Нийгэм

April, 2020

  • 13 April

    Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замын ажлыг чанарын өндөр түвшинд хийхийг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болгов

    УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2020.04.11, 12-ны амралтын өдрүүдэд Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр авто замын ажил нь шүүхийн маргаанаас үүдэн сүүлийн 5 жил зогсонги байдалтай байсан бөгөөд Б.Энх-Амгалан сайд өнгөрсөн 2019 онд энэхүү асуудлыг шийдвэрлэж, барилгын ажлыг нь эхлүүлж чадсанаар өнөөдөр бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөх боломж …

  • 13 April

    Ч.Чинбат: Г.Загдааг 48 цагийн хугацаанд саатуулна

    “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдааг баривчилсан гэх мэдээлэлд цагдаагийн байгууллагаас тайлбар өглөө.  ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбат “Цагдаагийн байгууллагаас 2019 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад үйлдсэн гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй таван үйлдлийг шалгасан.  Эрүүгийн хуулийн 23.1 .1 …

  • 13 April

    Ч.Улаан: Монгол малын арьс, шир, ноос ноолуурыг нэмүү өртөг шингэсэн брэнд бүтээгдэхүүн болгоно

    Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын ажлын явцтай ХХААХҮ-ийн  сайд Ч.Улаан танилцлаа. Арьс шир, ноос, ноолуур боловсруулж дэлхийн стандартад нийцсэн нэмүү өртөг шингээсэн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөнгөн үйлдвэр технологийн паркийг Дархан хотод барихаар бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байна. Төсөл хэрэгжсэнээр арьс, шир боловсруулах 13, желатин боловсруулах 1, завод ноос, ноолуур боловсруулах 1 үйлдвэр, судалгаа хөгжил, технологи, инновацийн төв 1 …

  • 13 April

    Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг “Албадан ирүүлэх тухай” прокурорын хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзав

    Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг “Албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж гаргуулах хүсэлт ирүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гуравдугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд, шийдвэрээ гаргажээ. Шүүх Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг албадан ирүүлэх тухай хүсэлтэд дурдсан “Удаа дараа мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй” гэх үндэслэл нь хавтас хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар …

  • 13 April

    Шар өвс шатааж гал алдвал зөрчлийн хуулиар торгоно

    Хуурайшилттай салхи, шуургатай байгаа энэ үед иргэдийн сонор сэрэмжтэй байх улирал эхэлжээ. Сүүлийн өдрүүдэд иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гал түймэр ихсэх хандлагатай байгаа бөгөөд өөрийн болон бусдын эд хөрөнгийг хохироох эрсдэл ч бий. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Яргайтын Богинын аманд дөрөвдүгээр сарын 7-ны өдөр шар өвс шатаж дөрвөн га газар, найман айлын байшин түймэрт өртөж, хоёр айлын байшин үнс болж …

  • 13 April

    УОК: Худалдаа, үйлчилгээний газрууд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй

    Улсын онцгой комисс хуралдаж цаг үеийн асуудлуудад дараах шийдвэр гаргалаа. 1. “Амны хаалтаа зүүцгээе” аяныг 2020.05.31 дуустал орон даяар өрнүүлэх  2. БНСУ руу 2020.04.17-ны өдөр тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн ч бэлтгэлээ сайтар хангасны дараа эцэслэн шийдвэрлэх  3. Амны хаалт зүүх талаар иргэд бие биедээ сануулж, зөвлөдөг байх  4. Амны хаалтаа зүүж, гараа савандаж угаах, ариутгагч шингэн хэрэглэх талаар 7 …

  • 13 April

    Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийг хойшлууллаа

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгаарлах байрны хүрэлцээ, нөөц бололцоо хязгаарлагдмал байгааг харгалзан 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийхээр төлөвлөж байсан Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийг түр хойшлууллаа. Дээрх нислэгийг энэ сардаа багтаан зохион байгуулахаар ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. http://credit-n.ru/calc.html http://credit-n.ru/offers-zaim/oneclickmoney-zaim-na-kartu.html

  • 13 April

    “Маскаа зүүцгээе” аян эхэллээ

    УОК-ын 16 дугаар хуралдаанаас “Маскаа зүүцгээе” аяныг  улсын хэмжээнд зохион байгуулах 9 дүгээр тогтоолыг гаргалаа. Сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд КОВИД-19 халдварын болзошгүй аюулаас сэргийлэх хандлага, сэрэмж суларч байгаатай холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг чангатгах зорилгоор “Маскаа зүүцгээе” аяныг улс орон даяар 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулж, удирдлага, зохион байгуулалтаар …

  • 13 April

    Тэгш, сондгой дугаараар явуулах шийдвэр гараагүй

    Улсын онцгой комиссын Шуурхай штабаас автомашины дугаарын хязгаарлалтыг орон даяар хийх талаар мэдэгдсэн боловч Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас хөдөлгөөнийг хязгаарлахаар санал болгож буй энэ асуудлыг Улсын Онцгой комисс хэлэлцээгүй хэмээн мэдэгдлээ. Мөн өнөөдрөөс эхэлж автомашины хязгаарлалтыг тэгш сондгойгоор зорчуулах талаар Улаанбаатар хотын дарга шийдвэр гаргаагүй гэдгийг цахим хаягаасаа мэдээллээ. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …

  • 12 April

    Д.Нямхүү: Өчигдөр 108 хүнд хийсэн шинжилгээнээс коронавирус илрээгүй

    Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.12/ ээлжит мэдээлэл хийлээ.  Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны 4 дүгээр сарын 11-нд 108 шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 99, тандалтын зорилгоор 9  хүнээс авсан шинжилгээний хариу багтсан. Өчигдөр Алтанбулагийн боомтоор 282 иргэнээ ОХУ-аас авчирлаа. Эдгээрээс Дархан-Уул аймагт 111, Сэлэнгэд 2 зорчигчийг тусгаарласан. 169 нь Улаанбаатарт ирснээс 49 зорчигчийг …

  • 12 April

    С.Амарсайхан: Тэгш, сондгой дугаараар явуулах шийдвэр гараагүй

    Улсын онцгой комиссын Шуурхай штабаас автомашины дугаарын хязгаарлалтыг орон даяар хийх талаар мэдэгдсэн боловч Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас хөдөлгөөнийг хязгаарлахаар санал болгож буй энэ асуудлыг Улсын Онцгой комисс хэлэлцээгүй хэмээн мэдэгдлээ. Мөн маргаашаас эхэлж автомашины хязгаарлалтыг тэгш, сондгойгоор зорчуулах талаар Улаанбаатар хотын дарга шийдвэр гаргаагүй гэдгийг цахим хаягаасаа мэдээллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч …

  • 12 April

    УОК: Амны хаалтгүй иргэдэд зах, худалдааны төв үйлчлэхгүй

    Улсын Онцгой комиссын шийдвэрээр “Амны хаалтаа зүүцгээе” аяныг ирэх сарын 31 хүртэл үргэлжлүүлэх, амны хаалтгүй иргэдэд зах, худалдааны төв үйлчлэхгүй байх шийдвэр гаргалаа.  Мөн олон нийтийн байцаагч нарын тоог нэмэгдүүлэх, БНСУ руу хийх нислэгийг бэлтгэл ажлаа сайтар хангасны дараа дахин хэлэлцэхээр боллоо. Түүнчлэн ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийг татан авахаар шийдвэрлэсний дагуу 300 гаруй иргэдийг Алтанбулаг боомтоор зохион айгуулалттайгаар улсын хилээр …

  • 12 April

    Covid-19: Их Британи 200 сая фунтыг улс орнуудад хандивлалаа

    Их Британи шинэ төрлийн коронавирусийн эсрэг тэмцэж буй хөгжиж буй улс орнуудад туслах зорилгоор 200 сая фунт стерлингийн тусламж илгээхээр болжээ.Их Британийн Олон улсын хөгжлийн салбарын нарийн бичгийн дарга Анн-Мари Тревелян хэлэхдээ, эрүүл мэндийн тогтолцоог хилийн чинадад сайжруулснаар Их Британи халдварын “хоёр дахь давалгаа” -наас урьдчилан сэргийлэх болно хэмээжээ.Одоогийн байдлаар Их Британи улс “Сovid-19” цар тахал өвчний эсрэг нийт 774 …

  • 11 April

    Төв цэвэрлэх байгууламж эвгүй үнэрээ шийдлээ, харин нийслэлчүүдийн дадлаа өөрчилж, соёлжих ээлж ирэв

    Нийслэлчүүдийг шаналгадаг байсан Төв цэвэрлэх байгууламжаас гардаг эвгүй үнэр нэгэнт шийдэгджээ. 2018 оны сүүлээс цэвэрлэх байгууламж шинэ технологи нэвтрүүлж, бохир уснаас гаргаж байгаа 98 хувийн чийгшилтэй лагийг усгүйжүүлдэг дамжлагатай болсон байна. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжаас гарч байсан эвгүй үнэр үгүй болжээ. Өөрөөр хэлбэл Төв цэвэрлэх байгууламжийнхан нь 50 гаруй жилийн хугацаанд бохирын шугамаар хүлээн авч буй уснаас гарч буй лагийг …

  • 11 April

    “Би хариуцлагатай аав, ээж” фэйсбүүк постын уралдааны дүн гарлаа

    Гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд “Би хариуцлагатай аав ээж“ аяныг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хэрэгжүүлж байна. Энэхүү аяны хүрээнд “Би хариуцлагатай аав, ээж” фэйсбүүк постын уралдааныг хоёрдугаар сарын 17-оос гуравдугаар сарын 17-ыг хүртэл зохион байгуулж, дүнгээ гарган шагналыг гардууллаа.  Шагнал гардуулах үеэр Нийслэлийн гар бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон …