Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд …
Нийгэм
May, 2020
-
4 May
АНУ 8.3 тэрбум төгрөгийн төслийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ
Монгол Улсын Сангийн яам, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (ОУХА) хооронд байгуулсан хоёр талт тусламжийн хэлэлцээрийн хүрээнд 8.3 тэрбум төгрөг (гурван сая ам.доллар)-ийн нэмэлт тусламжийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээ АНУ-ын Засгийн газар мэдэгдэв. Уг тусламж нь сайн засаглалыг бэхжүүлэх, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, мөн энэ чиглэлээр шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэх аж. ОУХА-аас …
-
4 May
Нөөцийн махны худалдаа энэ сарын 8-ныг дуустал үргэлжилнэ
Махны өргөтгөсөн худалдаа нийслэлд энэ сарын 2-нд эхэлсэн бол 8-ныг дуустал үргэлжилнэ. НМХГ өнгөрсөн амралтын өдрүүдэд дээрх худалдааг хянаж шалган заавар зөвлөмж өгч ажилллалаа. Махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнийг тогтвортой байлгах зорилготой уг худалдаагаар хонь, ямааны махыг гулуузаар, кг-ыг 6000-6500 төгрөгөөр худалдаж байгаа юм. Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа “Хархорин хүрээ”, “Тэнгэр плаза”, Лавай”, “Сансар” худалдааны төв, “Скай хайпермаркет” дэлгүүр зэрэг …
-
4 May
Чөлөөлөх дайны байлдааны ялалтын 75 жилийн ойн медалийг ахмад дайчдад гардуулав
Чөлөөлөх дайны байлдааны ялалтын 75 жилийн ойн хүрээнд Чингэлтэй дүүрэгт оршин суудаг ахмад дайчин Чойжилын Лувсандорж, Хандын Осор, Лувсангийн Ерөөлт, Баастын Рагчаа, Сангидорж Ванчигдоо нарт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины зарилгаар ялалтын 75 жилийн ойн медаль, гарын бэлгийг гардууллаа. Тус арга хэмжээнд ОХУлсаас Монгол Улсад суугаа элчин сайдын зөвлөх Евгений Витальевич, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа …
-
3 May
Сургалтын төвийг нээх эсэх нь салбарын сайдын шийдэх асуудал
Дэлхий дахинаа цар тахал болон дэгдээд буй шинэ коронавирусын халдварын улмаас улс орон, муж нутгуудад хөл хорионы онцгой дэглэм тогтоон, аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсаар байна. Энэ нь манай орныг ч мөн тойрон гарсангүй. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, ХНХ-ын сайд С.Чинзориг нар танхимын бүх төрлийн сургалтыг энэ оны 9 сарын 1 хүртэл хаах шийдвэр гаргасан билээ. Үүнд бүх шатны …
-
2 May
Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарлаа
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн ээлжит мэдээллээ өгсөн. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинэ коронавирусийн халдварын шинжилгээний хариуг танилцууллаа. Тэрбээр “Дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн 281 зорчигчид шинжилгээ хийлээ. Үүнээс нэг хүнээс коронавирусийн халдвар илэрч бидний хяналтад орлоо. 280 хүнээс илрээгүй. Нийт дөрвөн лабораторид нийт 350 шинжилгээ хийсэн юм. Үүнд ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн лаборатори дээр нэмэгдээд ЗӨСҮТ-д нэг лаборатори …
-
1 May
“Сэтгүүлч Батдорж сан”-гийнхан 7 дахь тэтгэлгээ оюутнуудад гардууллаа
Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд жил бүр зарладаг сэтгүүлч М. Батдоржийн нэрэмжит уралдааны 2020 оны шилдгүүд тодорлоо. Жил бүрийн 03-р сарын 06-ны өдөр зарлаж, 05-р сарын 03-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр шилдгүүдийг алдаршуулдаг энэхүү уралдаан долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Долдугаар уралдааны эхний шатанд буюу эссе бичлэгийн төрөлд МУИС, ХУИС, Отгонтэнгэр Их Сургууль, МУБИС, …
-
1 May
Улсын заан цолтнууд УОК-т хандив өргөлөө
Улсын Онцгой комисст өнөөдөр Улсын заан цолтой бөхчүүдийн төлөөлөл дөрвөн сая төгрөгийн хандив өргөлөө. Өнөөдрийн байдлаар манай улсад Улсын заан цолтой 20 гаруй бөх байна. Тэдний төлөөлөл болж ахмад, дунд, залуу үеийн заан цолтнууд болох Монгол Улсын заан, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Чимидийн Гочоосүрэн, Дамирангийн Бумбаяр, Монгол Улсын залуу заан Нэгдэлийн Жаргалбаяр нар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд …
-
1 May
50 ортой хүүхдийн эмнэлгийн шавыг тавилаа
БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар барих 50 ортой хүүхдийн эмнэлгийн шав тавих ёслол боллоо. Уг эмнэлэг Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн хашаанд баригдах юм. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Улаанбаатар хотын эмнэлгүүдэд 933 хүүхдийн ор бий. Харин ханиад томууны улирлын үед 1,500 ор шаардлагатай болдог. Энэ үед төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, дүүргийн эмнэлгийн том хүний орыг хүүхдийн ор руу шилжүүлэх гэх зэргээр …
-
1 May
“Багануур” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Ц.Батсайханыг томиллоо
“Багануур” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал болж, нийт гишүүний олонхын саналаар ТУЗ-ийн даргаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал Ц.Батсайханыг томиллоо. Хурлаар “Багануур” ХК-ийн удирдлагууд 2020 оны бизнес төлөвлөгөөний биелэлтийн явцын талаар мэдээлэл өгөв. Монгол Улсын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг Багануурын уурхайн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах хүрээнд Япон улсын …
-
1 May
Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө
Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд …
-
1 May
Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Нийслэлийн хэмжээнд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг маргаашнаас буюу тавдугаар сарын 2-ноос эхлэн долоо хоногийн турш 24 байршилд зохион байгуулахаар болсон талаар өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Оюунболор, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ХАБХААХХ-ийн дарга Т.Балжинням нар цахимаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/889 …
-
1 May
Москва хорооллын урд талын авто замын хөдөлгөөнийг өнөө орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Москва хорооллын урд талын авто замын хөдөлгөөнийг өнөө орой 23:00 цагаас хаахаар болсон байна. Тодруулбал, 2020 оны тавдугаар сарын 1-ний 23:00 цагаас тавдугаар сарын 3-ны 06:00 цагийн хооронд хааж, дулааны шугам угсралтын ажил хийж гүйцэтгэнэ. Иймд жолооч та бүхэн замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ. http://credit-n.ru/offers-zaim/turbozaim-zaimy-online-bez-otkazov.html http://credit-n.ru/informacija.html
-
1 May
“Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төсөл хэрэгжихэд бэлэн болжээ
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нар Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотой өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд цахим уулзалт хийв. Уулзалтын эхэнд Монгол Улсын Сангийн яам, Унгар Улсын Экспорт-Импорт (ЭКСИМ) банк хоорондын зээлийн хэлэлцээрт Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд З.Батбаяр, ЭКСИМ банкны Ерөнхий захирал Гергей Якли нар Будапешт хотноо гарын …
-
1 May
Тусгай үүргийн онгоцоор 7 улсаас 278 иргэн эх орондоо ирлээ
Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 7 улсын 278 иргэн эх орондоо ирлээ. Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 29,эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 43,жирэмсэн болон асран хамгаалагчтай 13,оюутан 41,хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 5, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл