 6,2 жилийн хорих ял, Г.Амарсайханд нэг жилийн хорих ял оноолоо
“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох хэргийн шүүх хуралдаанаар Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг гэм буруутай тооцсон билээ. Тэгвэл шүүх хуралдаан /2020.11.17/ болж шийдвэрээ танилцууллаа.Шүүхээс Г.Загдаад 6 жил 2 сарын хорих ял, түүний эхнэр Г.Амарсайханд 1 жилийн хорих ялыг тус тус оноожээ. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдаад холбогдуулан, Эрүүгийн хуулийн …
-
17 November
А.Амбасэлмаа:Нэг хүний гурав дахь давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ
ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 16-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийт 1762 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс гурван хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрсэн. Харин 1759 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. -Аравдугаар 28-нд Токиогоос ирсэн 202 хүн, -Франкфуртээс ирсэн …
-
17 November
Хүүхдийн 100000 төгрөг өнөөдрөөс харилцах данс руу нь шилжинэ
Засгийн газраас 0-18 насны хүүхдүүдэд 100 мянган төгрөгийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэн, 2021 оны эхний хагас жил хүртэл олгох шийдвэр гаргасан билээ. Энэ дагуу арваннэгдүгээр сард олгогдох хүүхдийн 100 мянган төгрөг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжиж эхлэхийг өчигдөр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. Иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор хүүхдийн мөнгөний энэхүү нэмэгдлийг 2021 оны эхний хагас жилийг дуустал …
-
17 November
Өнгөрсөн шөнө 93 хүнийг эрүүлжүүлэгджээ
Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр (2020.11.16) бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн мэдээг хүргэлээ. Өчигдөр нийт 739 гомдол мэдээлэл цагдаагийн 102 дугаарт иржээ. Үүнээс эрүүлжүүлсэн 93, зөрчил гаргасан 312, гэмт хэрэг 25, гэр бүлийн хүчирхийлэл 52 бүртгэгдсэн байна.
-
17 November
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй өрхийн тогийг таслахгүй
Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг тасралтгүй, найдвартай хүргэх ажлыг 24 цагийн турш гүйцэтгэн ажиллаж байна. Энэ хугацаанд тус компаниас Эрчим хүчний сайдаас өгсөн чиглэлийн дагуу хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдлээс шалтгаалан түдгэлзүүлэхгүй байх, бүх төрлийн төлбөрт үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, ирсэн дуудлагыг шуурхай барагдуулах арга хэмжээг авч …
-
17 November
УОК-ын дарга аймгийн засаг дарга нартай цахимаар хуралдлаа
УОК-ын дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-эрдэнэ нар аймгийн засаг дарга нартай цахим шуурхай хийлээ. Цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгаврыг өглөө. Баян-Өлгий аймагт гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах хүрээнд КОВИД19-ийн халдварт цар тахлын түргэвчилсэн оношлуур, эм, эмнэлгийн хамгаалах хувцас хэрэглэлийн нөөц бүрдүүлэх шаардлага буйг хэлж, УОК-оос дэмжлэг хүслээ. Өмнөговь, Дорнод, Дорноговь зэрэг хилийн боомтууд бүхий аймаг орон нутгийн удирдлагуудад …
-
17 November
Түргэвчилсэн болон PCR шинжилгээ авах 18 цэгийн байршил
Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв-Дүнжингарав салбарт зохицуулалт хийж, 75751200 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх болон шинжилгээний цаг олгох ажлыг хийж байна. Тиймээс халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьталд тооцогдсон иргэд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгсөн шинжилгээний цаг, товлосон байршлын дагуу үйлчлүүлж, коронавируст халдварын шинжилгээг өгөх боломжтой. Сүхбаатар дүүрэг – Дамбадаржаа дахь Эрүүл мэндийн төвийн сувилалБаянгол …
-
17 November
Алба хаагчид 10 иргэнд тусламж үзүүлжээ
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь дэслэгч М.Нямсамбуу захирагчтай Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн хамт олон сайн үйлсийн аяныг өрнүүлжээ. Энэ хүрээнд тус сумын Хараа багийн зорилтот бүлгийн 10 иргэнд сарын өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүн мөн гар ариутгагч бодис зэргийг хандивласан байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаа энэ үед алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоондоо …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл