Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо”-оос нийт 10 сая төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. Тус холбооноос 18 аймгийн сумдын бэлчээр ашиглагчдын холбоо, малчдын хэсэг бүлэг, гишүүд дэмжигчдийнхээ дунд 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хандивын аян зарласан байна. Хандивын аянд 15 аймгийн 76 сумын 1837 малчин …
Нийгэм
April, 2020
-
10 April
Алтанбулаг, Замын-Үүд боомтоос гүний хяналт шалгалтанд шилжүүлсэн автомашин, импортын бараа бүтээгдэхүүнд хийгдэж буй хяналт шалгалтын үйл явц
Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэл үүргийн дагуу 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тус газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн нийт 35, Буянт-Ухаа Хилийн мэргэжлийн хяналтын албаны 3, нийт 38 улсын /ахлах/ байцаагч ажлын 24 цагийн горимд шилжин Алтанбулаг болон Замын-Үүд боомтуудаас гүнд шилжин хяналт шалгалтанд хамрагдаж буй олон улсын транзит ачаа тээвэр /тир машин/-ны жолооч нарын эрүүл …
-
10 April
4402 ээжийг “Эхийн алдар” I, II одонд тодорхойлж уламжлахаар тогтов
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд олгодог “Эхийн алдар” I, II одонд 4402 ээжийг тодорхойлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов. Тодруулбал, олон хүүхэд төрүүлж, өөрийн асрамжид өсгөсөн нийслэлийн харьяат 211 эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор, 4191 эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулахаар уламжилж байгаа юм. Эхийн алдар II зэргийн одонгоор дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн …
-
10 April
“Суруга партнерс”, “Суруга пропертиз”ХХК-ийн газар эзэмших эрхийг дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх ТӨҮГ-т шилжүүллээ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн дэмжив. Тодруулбал Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар хотын олон улсын дунд сургуулийн урд байрлах “Суруга партнерс” ХХК-ийн 2.0 га, “Суруга пропертиз”ХХК-ийн 2.0 га газрын эзэмших эрхийг компанийн өөрсдийн хүсэлтийн дагуу дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх ТӨҮГ-т шилжүүлэн өглөө. Мөн Тэргүүлэгчдийн хурлаар, Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг …
-
10 April
ЭСЯ: Унгар улсад буй Монголчууд бидэнд тайвширч, алгуурлаж болохгүй, анхааралтай, болгоомжтой байхыг дахин дахин сануулж байна
Монгол Улсаас Унгар Улсад суугаа элчин сайдын яамны төлөөлөгч З.Батбаяр өөрийн цахим хуудсандаа тус улс дахь шинэ төрлийн коронавирусын халдварын нөхцөл байдал болон тэнд амьдардаг Монгол иргэдийн талаар нийтлэл бичжээ. Нийтлэлийг бүрэн эхээр нь хүлээн авна уу. Вирус бидний эргэн тойронд энд тэндгүй байна, хэн ч халдвар авч болно, хэн ч халдвар тарааж болно “Европ тивд халдвар авсан хүний тоо …
-
10 April
Москвагаас Улаан-Үүд хотод очих иргэдийг өөр төрлийн тээврийн хэрэгсэл захиалахгүй байхыг анхаарууллаа
ОХУ-д хөл хорио тогтоосонтой холбогдуулан Москва, Санкт-Петербург хотуудаас Улаан-Үүд хотод очсон иргэдийг 14 хоног тусгаарлах арга хэмжээ авч байгаа. Улаан-Үүд хотод суугаа Монгол Улсын ЕКГ-аас ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын холбогдох байгууллагуудтай тохиролцсоны үндсэн дээр Москва хотоос дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Улаан-Үүд хотод очих иргэдийг тусгаарлахгүйгээр нэгдсэн журмаар Хиагт боомт хүргэх болсон тул иргэдийг тухайн өдөр өөр төрлийн тээврийн хэрэгсэл захиалахгүй …
-
9 April
Ц.Ганзориг: 82 настай иргэн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн
Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар ирэх сард болохоор товлогдсон цэрэг татлагыг үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэж, тусгай горимоор зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Харин иргэдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг сунгах эсэх талаар хэлэлцээгүй аж. Учир нь олон асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай судалгаа, бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй хэмээн …
-
9 April
Гандангийн дэнжийн гэр хорооллыг утаагүй, нүхэн жорлонгүй болгох бүтээн байгуулалт хийгдэж байна
Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандантэгчинлэн хийд орчмын гэр хороолол Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой, Монгол орны шашин, түүх соёл, аялал жуулчлалын төв хэлбэрээр хөгжүүлэхээр ерөнхий төлөвлөгөөнд төлөвлөгдсөн байдаг. Тэр ч утгаараа хөрсний бохирдол, агаарын бохирдлыг багасгах зорилгоор Агаарын чанарыг сайжруулах бүсэд үе шаттайгаар нүхэн жорлонг багасгаж, янданг буулгах гуравдугаар бүсэд дангаараа хамаарагддаг. Гандангийн дэнжийн гэр хорооллыг бохир, цэвэр …
-
9 April
Зөвшөөрөлгүй байрлуулсан гадна хаяг, мэдээллийн байгууламжийг нэгдсэн журмаар буулгаж байна
Нийслэлийн Засаг даргаас 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангах, дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй гадна зар сурталчилгааны байгууламжийн зөрчлийг арилгах, хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд эрх бүхий байгууллагаас …
-
9 April
Зайсан толгойн зүүн талын бэлд барилга барих ажлыг таслан зогсоолоо
Зайсан толгойн зүүн талын бэлийг ухаж барилга барих гэж байгаа талаарх мэдээлэл хоёр хоногийн өмнө цахим сүлжээнд тархсан. Барилгын гүйцэтгэгч компанийн зүгээс бүх бичиг баримтыг бүрдүүлсэн зөвшөөрөлтэй захиалагч компанийн хүсэлтийн дагуу барилгын суурийг тавихаар бэлтгэж байгаа талаар хэлж байв. Хотын Захирагч С.Амарсайхан газар шорооны ажлыг даруй зогсоож, холбогдох компанийн удирдлагуудад яаралтай шаардлага хүргүүлэхийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албанд даалгасан …
-
9 April
Дархан-Уул аймагт архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг ХОРИГЛОЛОО
Дархан-Уул аймгийн Засаг дарга өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 08-ны өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох тухай захирамж гаргажээ. Тус захирамжид: 1. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалтыг бууруулах зорилгоор 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд аймгийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр …
-
9 April
Хууль бусаар мод бэлтгэж, гал тавьбал гурав дахин өндөр төлбөр ногдуулна
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар 1 шоо.метр модны үнэлгээг 2.7 дахин, 1 га ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмлээ. Шинэчилэн баталсан ойн экологи-эдийн засгийн үнэлгээнд ойн нөөц, ойн дагалт баялгийн үнэлгээнээс гадна, ойн ус зохицуулах, хөрс хамгаалах, нүүрс хүчлийн хийг шингээх, нийгэм, амралт зугаалгын ач холбогдлын үнэ цэнийг нэмж тооцжээ. Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчилснээр ойн нөөц ашигласны төлбөрөөс орон …
-
9 April
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Яармаг” төслийн байршлыг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа цахимаар хуралдуулж байна. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил тогтоох тухай асуудлыг хуралдааны эхэнд хэлэлцлээ. Хүн амын хэт төвлөрлийг сааруулж, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хотыг найман бүх бүхий 47 нэгж хороолол, зургаан дэд төв, хотын хоёр төвтэй байхаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий …
-
9 April
Ч.Хүрэлбаатар: Хувьцааны ногдол ашгийг И-баримт системээр дамжуулан олгохоор ажиллаж байна
“Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашиг болох 120 тэрбум төгрөгийг ирэх тавдугаар сард хувьцаа эзэмшигчдэд олгох шийдвэр гарсан. Гэвч 4 сарын 8-ны байдлаар тус компанийн хувьцаа эзэмшигч 2,511,000 иргэнээс 340 орчим мянга нь хувьцааны дансаа нээлгэжээ. Тиймээс нийт иргэдэд хувьцааны ногдол ашгийг олгох ажлыг богино хугацаанд зохион байгуулах үүднээс И-баримтын системээр дамжуулан олгохоор ажиллаж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр буюу Мягмар гарагийн УИХ-ын чуулганы …
-
9 April
“Ойн эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна
Нийслэлийн Онцгой байдлын газраас Байгаль орчны газар, Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газартай хамтран “Ойн эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хийж, ногоон бүс, зуслангийн чиглэлд хяналт, шалгалтыг явуулж байгаа юм. Хаврын хуурайшилттай энэ үед иргэн бүр үүргээ биелүүлж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэн, мэргэжлийн байгууллагаас …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл