Налайх дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр 08 цагт ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд ТЗУХ-ийн дарга М.Баттулга ИТХ-ын дарга П.Нарантуяа, Засаг дарга Ч.Раднаабазар нарыг томилсон тогтоолыг танилцууллаа. Дараагаар нь ИТХ-ын дарга П.Нарантуяа, дүүргийн Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч Ч.Раднаабазар, НИТХ-ын төлөөлөгч Б.Нэргүй нар ирэх 4 жилд хэрэгжүүлсэн ажлаа үргэлжлүүлж нийслэлийн болон дүүргийн удирдлагуудтайгаа гар сэтгэл нийлэн хамтран ажиллахаа илэрхийлж …
Нийгэм
November, 2020
-
3 November
Т.Мөнхсайхан: 21 хоногийн тусгаарлалт нь дотооддоо халдвар алдахгүй байх нэг нөхцөл болно
Улсын Их Хуралд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр /2020.11.03/Түр хорооны хуралдаан боллоо. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын …
-
3 November
Т.Мөнхсайхан: Коронавирусыг ханиад гэж авч үзэж болохгүй, нас баралт өндөртэй, аюултай халдвар
Улсын Их Хуралд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр /2020.11.03/Түр хорооны хуралдаан боллоо. Энэ үеэр Шадар сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, үг …
-
3 November
Ихрүүдийн хоёр нь хүү, нэг нь охин
ЭХЭМҮТ-д арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын Харчулуут багийн иргэн Хаянхярваагийн Отгонтуяа гурван ихэр хүүхэд төрүүлжээ. Ихрүүдийн хоёр нь хүү, нэг нь охин бөгөөд эх, хүүхдүүдийн бие сайн байна. Ихрүүдийн хоёр нь 1800 гр, нэг нь 1850 гр төрсөн байна. Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар гурван ихэр хүүхдэд улсаас нэг удаа хүүхэд тус бүрд гурван сая төгрөгийн тэтгэмж …
-
3 November
Есөн настай дагавар охиноо хүчинджээ
Өнгөрсөн аравдугаар сарын 30-ны өдөр хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд насанд хүрээгүй хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хэрэг гарлаа. Тодруулбал, 30 настай Б гэгч нь нэг гэрт амьдардаг, дагавар охин болох есөн настай О-г хүчиндсэн байна. Уг хэргийн дуудлага мэдээлэл өнөөдөр /2020.11.03/ цагдаагийн байгууллагад иржээ. Өөрөөр хэлбэл, хэрэг үйлдэгч этгээд охиныг хүчиндсэн хэргээ нуун дарах оролдлого хийсэн байж болзошгүй байна. Хэргийг …
-
3 November
Арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шийдвэрүүд
“Зүрх судасны эмээ эхний өдөр нь ч авч чадсангүй” “Миний орсон 2-3 эмийн сангийн сүлжээ нь болохгүй гээд өөр эмийн сан хайж явна” гэсэн хариу өгсөн юм. Ахмадууд энэ сарын 1-нээс эхлэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ хийсэн дурын эмийн сангаас хөнгөлөлттэй эм авах боломжтой болсон. Энэ шийдвэр нь сар бүрийн эхэнд эмийн сангийн үүдийг үүрийн таван жингээс эхлэн …
-
3 November
Зэвсэгт хүчний дайчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамрагдах эрхийн бичгийг гардуулав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний албан хаагчдын төлөөлөл 10 дайчинд хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцанд хамрагдах эрхийн бичгийг гардуулав. Тэд коронавируст цар тахлын үед халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол Улсын иргэдийг гадаадаас зөөвөрлөн авч ирэхэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон хөл хорионы үед өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд өөрийн мэргэжил ур чадвараа дайчлан үр дүнтэй ажилласан Зэвсэгт хүчний …
-
3 November
“Монгол бахархал”-ын өдөр төв талбайд гар урчуудын бүтээл, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны нээлт болно
“Монгол бахархал” буюу Чингис хааны төрсөн өдөр энэ сарын 16-нд тохиож байгаа бөгөөд нийслэлийн төв талбайд Улаанбаатар хот болон 21 аймаг, сумын гар урчуудын бүтээл, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны нээлт болох гэж байна. Харин маргаашаас нь тус оролцсон бүтээгдэхүүнүүдийг төрөл тус бүрээр нь дотор талбайд иргэдэд нээлттэйгээр дэлгэх аж. Иймээс ямар төрлийн бүтээгдэхүүнийг хаанаас сонирхож болох талаарх мэдээллийг нээлтийн үеэр авч …
-
3 November
Орон нутгийн замд автомашин онхолдож, нэг хүн амь насаа алджээ
Орон нутгийн замд автомашин онхолдож, нэг хүн нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сум 1-р багийн нутагт аравдугаар сарын 31-ний өдрийн 14:30 цагийн орчимд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч, 38 настай, эмэгтэй Ц-н амь нас хохирсон байна. Иймд тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас иргэдэд анхааруулж байна.
-
3 November
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд шаардлага хүргүүлэв
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд сайн засаглал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд шаардлага хүргүүлжээ. МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ НЬ 2020 оны 10 сарын 30-ны өдөр Улаанбаатар хот Сайн засаглал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд бид МҮОНРТ-ийн удирдлага, ажилтны хооронд үүсээд байгаа нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа билээ. Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд …
-
3 November
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 174 иргэн эх орондоо ирнэ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:55 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 16:05 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 174 иргэн эх орондоо ирж байна. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-8, өндөр настан-3, жирэмсэн-асран хамгаалагчтай-3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-160 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, “Амар” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
-
3 November
БШУЯ: Сурагчдын амралтын хугацааг наашлуулах талаар яриагүй
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар энэ жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулж, гурван улирлаар хичээллүүлэх болсон. Тиймээс амралтын хуваарьт ч өөрчлөлт ороод буй. Тодруулбал, нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 21-нээс эхлэх юм. Сүүлийн хэд хоногт нийгмийн сүлжээгээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сурагчдын амралтын хугацааг наашлуулах санал асуулга явуулж буй талаар мэдээллүүд цацагдсан. Харин өнөөдөр …
-
3 November
Т.Мөнхтунгалаг: УИХ-ын нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татан шалгаагүй
УИХ-ын нэр бүхий найман гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх болсон тухай хэвлэлд мэдээлж байна. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас тодруулав. –Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын нэр бүхий гишүүдийг АТГ шалгаж байгаа тухай мэдээлэл гарлаа. Энэ мэдээлэл үнэн эсэхийг албаны эх сурвалжаас тодруулмаар байна. Та хариулт өгнө …
-
3 November
АТГ: Мөрдөн шалгах хэлтэст 455 хэрэг шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 10 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 26 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 81 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 51 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Өнгөрсөн …
-
3 November
ВИДЕО: Цагдаа Б.Пүрэвдэмбэрэл гурван ихэр охинтой болжээ
Орхон аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Пүрэвдэмбэрэлийн гэргий амаржиж гурван ихэр охинтой болжээ. Тэрбээр “Анх эхнэрээ ЭХО-д харуулахад нэг хүүхэд байсан, 7 хоногийн дараа дахиад үзүүлэхэд хоёр болчихсон байсан. Дараа ЭХО-д үзүүлсэн чинь гурван хүүхэд болчихсон байсан. Хөөх, үржигдээд байдаг юм байх даа гэж бодсон” хэмээн ярьжээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл