Нийгэм

November, 2020

  • 23 November

    Я.Содбаатар: Улаанбаатарт “түгжигдсэн”орон нутгийн иргэдийг ойрын хугацаанд шинжилгээнд хамруулж, буцаах ажлыг хийнэ

    Өчигдөр /2020.11.22/ ням гаригийн 12:00 цагт УОК-ын даргын шуурхай хурал боллоо. Хурлаар салбар хариуцсан УОК-ын гишүүдээс цаг үеийн мэдээлэл сонсож, зарим асуудлыг шийдвэрлэлээ. Шуурхай хурлын дараа Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ирүүлж буй тодорхой хэд хэдэн асуултад тайлбар мэдээлэл өгснийг дэлгэрүүлэн хүргэе. ЭМ-ийн сайд …

  • 23 November

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна. 2020 оны 11 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй. цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн …

  • 22 November

    Эрээн хотын ард түмэн “Сэтгэлийн дэм” тусламжийн аян эхлүүлжээ

    Монголчуудад  туслахаар  Эрээн хотод амьдардаг Цэнгэлт “Сэтгэлийн дэм”  аянг зохион байгуулжээ. Өглөө.мн сайт хамтран ажиллаж байна. Уг тусламжийг Нийслэлийн онцгой комиссын хамт олонд хүлээлгэн өгөхөөр боллоо. Цэнгэлт Хянгана аймгийн Жалайд хошуунд нутагтай.  Эрээн хотын Шинэ зээлд 20 гаруй жил гутал зарж байна. Өөрийн санаачлагаар  вичатаар уриалга дэвшүүлж 11 сарын 20 нд тусламжийн аянг эхлүүлжээ. Энэхүү сайн үйлсийн аянд ӨМӨЗО-ны Хөх …

  • 21 November

    Нийтийн тээвэр энгийн горим луу шилжлээ

    УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Бүх нийтийн хөл хорионы үр дүн, мэргэжлийн байгууллагуудын ажлын үр дүнгээс хамаарч дараах шийдвэр гарч байна. Нийтийн тээвэр энгийн горимоор буюу өглөө 06:00-22:00 цагийн хооронд явна. Хөл хорионы дэглэмийг сулруулж байна гэж огт ойлгож болохгүй. Цар тахлыг хумьсан тохиолдолд энгийн горим руу шилжинэ. Энгийн горим руу шилжих хоёроос гурван төлөвлөгөөг боловсруулж байна” гэлээ.

  • 21 November

    МУИС-д сурдаг орон нутгийн харьяалалтай оюутнууд судалгаанд яаралтай хамрагдана уу

    Монгол Улсын Их Сургуульд орон нутгаас ирж суралцаж буй оюутнууд 119.mn сайтад хандан судалгаанд яаралтай хамрагдахыг тус сургуулиас мэдээллээ. Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамны 119.mn цахим хуудаст хандаж дотуур байр болон гадуур байршиж буй оюутнуудыг коронавирусийн шинжилгээнд хамруулах зорилгоор авч буй судалгаанд яаралтай хамрагдах юм байна. Орон нутгийн харьяалалтай бүх оюутан тус судалгаанд хамрагдах шаардлагатай болохыг МУИС-иас анхаарууллаа.

  • 20 November

    Ипотекийн зээлтэй иргэдийн анхааралд

     Ипотекийн корпорациас мэдэгдэл гаргажээ.Уг мэдэгдэлд:Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гарсантай холбогдуулан доорх банкууд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээж авч эхэлсэн тул Та бүхэн дараах холбоосоор нэвтэрч, хүсэлтээ өгөх боломжтой. Ариг банкГоломт банкКапитрон банкТөрийн банкХаан банкХасбанкХудалдаа хөгжлийн …

  • 20 November

    Л.Халтар: Баянгол дүүрэгт 47 мянган хүнийг шинжилгээнд хамруулна

    “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт өвчин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгааг хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлэг өнөөдөр хуралдаж, нөхцөл байдлын талаар хэлэлцэв. 15 мянга, 629 төмөр замчинд шинжилгээ хийхээр судалгаа гаргаснаас одоогийн байдлаар 8900 ажилтанг шинжилгээнд хамруулаад байна. Халдварын сэжигтэй тохиолдол гарсантай …

  • 20 November

    COVID-19-ийн вакцин худалдан авахад тусгайлан дэмжлэг үзүүлэхийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчөөс хүслээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга коронавируст цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Франк Валтер Штайнмайерт захидал илгээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч захидалдаа, иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж буй хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бидний ашиг сонирхол, ардчилал, дэлхий нийтийн энх тайван аюулгүй байдлын төлөөх нийтлэг үнэт зүйлсэд …

  • 20 November

    НМХГ:Хадгалах хугацаа дууссан 67 нэр төрлийн 176 ш хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устгуулсан

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүнсний дэлгүүр болон түгээлт машинд хяналт шалгалт хийсэн байна. Тус шалгалтад   9 дүүргийн 140 хорооны 622 хүнсний объектыг хамруулахад  давхардсан тоогоор 525 зөрчил, дутагдал илэрч, 335 буюу  67.5 хувийг  газар дээр нь арилгуулжээ. Тухайлбал, -Хадгалах хугацаа дууссан 67 нэр төрлийн 176 ш, 672282 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг  газар дээр нь устгуулсан. -Хүнсний дэлгүүрт худалдаалагдаж байсан хаяг шошгын зөрчилтэй 9 нэр төрлийн 272 ширхэг хүнсний …

  • 20 November

    Хотоос 1238 тээврийн хэрэгсэл, 2599 зорчигч гарсан байна

    Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, Тавантолгой, Баруун түрүүн, Дөрөвдүгээр зөрлөг, Элстэй товчоодод Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газраас алба хаагчид хяналт, шалгалт хийж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн шалган нэвтрүүлэх найман товчоодоор нэвтэрсэн 1031, хотоос гарсан 1238 тээврийн хэрэгсэл …

  • 20 November

    Та гаднаас гэртээ орохдоо дараах зүйлийг заавал анхаарай

    Covid-19-өөс үүдэн улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Улсын онцгой комисс (УОК)-ын Шуурхай штабаас Онцгой байдлын ерөнхий газрын гаргасан ард, иргэдэд сэрэмжлүүлсэн санамж, анхааруулгыг тухай бүрд нь танилцуулж буй юм. Энэ удаа УОК-ын Шуурхай штабаас иргэн Танд гадуур гарсан бол гэртээ ормогцоо гутал, гадуур хувцсаа тайлахдаа ямар зарчмыг хатуу чанд баримтлах тухай зөвлөмжийг хүргэх …

  • 20 November

    Б.Ууганбаяр: ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу 1094 хүнийг тусгаарласан

    ЭМЯ, ХӨСҮТ, УОК-ын Шуурхай штаб хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр“Улаанбаатар хотод тусгаарлах байранд 1562 хүн, орон нутагт 720 хүн байна. Нийлбэр дүнгээр 2282 хүнийг тусгаарлах ажиглах байранд ажиглаж байгаа. Эдгээр хүмүүс гадаад улс орноос татан авалтаар ирсэн хүмүүс байна. Мөн ХӨСҮТ-ийн зөвлөмжөөр хавьтал болсон иргэдийг …

  • 20 November

    А.Амбасэлмаа:Өчигдөр 3625 хүнд шинжилгээ хийхэд 37 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 19-нд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Дархан, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийтдээ 3625 хүнд шинжилгээ хийхэд 3588 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Франкфрурт Улаанбаатарын онгоцоор аравдугаар сарын 24-нд ирсэн 65 хүний шинжилгээнд илрээгүй. Өмнөд Судан улсаас аравдугаар сарын 31-нд ирсэн 214 энхийг …

  • 20 November

    Анхааруулга: “Эмоци” продакшны тоглолт үзсэн бол шинжилгээ өгнө үү!

    “Covid-19”-ийн халдвартай нь тогтоогдсон иргэдийн ойрын болон дам хавьтлыг тогтоох, тусгаарлах, шинжилгээнд хамруулах ажил үргэлжилсээр байна. Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Халдварын тандалт, хариу арга хэмжээ авах явцад ард иргэд маань туслалцаа үзүүлж, сайн дураараа шинжилгээ өгөх шаардлагатай байна. Тухайлбал, 2020 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Соёлын төв өргөөнд “Эмоци”продакшны тоглолт үзсэн хүмүүс дотор батлагдсан …

  • 20 November

    Орон гэргүй иргэдээс коронавирусийн шинжилгээ авч, Нийгмийн хамгааллын тусгай төвд хүлээлгэн өгчээ

    Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн  гэр оронгүй иргэдийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвүүдэд хүлээлгэн өгч байна. Эдгээр төвд дээрх  өдрүүдэд 81 иргэнийг хүлээлгэн өгсөн бол өчигдөр өглөө /2020.11.19/ 64 иргэнийг мөн хүлээлгэн өгч, болзошгүй эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авч байна. Улмаар эдгээр иргэнийг коронавирусийн шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх …