Нийгэм

April, 2020

  • 29 April

    Дархан-Шарын гол чиглэлийн авто замын асфальт бетон хучилтыг эхлүүллээ

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хэрэгжиж буй “ДАРХАН-ШАРЫН ГОЛ ЧИГЛЭЛИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН ЭХЛЭЛ 17,2 КМ” замын гүйцэтгэгчээр “Төгс зам ХХК” ажиллаж байна. Уг авто замын асфальт бетон хучилтыг 2020 оны 4-р сарын 28-ний өдрөөс эхлүүллээ. Өнөөдрийн байдлаар талбайд нийт 38 техник, 3 үйлдвэр, 78 хүн хүч ажиллаж, явц 59 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. http://credit-n.ru/offers-zaim/online-zaym-na-kartu-payps.html http://credit-n.ru/zaymi-nalichnymi-blog-single.html

  • 29 April

    Улсын дугаар нь 4, 9-өөр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн татвараа төлөх хугацаа дуусахад 2 өдөр үлдлээ

    Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусахад 2 хоног үлдсэн тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн …

  • 29 April

    COVID-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.04.29/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа. Улсын Их Хурлын даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр захирамжаар хуулийн …

  • 29 April

    “Сүүн эрчис” ТББ-аас 1000 ширхэг даавуун амны хаалт УОК-т хандивлалаа

    Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.    Тухайлбал, өнөөдөр “Сүүн эрчис” ТББ-аас 1000 ширхэг даавуун амны хаалтыг хүлээлгэн өглөө. Амны хаалтыг ажилгүй иргэдийн цалинжуулан оёулж, олон дахин ашиглах боломтойгоор хийлгэсэн гэдгээ энэ үеэр онцлоод хүн ардынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал …

  • 29 April

    Үндсэн хуулийн цэц сонгуулийн хуультай холбоотой маргааныг хянан хэлэлцэнэ

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29  дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9,  32.3.11 дэх заалтад нэр дэвшүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын …

  • 29 April

    УОК-ын шуурхай штаб:Гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр 807 иргэнээ эх орондоо авчирна

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 04 дүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр бусад улсаас Сөүлээр дамжиж байгаа буюу транзитаар ирэх иргэдийг татан авах бол 05 дугаар сарын 01-нд БНСУ-аас хүндэтгэн үзэн шалтгааны улмаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг эх орондоо авчирна. Эхний буюу 04 дүгээр сарын 30-ны Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр 7 улсаас 273 зорчигч, 05 дугаар сарын 01-ний …

  • 29 April

    АТГ: Ж.Эрдэнэбат, Г.Солтан, Д.Дамба-Очир нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ

    Авлигатай тэмцэх газраас үйл ажиллагааны тайланг хэвлэлийн хурлаар дамжуулан олон нийтэд мэдээлж хүргэдэг билээ. Энэ удаагийн хэвлэлийн хурлыг цар тахлын онцгой дэглэмийн үед зохион байгуулж байгаа учраас цахим технологи ашиглан явууллаа.  2020 оны 1 дүгээр улиралд хийсэн ажлын талаарх мэдээллийг АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү хүргэлээ. Энэ оны эхний улиралд авлигын гэмт хэргийн улмаас 100.3 …

  • 29 April

    Малчдын зээлийн нөхцөлд хөнгөлөлт үзүүлж эхэллээ

    Монгол Улсын Засгийн газраас дэлхий дахинаа тархаад буй коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг хохирол багатай даван туулахын тулд төлөвлөгөөт арга хэмжээг удаа дараа авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын орлого буурч, арилжааны банкуудаас авсан зээлээ хугацаандаа төлж чадахгүй байх эрсдэл үүссэнтэй холбогдуулан Засгийн газар, Монголын Банкны …

  • 29 April

    Зорилтот бүлгийн 1000 өрхөд дархлаа дэмжих бүтээгдэхүүн, хүнсний багц олголоо

    Дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хямралыг амжилттай даван туулахад Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, нийслэл, дүүргээс иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр боломжит бүхий л үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Энэ удаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хороо хамтран өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн шаардлагад нийцүүлэн зорилтот бүлгийн 1000 өрхөд дархлаа дэмжих бүтээгдэхүүн, хүнсний багцын …

  • 29 April

    Бельги улсад амьдарч байгаа иргэд “Монголчууд хамтдаа хүчтэй” уриатай хүмүүнлэгийн аяныг өрнүүлж байна

      Бельгийн хаант улсад  ажиллаж, амьдарч байгаа иргэд болон үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын нэгдсэн зөвлөл хамтран “Монголчууд хамтдаа хүчтэй”  уриатай хүмүүнлэгийн аяныг өрнүүлж байна. Аяныг 2020 оны 03 дугаар сарын 29-ээс эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 2.855 мянган евро буюу 8 656 000  төгрөгийн мөнгөн болон эд материалын тусламж цугларчээ. Хандиваар цугларсан мөнгөн болон эд материалын тусламжийг бичиг баримтаа …

  • 29 April

    Бүх ААН, байгууллагын үйл ажиллагааг доголдож, орлого буурсанд тооцно

    Нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх журам хэрхэн хэрэгжих талаар бид өчигдөр мэдээлэл өгсөн билээ. Тэгвэл өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газраас дахин мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд: Дараах аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч Монгол Улсын иргэн 2020 оны 4-9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө: Хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн …

  • 29 April

    Засгийн газар хуралдаж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар Олон улсын эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын санаачлан боловсруулсан Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийн төсөлд …

  • 28 April

    ӨМӨЗО-ны Ардын Засгийн газраас оношилгооны аппарат хандивлалаа

    БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газраас 1,093,460 юань буюу 420 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 10,000 ширхэг лабораторийн оношлуур болон оношилгооны аппарат болох Полимеразын гинжин урвалын анализаторыг хандивлаж байгааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй хүлээлгэн өглөө. Тоног төхөөрөмжийг хүлээн авах үеэрээ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дэлхий нийтэд КОВИД-19 коронавирүсын …

  • 28 April

    Сүхбаатар аймгийн Бичигт, Ховд аймгийн Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг эхлүүлнэ

     Улсын Онцгой комиссын 20 дугаар ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Онцгой комиссын өмнөх хуралдаануудаар гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийн талаар нэгдсэн тайлан мэдээллийг сонсов. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх талаар хэлэлцэн 2020 оны 05 дугаар сарын 31-нийг дуустал хугацаагаар сунгахаар санал нэгтэй шийдвэрлэв. Халдвар авсан иргэдийн тоо нэмэгдсээр 38 болсон. Халдварын эхний шинжилгээнүүдээр сөрөг …

  • 28 April

    Ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна

    Энэ оны 3 дугаар сарын 20-ноос эхлэн Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагч, гэрээт эргүүлүүд нийслэлийн ногоон бүсэд Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн Цагдаагийн албаны бүрэлдэхүүн бүхий багтай хамтран өдөр бүр эргүүлээр ажиллаж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг өгч, ногоон бүсийн айл өрхүүдээр түймрийн баталгаа биечлэн гаргуулж байгаа хэдий ч гагнуур …