Хэн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй, өрх бүхэн ажилтай орлоготой, үрс бүхэн минь аз жаргалтай халуун дулаан нийгмийг мөөрөөддөг энгийн л нэгэн сэтгүүлчээ би. Иим л нийгмийг үр хүүхдэдээ үлдээх гэгээхэн зорилготой жирийн л нэгэн сэтгүүлүч ээж би Zarig.mn мэдээллийн сайты үүсгэн байгуулж, редакци толгойлж, арав гаруй хүнийг ажлын байраар хангаж, шударга хариуцлагатай нийгмийг бүтээх зорилготой ажиллаж явна.
Нийгэм
October, 2020
-
28 October
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгав
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр/2020.10.28/ боллоо. Энэхүү хуралдаанаар Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгах Улсын онцгой комиссын саналыг дэмжив. 2020 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд 339 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 312 хүн эдгэрч, 27 хүн эмчлүүлж байна. Долоон хүний бие хүндэвтэр, 20 хүнийх хөнгөн байгаа тухай …
-
28 October
Ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойш 221 иргэн хамрагджээ
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт орж, 2020 оны 10 дугаар сарын 1 –ний өдрөөс өмнө авсан зээлийн жилийн хүүг 8 хувь, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авах зээлийн жилийн хүүг 6 хувь байхаар тогтоосон. Уг шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш 10 дугаар сарын 22–ны өдрийн байдлаар нийт 15.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 221 иргэнд олгоод …
-
28 October
Судалгаа: Монгол улс Япон улсаас хамгийн олон хуучин машин импортлогч улсаар эрэмблэгдэв
Өчигдөр НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр (Unep) байгууллага хуучин автомашины экспортын талаар дэлхий дахинд хийсэн томоохон судалгааныхаа тайланг танилцуулжээ. Судалгааны онцлох дүгнэлтүүдийг нэгтвэл, Хуучин автомашин АНУ, Европ, Японоос буурай хөгжилтэй улс орнуудад худалдаалагдаж байгаа нь агаар бохирдуулах нэг шалтгаан болжээ. 2015-аас 2018 оны хооронд өндөр хөгжилтэй орнуудаас нийтдээ 14 сая орчим хуучин автомашин дундаас доош орлоготой орнуудад нийлүүлэгдсэний 80 хувь нь …
-
28 October
Т.Мөнхсайхан:Эмч, мэргэжилтнүүдэд чиглэсэн зөв бодлогыг хэрэгжүүлээд явна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Аравдугаар сарын 27-ны уулзалтаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал, АУ-ны доктор, Б.Нарантуяа 2021-2024 онд авч хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа. Хамтарсан уулзалтаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “Өнөөдөр байгууллагынхаа хөгжлийн хөтөлбөрийг танилцуулсан Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамт олондоо баярлалаа. …
-
28 October
Соёлын өвийн үндэсний төв олон улсын стандартад нийцсэн байртай боллоо
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа хорооллын урд, Үндэсний Архивын Ерөнхий газрын баруун талд баригдсан Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвийн барилга 11 дүгээр сарын 15-ны өдөр буюу Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр нээлтээ хийнэ. Соёлын өвийн үндэсний төв нь анх 1988 онд тухайн үеийн Соёлын яамны харьяа “Музейн үзмэр сэргээн засварлах урлан” нэртэйгээр анх байгуулагджээ. Тус …
-
28 October
Улсын тусгай хамгаалалттай 16 сум иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашинтай боллоо
Монгол Улс, ХБНГУ–ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчны салбарт сүүлийн 20 жилийн хугацаанд техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааны олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Үүний нэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Германы сэргээн босголт, зээлийн банк (KFW)-тай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл юм. Төслийн хүрээнд монгол орны Тусгай …
-
28 October
Сургуулиуд сүнсний баярыг тэмдэглэхүй
“Сүнсний баяр”-ыг сургуулийн түвшинд зохион байгуулалттайгаар тэмдэглэхгүй байх чиглэлийг 2018 онд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад өгсөн. Энэхүү чиглэл хүчинтэй хэвээр бөгөөд дагаж мөрдөхийг сануулж байна хэмээн БШУЯ-наас мэдээллээ. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4, 5 дугаар зүйлд “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” болон “нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр”-ийн нэр, сар өдрийг …
-
28 October
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 210 иргэн эх орондоо ирнэ
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 09:35 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 21:20 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 210 иргэн ирнэ. Иргэдийг ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн Онцгой Жаргалант сувилал, Наранбулаг амралтын газар, Тэмүжин, Новотел, Туушин, Зүчи, Эрхэс, Кемпински зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
-
28 October
Түүхий нүүрс түлсэн, агаар бохирдуулсан таван зөрчлийг илрүүлэн 13 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
Нийслэлийн Онцгой комиссын 14 дүгээр хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл хүргэв. Тэрбээр “Монгол улсад зөөвөрлөгдсөн тохиолдол 340, эдгэрэлт 312, эмчлүүлж байгаа 28 өвчтөн байна. Нийслэлийн Түргэн тусламжийн төв нь коронавируст халдварын үед ажиллах 10 багийг томилгоожуулж, бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа бөгөөд тусгай үүргийн 68 удаагийн нислэгээр ирсэн …
-
28 October
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. 2020 оны 10 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулсаар цас орно, бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн …
-
27 October
Вакцин хийлгэсэн 59 хүн нас барсан ч вакцинжуулалт зогссонгүй
Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томуугийн эсрэг вакцинжуулалтын аян энэ сарын 13-нд эхэлснээс хойш нийт 59 хүн вакцин тариулсныхаа дараа нас барсан ч тус улсын Засгийн газар вакцинжуулалтын аянаа зогсоохгүйгээ мэдэгдсээр байна. Энэ улсын тэргүүлэх эмч нар вакцинжуулалтыг зогсоохыг шаардсаар байгаа бөгөөд Засгийн газраас вакцин хийлгэсэн хүмүүс нас барсан шалтгааныг мөрдөн шалгах шийдвэр гаргасан юм. Урьдчилсан шатны дүгнэлтээр дээрх хүмүүсийн …
-
27 October
ЮНЕСКО-ийн дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах Дэлхийн өдөр тохиож байна
Анх 2005 онд Парис хотод болсон ЮНЕСКО-гийн Нэгдсэн чуулганы 33-р хэсэг дээр 10 дугаар сарын 27-ны өдрийг дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдөр болгохоор зарласан байдаг. Архивын ерөнхий газар 7 дахь жилдээ буюу 2013 оноос хойш уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивд 35мм-ийн хальсны уран сайхны кино, гэрэл зураг, дуу авианы …
-
27 October
Бурхан Халдун хайрханыг тахив
Үндэсний бахархалт хайрхан Бурхан Халдун уулыг тахих тахилга 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын нэр бүхий гишүүд болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд зэрэг байгууллагын төлөөлөл, Хэнтий аймгийн удирдлага, иргэд оролцов. “Монгол туургатны эх түүхийн голомт нутаг Бурхан Халдун хайрхан нь их эзэн Чингис …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл