НӨАТ-ын урамшууллын 2020 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр /2020.05.17/ “Боловсрол суваг” телевизээр 19.10 цагт орон даяар шууд явагдана. Энэ удаагийн супер шагналын эзэн 40 сая төгрөг хожих юм. “Үндэсний дата төв” УТҮГ-ын цахилгаан хангамжийн системийн төлөвлөгөөт их засварын ажил өчигдөр 19.00 цагт хийгдэхээр болсон тул иргэдийг НӨАТ-ын дөрөвдүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа …
Нийгэм
May, 2020
-
16 May
Т.Бат-Өлзий: Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төслийг хэрэгжүүлнэ
ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзийтэй тус яаманд хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн, ач холбогдлын талаар ярилцлаа. -ХЗДХЯ-нд олон жил ажиллаж байгаа, туршлагатай хүмүүсийн нэг гэдгийг салбарынхан тань ярьдаг. Хэчнээн жил энд ажиллаж байна вэ? -Миний бие 1998 оноос хойш 22 дахь жилдээ ХЗДХЯ-нд ажиллаж байна. 2016 оноос хойш Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар …
-
16 May
Агаарын бохирдлыг 80 хувиар бууруулна
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд гэр хорооллын инженерийн дэд бүтцийг сайжруулах, шинэ дэд төвүүд байгуулах ажлыг үе шаттай зохион байгуулж буй. Тодруулбал, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлж байгаа юм. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал төслүүдийн ажлын явцын талаар Нийслэлийн ИТХ-ын XXXIII хуралдаанд танилцуулсан юм. “Сэлбэ” дэд …
-
16 May
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн цуцлагдлаа
Монгол Улсад гүйлтийн спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2014 оноос эхлэн “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг жил бүрийн 05 дугаар сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагт зохион байгуулдаг уламжлал тогтсон. “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд хамрагдах гүйгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд гүйлт сонирхогч олон мянган …
-
15 May
Ц.Элбэгдоржид хилийн хориг тавилаа
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр /2020.05.15/ Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц.Элбэгдоржийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах, эрүүгийн хэргийн яллагдагч нар болох нэр бүхий 14 хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал ирүүлсэнийг хүлээн авч хяналаа. Улмаар яллагдагч Ц.Элбэгдоржид нэр бүхий 13 яллагдагч нартай уулзахыг хориглох, …
-
15 May
Коронавирусийн халдвартай өвчтөнийг тээвэрлэх зориулалтын машинтай боллоо
БНХАУ-ЫН ӨМӨЗО-ны улаан загалмайн байгууллагаас хандивласан сөрөг даралтат түргэн тусламжийн машиныг Улаанбаатар хотын захиргаанд гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Монголын улаан загалмайн нийгэмлэгийн төв байранд боллоо. Сөрөг даралтат түргэн тусламжийн машиныг коронавируст халдварын ид дэгдэлтийн үед Ухань хотод халдварт өвчтнийг эмнэлэг рүү тээвэрлэхэд хэрэглэж эхэлжээ. IVECO брэндийн сөрөг даралтат яаралтай тусламжийн машин нь энгийн түргэн тусламжийн машинаас өөр бөгөөд халдвартай …
-
15 May
Сэрэмжлүүлэг: Хүчтэй салхи, шуурга болохыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 15-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар 16,17-ны өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж салхи секундэд 18-20 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 24-26 метр хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна. Цаг агаарын нөхцөл байдал муудаж байгаатай холбогдуулан Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг, Дундговь, Өмнөговь, Дорноговь …
-
15 May
Иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй шаардлага хангахгүй хашаануудыг буулгаж, цэгцлэхээр боллоо
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож, Ажлын хэсэг байгууллаа. Энэ дагуу стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг өгч байна. Харин зөвшөөрөлгүй, зориулалтын дагуу …
-
15 May
“Аюулгүй хот” төслийг гурван үе шаттай хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд телекамерын ухаалаг системд түшиглэн нийслэл хотын иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах “Аюулгүй хот” төслийн танилцуулгыг нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг хүргэлээ. Тэрбээр “Аюулгүй хот төсөл нь холбогдох чиг үүргийн олон оролцогч талтай, нийслэлийг телехяналтын нэгдсэн цогц системтэй болгохыг зорьж байгаа томоохон төслийн нэг …
-
15 May
Хэлмэгдэгчдийн ар гэрийнхнийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулах боломжтой гэв
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва болон албаны хүмүүсийн хамтаар уулзлаа. Уулзалтаар хэлмэгдэгчдийг цагаатгах ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөн ярилцсан юм. Энэ үеэр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын нарийн бичгийн дарга М.Халтар …
-
15 May
Цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтооно
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх орон нутгийн өмчит цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоож баталгаажуулах тухай асуудлыг хэлэлцэв. “Орон нутгийн өмчит цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм дүрэм, холбогдох стандартад заасан дээд хязгаарын хэмжээгээр тогтооход …
-
15 May
М.Халиунбат: “Налайх олон улсын ачаа тээврийн парк” байгуулах шаардлагатай байна
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат танилцууллаа. Тэрбээр “Паркт төлөвлөсөн бусад үйлдвэрүүдийг байршуулж үйл ажиллагааг нь эхлүүлснээр 2020 он гэхэд 50 гаруй үйлдвэрийг шинээр байршуулан 1500 ажлын байрыг бий болгох боломж бүрдэх юм. Эхний ээлжинд 120 …
-
15 May
Н.Эрдэнэхүү:Иргэдийн эрүүл мэндтэй холбоотой чухал асуудлыг шийдэж өгсөн хотын Захирагч С.Амарсайханд баярлалаа
Хавдар судлалын үндэсний төвд жилд 6000 гаруй иргэн хавдраар оношлогдож, өдөрт 1000 гаруй иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг гэсэн судалгаа бий. Тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд яаралтай тусламж үйлчилгээ авахад ганцхан орц, гарцтайн улмаас нэлээд хүндрэл учирдаг тул эмнэлгийн удирдлагууд нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хандсан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Хавдар судлалын үндэсний …
-
15 May
Э.Баярбаясгалан: Хэн ч, хаана ч, хэзээ ч хүчирхийлэлд өртөх ёсгүй
Гэр бүл нь улс үндэстэн, нийгэм оршин тогтнох хамгийн анхдагч нэгж юм. Дэлхийн улс орнууд 26 дахь жилдээ “Гэр бүлийн өдөр”-ийг 05 дугаар сарын 15-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Тэгвэл энэ удаагийн дугаартаа бид Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалантай ярилцсан ярилцлагаа хүргэж байна. Та дэлхийн “Гэр бүлийн өдөр”-ийн тухай мэдээлэл өгөөч. Энэ …
-
15 May
Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна
1993 онд Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Олон улсын гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргаснаар энэхүү өдрийг анх 1994 оны тавдугаар сарын 15-нд тэмдэглэж эхэлсэн. Олон улсын гэр бүлийн өдөр нь дэлхийн хүн ам зүйн хөгжил, гэр бүлийн аз жаргал, бат бэх байдал, нийгэм эдийн засаг дахь гэр бүлийн оролцоог олон нийтэд сурталчилдаг ач холбогдолтой өдөр юм. Монгол Улс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл