Нийгэм

May, 2020

  • 5 May

    “Ковид-19 халдварт цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургууль маргааш эхэлнэ

    Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа  “Ковид-19 халдварт цартахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургууль маргааш буюу 2020 оны 05 дугаар сарын 06-нд эхэлнэ.   Дадлага сургуулийн бодлогын дагуу штабын сургууль ОБЕГ-т байрлаж байгаа Улсын онцгой комиссын Шуурхай штабд зохион байгуулагдах юм. Тус штабын …

  • 5 May

    Орон гэргүй иргэдэд зориулсан халамжийн төвийн шинэ барилгын ажлыг эхлүүлнэ

    Нийслэлийн хэмжээнд орон гэргүй, тэнэмэл 850 иргэн байдгаас 84.6 хувийг эрчүүд, 15.4 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна. Харин 46 хувь нь 18-45 насныхан, 43 хувь нь 45-59 насныхан, 9 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэх насныхан орон гэргүй, тэнэмэл иргэдийн тоонд орчихоод байна. Нийслэлийн зүгээс эдгээр иргэдийг тусгаарлах байранд хамруулж, хоол хүнс болон хувцасаар хангах гэх …

  • 5 May

    Дадлага сургуулилтын үеэр Чингэлтэй дүүрэгт хөдөлгөөн хязгаарлана

    “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт энэ сарын 6-8-ны өдрүүдэд болох талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр мэдээлэл өглөө. Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу энэхүү дадлага сургуулилтыг хийх бөгөөд гурван өдрийн …

  • 5 May

    Ерөнхийлөгч Х.Баттулга УОК, СЕХ-ны гишүүдтэй уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.05.04/ Улсын онцгой комисс (УОК) болон Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны гишүүдтэй цаг үеийн асуудлаар уулзаж, ярилцлаа. Гадаадад байгаа иргэдийн асуудлаар: Коронавируст цар тахлын үед гадаадад байгаа монгол иргэдийн нөхцөл улам хүндэрч, амьжиргаа нь тасалдахад хүрсэн тул хүсэлт гаргасан иргэдийг эх оронд нь авчрах ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна. Тухайлбал, Энэтхэг улсад байгаа …

  • 5 May

    Махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 08-ны өдрийг дуустал үргэлжилнэ

    “Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор нөөцийн махны өргөтгөсөн худалдааг тавдугаар сарын 2-ноос эхлэн долоо хоногийн турш 24 байршилд 10.00:19.00 цагийн хооронд зохион байгуулж байна. Өнгөрсөн амралтын өдрүүд буюу 05 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд энэхүү худалдаагаар Нийслэлийн 6 дүүрэгт хонины мах 6500 төгрөг, ямааны мах 6000 төгрөгөөр, нийт 246,71тн махыг …

  • 5 May

    ТЕГ: Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ

    Та интернэт ертөнцөөр хэрэн хэсэж, мэдээлэл шүүрч, солилцож байхад мэдээлэл, технологийн компаниуд үйлдэл бүрийг чинь хянаж, мэдээлэл цуглуулж байдгийг мэдэх үү. Хэдийгээр энэ нь хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн боловч бүх зүйл “OK” буюу “хэвийн, зүгээр” хэмээн тайван байх нь өрөөсгөл юм. Учир нь та өөрийн хэн болох, орлого, улс төрийн үзэл бодол, хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага, тулгарч буй асуудал зэрэг мэдээллийг …

  • 5 May

    ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Кадетийн сургуулийн есөн сурагчийг татан авлаа

    Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны тавдугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Кадетийн сургуулийн есөн сурагчийг татан авах ажиллагааг Увс аймгийн Боршоо боомтын шалган нэвтрүүлэх боомтод мэргэжлийн албан хаагчдын хяналт, шалгалтын дор зохион байгуулжээ. Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн 0245- р ангийн албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж, сурагчдаас асуумжийн …

  • 5 May

    Махчин шувууны хэлбэртэй наалтуудыг байрлуулж эхэллээ

    Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу нийслэлийн Байгаль орчны газар амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран нүүдлийн шувуудын замын аюулгүй байдлыг хангах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын нэвт харагдахуйц төлөвлөлттэй өндөр шилэн барилгуудад махчин шувууны хэлбэр бүхий наалтуудыг байрлуулах, мэдэгдэл өгөх ажлыг эхлүүлж байна. Өндөр шилэн барилгыг мөргөж тоо толгой нь хорогдох явдал нүүдлийн шувуудад ихээхэн тохиолддог бөгөөд үүнээс шалтгаалан …

  • 4 May

    Сурагч Х.Энхжин өөрийн бүтээлээсээ цагдаагийн байгууллагад дурсгалаа

    Налайх дүүргийн “Эрдмийн Оргил” цогцолбор сургуулийн долдугаар ангийн сурагч Хонгорзулын Энхжин сийлбэрээр хийсэн өөрийн бүтээлээсээ Цагдаагийн ерөнхий газарт дурсгалаа. Энэхүү үйл ажиллагаа өнөөдөр /2020.05.04/ болж, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл, цагдаагийн хошууч Д.Будзаан нар оролцов. Сурагч Х.Энхжин нь хоёр дахь жилдээ сийлбэр хийж олон бүтээлүүд урлаж, хийсэн бүтээлүүдээ орон нутаг дахь цагдаагийн газар, хэлтэс …

  • 4 May

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагтай хамтран ажиллаж байна

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК Өмнөговь аймагтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж буй. Хамтын ажиллагааны гэрээний дагуу нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн сард орон нутагт дараах ажлуудыг зохион байгууллаа. Цогтцэций сум химийн аюултай хог хаягдлаа халдваргүйжүүлж устгах боломжтой боллоо “Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвд химийн хортой хог хаягдал устгах автоклав болон аж ахуйн нэгжүүд химийн хортой хогт хаягдлаа зориулалтын …

  • 4 May

    “Хамтдаа сэргийлье” цахим гар зургийн уралдаанд сурагч, багачууд идэвхтэй оролцож байна

    Дэлхий нийтийг түгшээсэн Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр улс, орон даяар хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан цэцэрлэг, ЕБС, их дээд сургуулиудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ. Энэ цаг үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас “Монгени” цогцолбор сургуультай хамтран гэртээ байгаа сурагч багачуудад чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрүүлэх, үзэл …

  • 4 May

    С. Амарсайхан: Улсын онцгой комисс болон холбогдох яамдуудад танхимын сургалтыг цөөн суралцагчтайгаар нээх саналаа хүргүүлсэн

    Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын А/590 тоот захирамжийн хүрээнд үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүдийн талаар болон бусад үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэв. Худалдааны эхэнд үүссэн нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Оюунболор “Нийслэлийн Засаг даргын дөрөвдүгээр …

  • 4 May

    Улсын Онцгой комисс 16:00 цагт хуралдана

    Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.05.04/ шуурхай хуралдаан зарлалаа. Хуралдааныг 16:00 цагт Төрийн ордонд товлоод байна. Энэ удаагийн хуралдаанаар цар тахлын дэгдэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар хуралдаж, шийдвэр гаргахаар төлөвлөжээ.  http://credit-n.ru/offers-zaim/joymoney-srochnye-online-zaymi.html http://credit-n.ru/offers-zaim/sms-finance-express-zaimy-na-kartu.html

  • 4 May

    Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөл хорио тогтоох дадлага сургууль хийнэ

     “Ковид-19 халдварт цар тахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургуулийг 2020 оны 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.   Дадлага сургуулийн хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөл хорио тогтоох сургуулийг  05 дугаар сарын 07-нд зохион байгуулах юм. Энэ үеэр буюу өглөөний 08:00 цагаас орой 18:00 цаг хүртэл …

  • 4 May

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 14-нд болно

    Шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсын Онцгой комиссоос хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-аас ээлжит хоёр удаагийн хуралдаанаа өнжөөсөн юм. Цаг үеийн нөхцөл байдал болон яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-аас ээлжит XXXIII хуралдаанаа  тавдугаар сарын 14-ний өдөр цахимаар хуралдуулахаар тогтлоо. Тус хурлаар шинэ коронавирусний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний  ажлын явцыг сонсож, тогтоолд өөрчлөлт оруулах …