Нийгэм

September, 2020

  • 4 September

    Амралтын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орно

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ амралтын өдрүүдэд буюу 5-нд  баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.   Салхи ихэнх хугацаанд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 …

  • 4 September

    ГБХЗХГ Монголбанктай хамтран залууст санхүүгийн боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

    Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Монголбанк төрийн бусад байгууллагуудтай хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2016 онд батлан, хэрэгжүүлж байгаа. Тус хөтөлбөр нь хүүхэд, залуус санхүүгийн зах зээлд ухаалгаар оролцох оролцоог нэмэгдүүлэх, оновчтой шийдвэр гаргалтыг дээшлүүлэх зорилготой билээ. Тэгвэл өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудыг хөгжлийн газар энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монголбанктай …

  • 4 September

    Хэлмэгдэгсдийн өдөрт зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болж байна

    Түүхийн хуудаснаа хар мөр үлдээсэн хэлмэгдүүлэлтийн гашуун сургамжийг хойч үедээ сургамж болгох, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн есдүгээр сард тэмдэглэдэг. Энэ хүрээнд энэ жил Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс байгуулагдсаны 30 жил, Монголын төр шашны нэрт зүтгэлтэн, сайд Егүзэр хутагт Жамсранжавын Галсандашийн мэндэлсний 150, хэлмэгдсэний 90 дэх жилийн ойн хүрээнд “Егүзэр Хутагт:Түүхэн зүтгэлтэн ба улс …

  • 4 September

    ХААН галерейд “Өртөө” хамтарсан үзэсгэлэн нээгдлээ

    Соёл урлагийг дэмжигч ХААН Банкны дэргэдэх ХААН галерей сар бүр залуу уран бүтээлчдийн сонирхолтой үзэсгэлэнг олон нийтэд толилуулдаг уламжлалтай. Дэлхий нийтийг хамарсан цар тахал коронавирусийн хөл хориотой холбоотойгоор хэсэг хугацаанд хаалттай байсан галерейн хамт олон  хоёр ч удаа виртуал үзэсгэлэнгээ олон нийтэд цахимаар хүргэсэн билээ. Тэгвэл энэ сараас ХААН галерей олон нийтэд үүдээ нээж, залуу уран бүтээлчдийн хамтарсан “Өртөө” үзэсгэлэнгээр үзвэрийнхээ …

  • 4 September

    Тусгаарлах байранд 411 ажилтан, алба хаагч ажиллаж байна

    Улсын хэмжээнд 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 68 тусгаарлан ажиглах байруудад нийт 4,186  иргэн байна.Үүнээс Монгол улсын 3,459, гадаад улсын 84  иргэн байна. Мөн Засгийн газрын шийдвэрээр татан авсан гадаад улсын ажиллах хүчний 643 хүн байгаа юм.             Үүнд:            Улаанбаатар хотод 3,459             Орон нутагт 595             Дархан-Уул аймагт 2, Сэлэнгэ аймагт 5, Дорноговь аймагт 119, Өмнөговь аймагт 288, …

  • 4 September

    Ц.Алдармаа: Миний туулсан алдааг эмэгтэйчүүд бүсгүйчүүд дүү нар минь битгий үзээсэй

    Жүжигчин Ц.Алдармаа өөрийн амьдралаас сэдэвлэн “Эхиймаа” уран сайхны кино бүтээжээ. Хамтлагийнхаа жүжигчинтэй маргалдсан асуудалд буруутгагдаж, хорих ялаар шийтгүүлж байсан жүжигчин Ц.Алдармаа өөрийн сошиал хуудаснаа анх удаа энэ хөндүүр сэдвээ ил гаргаж, кино бүтээснээ дуулгалаа. Тэрбээр“Би аавыгаа зовоосон өөдгүй охин. Ээж, аавынхаа харцанд нь гунигийн сүүдэр суулгаж таныхаа ч туулж үзээгүй хэцүү нэртийн хаалгыг татаж зүрхийг нь базлуулж нүдийг нь нулимсаар …

  • 4 September

    Б.Мөнхбаатар:1965 онд баригдсан цэвэрлэх байгууламж Улаанбаатар хотын өнөөдрийн хүчин чадлыг хангаж чадахаа больсон

    БХБ-ын сайд Б.Мөнхбаатар болон Нийслэлийн засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч О.Мөнгөншагай, холбогдох албаны төлөөллүүд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн ажлын явцтай танилцлаа.  Шинээр баригдах цэвэрлэх байгууламж нь хоногт 250000 метр куб бохирдсон усыг цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд төслийн барилга угсралтын ажил 35,5 сарын хугацаанд хэрэгжүүлж дуусгахаар …

  • 4 September

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 266 иргэн эх орондоо ирлээ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2:20 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 266 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл-53, өндөр настан- асран хамгаалагчтай 35, жирэмсэн- асран хамгаалагчтай 35, эрүүл мэндийн шалтгаантай-27, хөгжлийн бэрхшээлтэй-9, бусад шалтгаантай-107 иргэн байна.   Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Майон, Холидэй, Тэмүүжин зочид буудал, Синдүра мэд …

  • 4 September

    Дарь-Эхийн авто замын хучилтын ажил эхэллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо “Дарь-Эхийн гудамж”-ны авто зам засвар, шинэчлэлтийн ажлын хучилтын ажлыг эхлүүлж, газар дээр нь ажиллалаа.  Зам засварын ажлыг наймдугаар сард гүйцэтгэж дуусах ёстой байсан боловч ажлын явцад хөрс солих шаардлагатай нөхцөл байдал үүсчээ. Мөн ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас замын ажил тодорхой хугацаагаар …

  • 3 September

    Тапан Мишра:ХЭҮК-оос тавьсан саналыг дэмжиж, хамтран ажиллахад анхаарна

    Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элсч, бүрэн эрх, тусгаар тогтнолоо баталгаажуулсны 60 жил, Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдсаны 20 жилийн ой 2021 онд тохиож байгаа тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос ажил хэрэгч хамтын ажиллагааг идэвхжүүлж, бүхий л салбарт хүний эрхийн сургалт, хяналт шалгалт, нөлөөллийн аян зэргийг эхлүүлээд байгаа билээ. ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг 2020 оны 9 дүгээр сарын …

  • 3 September

    ХЭҮК МҮОНРТ-тэй хамтран ажиллана

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2004 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 59/113 дугаар шийдвэрээр баталсан Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийн III үе шатанд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үүрэг оролцоог чухалчилсан байдаг. Олон нийтэд хүний эрхийн мэдлэг ойлголт түгээх, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах онцгой үүрэгтэй байгууллага болохын хувьд Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз нь нэвтрүүлгийн бодлогодоо хүний …

  • 3 September

    Р.Дагва: Нам даралтын зуухыг халж, дэвшилтэт техник, технологи ашиглан агаарын бохирдлыг 80 хүртэлх хувиар буулгана

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж,  Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Мэндсайхан төслийг танилцууллаа. Тэрбээр  “Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлж, алслагдсан сургууль, цэцэрлэгийн халаалтыг хийн халаагуураар шийдэх юм. Өнгөрсөн жил СХД-ийн 129-р сургууль, 214-р цэцэрлэгт хийн халаагуур нэвтрүүлжээ.  Эдгээр …

  • 3 September

    Оюу толгой уурхайн цахилгаан эрчим хүчний зарим хэрэглээг Монгол Улсаас хангаж эхэллээ

    “Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК болон “Оюу толгой” ХХК-ийн хооронд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд гарын үсэг зурах ёслол болж өнгөрлөө. Ёслолд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес болон бусад албаны хүмүүс оролцлоо. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Монгол Улсын Өмнийн говийн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, …

  • 3 September

    “Нэг дусал цус-нэг хүний амь” цусаа бэлэглэе уриалгыг эхлүүллээ

    Цус бол орлошгүй их үнэтэй зүйл бөгөөд аливаа мөнгө хөрөнгөөр үнэлж болдоггүй зүйл билээ. Энэ үнэлэгдэшгүй зүйлийг яаралтай хэрэг болсон хүнд амьдрал бэлэглэн цусаа бэлэглэгч хүн бол цусны донор юм. Төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон …

  • 3 September

    Барилга барих хүсэлтээ eservice.ulaanbaatar.mn цахим хуудсаар өгөх боломжтой боллоо

    Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга, Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргал, Хот дахин хөгжүүлэх хэлтсийн дарга М.Мэндсайхан нар өнөөдөр төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх талаар мэдээлэл хийлээ.   Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх,  Нийслэлийн “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд “Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал” болох …