Нийгэм

May, 2020

  • 19 May

    Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёр дахь уралдааныг зарлалаа

    Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдааны удирдамж гарлаа. Монгол Улсын Ерөнхий сайд  У.Хүрэлсүхийн санаачлагаар түүний ивээл дор хоёрдахь удаа энэхүү уралдаан зохион байгуулагдах гэж байна. 300 орчим сая төгрөгийн санхүүжилт бүхий тус уралдааны гол зорилго нь Үндэсний их баяр наадмыг угтаж, Монгол үндэсний өв соёл, түүх уламжлал, ёс заншил, өвөрмөц онцлогийг илэрхийлсэн, …

  • 19 May

    Д.Нарангэрэл: Иргэд хоорондын зай 1.5-2 метр байхыг онцгойлон анхааруулж байгаа

    Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэлээ. Мэдээллийн эхэнд Covid19-ийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавируст халдвар дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 4,885,000 хүн өвчлөн 319,000 хүн нас барсан байна. 1.9 сая хүн эдгээр эмнэлгээс гарсан, 2.6 сая хүн эмчилгээ хийлгэж байгаагийн 44,000 хүнийх нь биеийн байдал маш хүнд байгаа юм. Сүүлийн 24 цагт 86,000 хүн шинээр халдвар авч, …

  • 19 May

    Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг. Манай улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийслэлд олноор цуглахыг хориглосон байгаа тул иргэд та бүхэн 2020 оны тавдугаар сарын 20-ны өдрийн …

  • 19 May

    БНЭУ-аас 158 иргэн эх орондоо ирлээ

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авах Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:40 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 158  иргэн эх орондоо ирээд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. http://credit-n.ru/zaymi-listing.html http://credit-n.ru/offers-zaim/bistrodengi-zaymi-online-nalichnymi.html

  • 18 May

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш 10.00 цагт эхэлнэ. Энэ удаагийн хуралдаанаар “Монгол наадам цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дэмжих, Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, “Орлогод нийцсэн орон сууцны төсөл” хэрэгжүүлэхээр сонгогдсон Нийслэлийн ИТХ-ын эзэмшил бүхий газрын эрхийг шилжүүлэх, “Налайх олон улсын ачаа тээврийн парк байгуулах” тухай болон нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах зэрэг есөн асуудал хэлэлцэнэ. …

  • 18 May

    Нийслэлийн эрүүл мэндийн төвүүд суурин дижитал рентген аппараттай боллоо

     Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын үед бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай суурин дижитал рентген аппаратуудыг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад өнөөдөр хүлээлгэн өглөө. Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгөөр тус бүр нь 256.3 сая төгрөгийн өртөг бүхий нийт нэг тэрбум 794.5 сая төгрөгийн үнэтэй дижитал рентген аппаратыг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв …

  • 18 May

    Н.Энхболд: Зэвсэгт хүчинд КИБЕР аюулгүй байдлын тусгай хүчний цэрэг нэмэгдлээ

    Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хаврын чуулганы төгсгөлд эцэслэн батлагдлаа. Монгол Улсын зэвсэгт хүчний хувьд томоохон шинэчлэл, эрх зүйн орчныг авчирсан гэж үзэж буй хуулийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа. – Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа. Энэ хуулийн онцлог юунд оршиж байгаа талаар Та мэдээлэл өгнө үү? Зэвсэгт хүчний тухай …

  • 18 May

    Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн докторын сургалтын 2020 оны төгсөгчид хандив өргөлөө

    Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн докторын сургалтын 2020 оны төгсөгчид ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв 113 дугаар ангид 10 ширхэг мини хөргөгч, Хөвсгөл аймаг дахь Гүний усны сургалтын төвд 10 ширхэг телевизийн антенныг хандивлалаа. Хандивыг өнөөдөр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригт Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн докторант, хурандаа Д.Жаргалмөнх гардуулан өгсөн юм. Энэ үеэр Онцгой байдлын албаны …

  • 18 May

    Төрийн үйлчилгээг цахимаар авах олон боломжууд нээгдлээ

    Иргэн та үйлчилгээ авах гэж төрийн байгууллагууд руу заавал биечлэн очихоос илүү мэдээллийн технологийн дэвшилтэт системүүдийг ашиглан цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг цахимаар олон хувилбараар авах боломжтой болжээ. Тухайлбал, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хэрхэн авах талаарх зөвлөмж, мэдээллийг “Хотын дарга сонсож байна 1800-1200” лавлагаа, мэдээлийн утсаар ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд авч болохоос гадна дээрх тусгай …

  • 18 May

    “Ноён зууч” 1900-1950 иргэдэд ташаа мэдээлэл өгч байна гэлээ

    Брокер, дилер, андеррайтерийн үйлчилгээ үзүүлдэг “Бумбат Алтай ҮЦК” ХХК 1991 онд байгуулагдсан, үйлчилгээгээрээ тэргүүлэгч “ТОП 5” компанийн нэг юм. Тус компанид данс нээлгэхдээ харилцагчид өөрийн биеэр очиж бүртгүүлж болохоос гадна бүх төрлөөр онлайнаар данс нээлгэж, арилжаанд оролцох боломжтой. Гэвч дөрөвдүгээр сараас хойш мэдээллийн “Ноён зууч” 1900-1950 лавлах нь холбогдсон харилцагчдад “Бумбат Алтай ҮЦК” ХХК-ийг ажиллахгүй, үйл ажиллагаагаа зогсоосон гэх мэдээллийг …

  • 18 May

    ХӨСҮТ: Дөрвөн хүнээс коронавирус илэрлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Өнөөдөр ХӨСҮТ-өөс гурван хүн эдгэрч гарлаа. Дараагийн хяналт руу шилжиж байгаа иргэд 19, 20 настай хоёр оюутан, 53 настай нэг иргэн юм. Эдгээр иргэд 34, 30, 45 хоног эмчлэгдсэн.Гурван лабораторид 87 хүний шинжилгээ хийлээ. ХӨСҮТ-ийн лабораторид 43 хүнд давтан …

  • 18 May

    Д.Нарангэрэл: Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дорнод, Увс, Хэнтий аймгийн иргэд бэлэн байдлаа ханган, сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулъя

    Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл тойм мэдээллийг өгөв. Тэрбээр “Коронавирусийн халдварын тохиолдол дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 4.8 сая гаруй хүн өвчилснөөс 316 мянган хүн нас барлаа. Түүнчлэн 1.8 сая хүн эдгэрч, 2.6 сая хүн одоогоор эмчлүүлж байна.  Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд 95 мянган хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас барсан. …

  • 18 May

    Тусгай үүргийн онгоц БНЭУ-ыг зорилоо

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 09:15 цагт хөөрлөө. Тус онгоцоор 170 гаруй иргэн эх орондоо ирнэ. Онгоц маргааш буюу 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 07.30 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. http://credit-n.ru/blog-single-tg.html http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html

  • 18 May

    НӨАТ: Дөрвөн хүн таван сая төгрөг хожлоо

    НӨАТ -ын энэ удаагийн тохиролд 2020 оны дөрөвдүгээр сарын 1-30-ний хооронд худалдан авалтаар олгогдсон 45 сая баримтаас бүртгэгдсэн 28 сая баримтыг хамруулжээ. Өнөөдрийн тохирлын дугаар: 04339857 30 мянган төгрөгийн азтан 25,530 100 мянган төгрөгийн азтан 2,520 Нэг сая төгрөгийн азтан 235 Гурван сая төгрөгийн азтан 15 Таван сая төгрөгийн азтан дөрөв шалгарсан бол 30 сая төгрөгийн азтан  шалгарсангүй. Супер шагналын …

  • 17 May

    Нийслэлийн долоо хоногийн тойм

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны тавдугаар сарын 11-нээс тавдугаар сарын 18-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх дугуйн зам ирэх сард ашиглалтад орно Улаанбаатар хотын хэмжээнд төлөвлөсөн …