Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархалын өдөр” Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монголын түүх судлалыг дэмжих тухай” зарлиг гаргалаа. Ерөнхийлөгч монголын түүх судлалыг улам эрчимжүүлэх, монгол үндэстний уг гарал, төрт ёсны уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн өв соёл, монгол үндэстний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг судлан шинжилж, сурталчлан таниулах, үндэсний нэгдмэл үнэт зүйлс, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх …
Нийгэм
November, 2024
October, 2024
-
31 October
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр НИТХ-ын үе үеийн удирдлагууд, ахмадуудад 385 жилийн ойн медаль гардууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин нар өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга болон Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, Нийслэлийн ИТХ-ын ажлын албанд ажиллаж байсан ахмадуудад Нийслэлийн 385 жилийн ойн медаль гардуулж, хүндэтгэл үзүүлэв.
-
31 October
Зайсангийн хуучин гүүрийг арваннэгдүгээр сарын 8-наас хааж, бохирын шугамыг шилжүүлнэ
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй, ашиглалтын хугацаа дуусаж, хэзээ ч нурж магадгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Тиймээс уг хуучин гүүрийг 2025 онд буулгаж, шинээр барих гэж буй билээ. Үүнээс өмнө арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл Зайсангийн …
-
29 October
Зөөврийн тоног төхөөрөмжөөр улсын Бүртгэлийн үйлчилгээг ажлын байранд үзүүллээ
Улсын бүртгэлийн байгууллагаас “Хамтын ажиллагааг дэмжих” зорилтот жилийн хүрээнд Нийслэлийн төв цэгээс алслагдсан төрийн байгууллагын албан хаагчдад улсын бүртгэлийн үйлчилгээг хүргэх, хүртээмжийг дээшлүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Тус ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс хамтран Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газрын албан хаагчдад ажлын …
-
26 October
БНСУ-ын гэр бүлийг дэмжих төвийн загвараас суралцана
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир нар БНСУ-д ажиллаж, Сөүлийн гэр бүлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүл төвтэй нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлэхээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай болсон. Үүний хүрээнд гэр бүлийг дэмжих төвүүдийг байгуулахаар …
-
25 October
П.Эрхэмбулган: Томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна
Нийслэлд сүүлийн долоо хоногийн мэдээгээр амбулаторийн үзлэгийн тоо нэмэгдэж, нийт 93 мянга гаруй иргэнд үйлчлээд байна. Үүнээс томуу, томуу төст өвчний шалтгаанаар амбулаториор үйлчлүүлэгчдийн 4.6 хувь нь ханджээ. Харин ХӨСҮТ-өөс гаргадаг тандалт мэдээний дүнгээр томуугийн өвчлөл улирал хоорондын үеэс идэвхжлийн үе рүү шилжээд 14 хонож байна. Тодруулбал, томуугийн дэгдэлт үүсээгүй буюу томуугийн А болон В хүрээний вирус өвдсөн иргэдийн дунд …
-
25 October
Техникийн хяналтын үзлэг оношилгоо, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана
Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Зөрчлийн хуульд торгуулсан жолооч хуулийн хугацаанд буюу 15 хоногийн дотор торгуулиа төлбөл торгуулийн хэмжээг 50 хувь хөнгөлнө. Харин Зөрчлийн хуульд заасан 15 хоногоос хэтрүүлбэл торгуулийн хэмжээг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх зохицуулалт орсон. Хугацаандаа торгуулиа төлөөгүй тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий …
-
25 October
Г.Отгонтамир: Халтиргаа, гулгаатай үед өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд цас орж, цаг агаар хүйтэрсэн учраас Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа эсэх асуудлаар хяналт шалгалтыг хийсэн юм. 10 гаруй тээврийн хэрэгслийг шалгахад жолооч нар зөвхөн урд хоёр дугуйгаа өвлийн дугуйгаар сольсон эсвэл гулгаатай үед зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож буй зөрчлүүдийг илрүүлэв. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир цас орсон …
-
23 October
Т.Даваадалай: 11 сарын 8-ний өдрөөс импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн ИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь тогтоосон тооноос 50 гаруй мянгаар илүү байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч импортоор орж ирэх автомашинд …
-
23 October
Хүүхдэд байгаль орчин, экологийн боловсрол олгох төгөл – KIDS ECO ZONE байгуулагдлаа
Монголын явган алхалтын холбоо нь БНЧУ-ын ЭСЯ, Czech Aid байгууллага, Менделийн их сургуультай хамтран “Хүүхэд-гэр бүлийн экологийн боловсролын төгөл” (Kids Eco-Zone) -г Богдхан уулын Зайсангийн амны Дугуй цагааны чиглэлд байгуулж албан ёсоор энэ сарын 19-ний өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ү.Энхтайван, БНЧУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн …
-
18 October
Бүх нийтийн их цэвэрлэгээг 14 хоног зохион байгуулна
Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээний үйл ажиллагаанд идэвхжүүлэх оролцуулах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээг зохион байгуулж буй. “Цэвэрлэгээг хэвшил болгоё” уриатай бүх нийтийн цэвэрлэгээг 10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал нийслэлийн 9 …
-
17 October
Зудын улмаас малчин өрхийн хүүхдийн сурах эрх зөрчигдөж байна
Намрын налгар өдрүүд цаашилж, өвлийн жиндүү өдрүүд ойртсоор. Малчид сүүлийн жилүүдэд өвөл, хавартаа уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулж ихээхэн зүдэрч буй. Өнгөрсөн жилийн өвөл, хавар л гэхэд зүүн аймгуудаар зуд болж, зарим малчин хотоо харлуултлаа малаа үхүүлсэн гашуун сургамж бий. Иймд өвөл, хаврын бэлтгэлээ эртнээс базаах зорилгоор салбар бүрийн мэргэжилтнүүд цуглаж ирэх өвлийг хэрхэн өнтэй давж малын гарзгүй хавартай золгох …
-
17 October
Сургууль, цэцэрлэг орчмын бүсээр зорчиж байгаа жолооч нар “Шар дарцаг” аянд нэгдэхийг уриалж байна
Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Шар дарцаг” аяныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Шар дарцаг” аяныг нэг сарын хугацаанд зохион байгуулна. Үзэгдэх орчин хангалтгүй үед ялангуяа шөнө оройн цагаар жолооч нар …
-
17 October
“Галлахдаа анхааръя” нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд хүртээмжтэй хүргэх, дуудлагын тоо, хохирлыг бууруулах зорилгоор “Галлахдаа анхааръя” нөлөөллийн аяныг хэрэгжүүлж эхэллээ. Аяны хүрээнд нийслэлийн хэмжээнд гал түймрийн эрсдэл өндөр хороодын иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, хяналт шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил арилгуулах мэргэжил арга зүйн зөвлөмж хүргэж ажиллана. Аяныг нийслэлийн …
-
17 October
Баянзүрх дүүргийн Засаг даргаар Г.Жаргалсайханыг томилуулах саналыг Нийслэлийн Засаг даргад уламжлахаар болжээ
Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр шинээр сонгогдсон аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ анхдугаар хуралдаанаа зохион байгуулж, хуульд заасны дагуу ИТХ-ын даргаа сонгож, Засаг даргаа томилуулах саналаа нэгтгэж, дээд шатны Засаг даргад уламжлах ёстой. Энэ дагуу нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн шинээр сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан зохион байгуулагдлаа. Хуралдаанаар МАН болон АН-ын бүлэг байгуулагдаж, МАН-ын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл