Ховд аймгийн Алтай сумын төвөөс зүүн урд зүгт 78 км-т Барлаг багийн “Халзан бүргэдийн-Уул” гэдэг газар өнгөрсөн шөнө газар хөдөлжээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 02:58 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тухай өдрийн 03:00 цагт цахим шуудангаар онцгой байдлын алба хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын …
Нийгэм
April, 2020
-
6 April
Амралтын өдрүүдэд найман машин мөргөлдөж, 11 хүн гэмтжээ
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст дөрөвдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд нийт 327 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 220 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас 17 хүн гэмтсэнээс гурав нь хүүхэд байжээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: Дөрөвдүгээр сарын 4-ны өдрийн 11 …
-
6 April
Эрээн хотод суугаа монголчууд эх орондоо ирнэ
Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Монгол руу буцах хүсэлтэй иргэдийг улсын хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Улсын онцгой комиссын шаардлагын дагуу Замын-Үүдэд өдрийн 50.000 төгрөг буюу 14 хоногийн 700.000 төгрөгийн зардлыг төлөх боломжтой иргэдийн мэдээллийг нэгтгэж, нотломжинд гарын үсэг зурж баталгаажуулах ажлыг цахим хэлбэрээр хүлээн авч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 15647964334 …
-
6 April
Ж.Болорпүрэв: Хорио цээрийн дэглэм зөрчиж, архи борлуулах явдал түгээмэл байна
Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн энэ үед Гамшгаас хамгаалах тухай хууль, хорио цээрийн дэглэм зөрчих зөрчлийн гаралт нэмэгдсэн байна. Энэ талаар УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ж.Болорпүрэвтэй ярилцлаа. -Хорио цээрийн байдал үргэлжилж байгаа энэ өдрүүдэд зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлт ямар байна вэ? -Дэлхийн улс орнуудад COVID-19 шинэ коронавирусын тархалт …
-
6 April
УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээнэ
УИХ-ын 2020 оны хаврын чуулганы нээлт өнөөдөр 12.00 цагт болно. Өнгөрөгч баасан гаригт Улсын Их Хурлын Тамгын газраас хэвлэлийн хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, “Монгол Улсын Их Хурал нь Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд үйл ажиллагаандаа зохицуулалт хийж …
-
6 April
Улаанбаатар хотын агаар дахь тоосонцорын агууламж 60 орчим хувиар буурчээ
“Түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажилласан. Харин өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл …
-
6 April
Нийслэлийн удирдлагууд УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцоно
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өнөөдөр 11:00 цагт нээлтээ хийнэ. Дэлхий нийтээр тархаад буй шинэ төрлийн корона вируст халдварын улмаас энэ удаагийн ээлжит чуулганыг онлайн хэлбэрээр зохион байгуулахаар болсон. Тэгвэл УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон Засаг даргын зургаан орлогч онлайнаар оролцоно. http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html
-
6 April
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж , ихэнх нутгаар салхи шуургатай байна. 2020 оны 04 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, …
-
4 April
“Cахал” Эрдэнэбилэгээс буцааж авсан хотын газрыг сайхан тохижуулах гэсэн С. Амарсайханы амбицыг дэмжинэ
“Сүхбаатарын талбайн урд хэсэгт нийслэлийн хөрөнгөөр усан оргилуур барина” гэж хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 23-нд газар дээрээс нь мэдэгдсэн юм. (Уг мэдээллийг ЭНД-ээс). Тэр үед мөн Сүхбаатарын талбайн 2.5 га талбайг эзэмшиж байсан “Ю Би констракшн” компанийн газар эзэмших эрхийг цуцалснаа мэдэгдэхэд бүгд алга ташиж байлаа.”Зоримог шийдвэр гаргаж, зөв ажил хийх нь. МАНАН-гаас газраа авсанд баярлалаа” гэх мэт …
-
4 April
Монгол компаниуд өнөөдрөөс Дарханы замын ажлыг эхлүүлж байна
Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын тав дахь хэсэг буюу Дархан хотын тойргоос Хонгор сумын Цайдам хүртэлх 30,5 км авто замын байгууламжийн ажлыг өнөөдрөөс /2020.04.04/ эхлүүлжээ. Ерөнхий гүйцэтгэгчээр “Чайна жоу инженеринг” компани ажиллаж байгаа ч коронавирусний халдвараас шалтгаалан инженер, техникийн ажилтан, операторууд ирж чадаагүй байна. Гэсэн хэдий ч Монгол Улсын зам барилгын дөрвөн аж ахуй нэгж туслан гүйцэтгэх гэрээний дагуу өнөөдрөөс ажлаа эхлүүллээ. Замын …
-
4 April
Өнөөдөр гал түймрийн зургаан дуудлага иржээ
Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр /2020.04.04/ байдлаар гал түймийн зургаан дуудлага ирсэн байна. Үүнээс таван дуудлага нь шар өвс шатсан дуудлага байна. Тухайлбал Хан-Уул дүүргийн 4р хороо Хүннү моллын зүүн урд Арцатын аманд 1га шар өвс шатсан дуудлага 13:19 цагт ирж 14 алба хаагч унтраахаар ажиллаж байна. Хуурайшилттай байгаа энэ үед иргэд ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвс шатаахгүй байхыг …
-
4 April
Төмөр замын бүх өртөө хоорондын замыг ариутгаж эхэллээ
УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Гамшгаас хамгаалах штаб COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой Комиссын чиглэлийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийн шаардлагатай арга хэмжээг тогтмол, шат дараатай авч хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд Замын даргын шийдвэрээр бүх өртөө хоорондын замыг ариутгах ажлыг 2020.04.01-нээс Толгойт-Улаанбаатарын хооронд хийж эхэллээ. Ингэхдээ ариутгалын бодисоор цэнэглэсэн тус бүр 65 тоннын цестерн бүхий галын гурван галт тэргээр Сүхбаатараас-Замын-Үүд хүртэлх …
-
4 April
Асашёорюү Д.Дагвадорж тусгаарлагдахдаа тусгай үйлчилгээ захиалжээ
Тусгай үүргийн Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 04-ны 16.00 цагийн орчимд Буянт-Ухаа нисэх буудалд газардсан билээ. Тус онгоцоор 266 иргэн ирсэн бөгөөд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Асашёорюү Д.Дагвадорж нар тус иргэдийн дунд ирсэн байна. Харин Асашёорюү Д.Дагвадорж ирсэн дариудаа нэгэн халдвар хамгааллын дэглэм зөрчиж, Буянт-Ухаа нисэх буудалд ажилласан албан хаагч, хамгаалагчдад хүндрэл учруулсан талаар зарим хэвлэл мэдээлсэн. Тэгвэл тэрбээр өөрийн цахим …
-
3 April
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 15:55 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор нийт 266 хүн ирж байгаа бөгөөд иргэдийг буусны дараа ариутгал халдваргүйжүүлэлт хийн, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Тоёоко Инн, Корпорэйт зочид буудал болон ОБЕГ-ын дэргэдэх Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд 21 хоног тусгаарлах юм. Онцгой байдлын ерөнхий газар дээр байрлаж байгаа Улсын онцгой …
-
3 April
Нийтийн эзэмшлийн зам талбайд ариутгах, халдваргүйжүүлэх ажил эрчимтэй үргэлжилж байна
Шинэ коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүргийн “Хунт хайрхан”, “Баяндэмбэрэл” ХХК-ууд нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны хороолол, гэр хорооллын нарийн гудамж, хогийн цэгүүд, айл өрхийн бохирын цооног, нүхэн жорлон, үерийн далан суваг шуудуу нийт 87 иргэн, аанб-ын 4749 м2 талбайд хийсэн ариутгалд хяналт тавин …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл