Нийгэм

September, 2020

  • 21 September

    УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндэсний номын баяр”-т оролцож, номын зүтгэлтнүүдэд өөрийн нэрэмжит “Мэргэн ном” цомоо гардууллаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор хоёр  дахь жилдээ зохион байгуулагдаж буй 28 дахь удаагийн “Үндэсний номын баяр-2020”(2020.09.19) Д.Сүхбаатарын талбайд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриатайгаар нээлтээ хийлээ.  Энэ сарын 18-наас 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд үргэлжлэх энэхүү номын баярыг жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг уламжлал тогтоод хэдийнэ 14 жил болжээ. Энэ удаагийн номын баяраар бүх нийтийн ном …

  • 21 September

    НӨАТ: Таван сая төгрөгийн гурван азтан тодорлоо

    Өчигдөр буюу 2020 оны  09 дүгээр сарын 20-ны  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2020 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 32,358,965 баримт  хамрагдсанаас:  5 сая төгрөгийн 3 3 сая төгрөгийн 34 1 сая  төгрөгийн 329 100 мянган төгрөгийн 2949 30 мянган төгрөгийн  …

  • 21 September

    Баян-Өлгий аймгийн 548 ээж “Эхийн алдар” одон хүртлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одонг нь гардуулж, баяр хүргэлээ. 100 гаруй мянган хүн амтай Баян-Өлгий аймгаас энэ жил 548 ээж, тодруулбал “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 82, Хоёрдугаар зэргийн одонг 466 ээж тус тус хүртлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга эхчүүдэд одонг нь гардуулсныхаа дараа баяр хүргэж үг хэллээ. …

  • 21 September

    Х.Баттулга: Далайд гарцгүй Монгол Улсын хувьд хөгжил бол төмөр зам юм

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.19/ Увс аймагт ажиллалаа. Энэ үеэрээ “Шинэ эдийн засаг-Увс” хамтын ажиллагааны санаачилгын хүрээнд тус аймагт есдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан чуулга уулзалтад оролцож үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэлсэн үгэндээ бүсчилсэн хөгжил, үүнд хөдөө аж ахуйн салбарын гүйцэтгэх үүрэг, мөн дэд бүтцийн хөгжлийн ач холбогдлын талаар онцолсон юм. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН …

  • 21 September

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2020 оны 09 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  …

  • 19 September

    С.Мөнхбат: Аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулж чадвал жилд нэг сая жуулчин хүлээн авах боломж бий

    Монгол Улсын Засгийн газрын  2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, олон улсын жуулчдын тоог нэг саяд хүргэх”, “Аялал жуулчлалын сургалтын төв байгуулж, салбарын чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх” зэрэг зорилтуудыг тус тус тусгасан. Дээрх зорилтын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалтыг Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймагт олон улсын стандартад нийцсэн …

  • 19 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан аймгийн 227 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.18/ Завхан аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одонг нь гардуулж, баяр хүргэлээ. 70 гаруй мянган хүн амтай Завхан аймгаас энэ жил 227 ээж, тодруулбал “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 11, Хоёрдугаар зэргийн одонг 216 ээж тус тус хүртлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга одон гардуулсныхаа дараа ээжүүдэд хандан үг хэлэх үеэрээ …

  • 19 September

    Истанбулаас 253 иргэн эх орондоо ирлээ

    Турк-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 2020 оны 09 дүгээр сарын 19-ний 04:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.   Тус онгоцоор 253 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд үүнээс 49 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 8 нь жирэмсэн, 8 нь өндөр настан асран хамгаалагчтай, 17 нь эрүүл мэндийн шалтгаантай, 54 нь оюутан, 117 нь бусад шалтгаантай иргэд байна. …

  • 19 September

    Даваа гарагаас “Сургуулийн автобус” 35 чиглэлд үйлчилж эхэлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг 2020-2021 оны хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Боловсролын газраас ирүүлсэн судалгаанд үндэслэн төвийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 31 сургуулийн 35 чиглэлд 40 автобусаар есдүгээр сарын 21-ний өдрөөс үйлчилж эхэлнэ. “Сургуулийн автобус” төсөл хэрэгжсэнээр хотын авто замын ачаалал, …

  • 18 September

    “Сэтгэлзүйг дэмжих” цахим сургалтыг зохион байгуулж байна

     Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эмч-сэтгэлзүйч, эмнэлгийн зааварлагч, бүлгийн дарга нарын “Сэтгэлзүйг дэмжих” цахим сургалтыг зохион байгуулж байна.  Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын сэтгэлзүйн бэлтгэлийг хангуулах, гамшгийн үед авах сэтгэлзүйн арга хэмжээний талаар мэдлэг өгөх зорилготой юм.   Сургалтыг “Гэр бүл анхааралын төвд байгууллага”-ын сэтгэлзүйч Н.Рэнжмаа удирдан явуулж, алба хаагчдад гамшгийн хүчин зүйл …

  • 18 September

    Сургуулийн орчинд хэвшсэн зөв дадлыг гэр бүлд нь үргэлжлүүлэх хэрэгтэй байна

    Энэ сарын 21-ний даваа гарагаас Монгол Улсын хэмжээнд бүх ерөнхий боловсролын сургуулиуд энгийн горимоор хичээллэх гэж байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир дараах мэдээллийг хийлээ. Танхимын хичээл эхэлснээр теле хичээлийг түр хугацаанд зогсоож байна. Гэхдээ авч ашиглаж болохуйцаар вэб сайтуудад байршуулаад явна. Төлөвлөгөө, арга зүй, зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсний дагуу бататгах хичээл 10 дугаар сарын …

  • 18 September

    НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхэд, гэр бүлд зориулсан нийгмийн хамгааллын зардлыг танахгүй байхыг уриалж байна

    Аливаа нөхцөл болзолгүй мөнгөн тэтгэмж, татварын шилжүүлэг гэх мэт хүүхдэд зориулсан нийтлэг мөнгөн тэтгэмж нь хүүхдийн ядуурлыг бууруулахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэсэн ч дэлхийн арван улс тутмын нэг нь л энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж буйг Хилийн чанад дахь хөгжлийн хүрээлэн болон НҮБ-ын Хүүхдийн Сангаас танилцууллаа. “Хүүхдэд зориулсан нийтлэг мөнгөн тэтгэмж-Бодлогын асуудлууд ба сонголтууд” тайлангийн цахим нээлтийн арга хэмжээ энэ оны …

  • 18 September

    У.Хүрэлсүх: Ковид-19-өөс болж удааширсан ч Дарханы замыг чанартай тавих ёстой

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үедээ Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажлын явцтай танилцав. Тэрээр 80 жилийн настай, 200 гаруй км замыг шинэчлэхээр ажлаа эхэлсэн ч Ковид-19 цар тахлаас болж ажил удааширсан. Гэхдээ замаа хурдан дуусгах гэж чанаргүй юм хийж болохгүй гэдгийг хатуу анхааруулав. “Улаанбаатар-Дархан чиглэлийн замын хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 01-нд нээнэ. Хөдөлгөөн нээнэ гэдэг нь …

  • 18 September

    Дархан арьс ширний цогцолборын ажил 40 гаруй хувьтай явагдаж байна

    БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо нараар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллалаа.  Ажлын хэсэг “Дархан Арьс ширний цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж харилцан мэдээлэл солилцож ажиллалаа. Энэхүү арьс ширний цогцолбор нь Хонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт 180 га газар талбайд хамран хийгдэж буй төсөл юм. Одоогийн байдлаар  тус цогцолборын шугам хоолойн ажил 80 хувьтай, дэд станцын ажил 90 …

  • 18 September

    “1800-0119” эрүүл мэндийн дуудлагын нэгдсэн төв ажиллаж байна

    Иргэд эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөө 5 цагаас эхлэн эмнэлгийн гадаа дугаарлан зогсдог. Тухайн өдрийн цагийг авч чадаагүй хоцорсон иргэн маргааш нь ахин ирдэг.Энэ хүндрэлтэй байдлыг арилгах чиглэлээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан санаачилан “1800-0119” дуудлагын төв буюу цаг бүртгэлийн нэгдсэн системийг ашиглалтад оруулаад байна. Тус төв энэ сарын нэгнээс туршилтаар ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар иргэдээс нийт 7200 …